“Yes” or “No” | Санал асуулгыг дэмжих ба эсэргүүцэх үндэслэлүүд

Удахгүй болох бүх нийтийн санал асуулгыг тойрсон маргаан хүчээ авч байна. Бид энэ удаад Австралийн үндсэн хуульд уугуул иргэдийн дуу хоолойг тусгахыг зөвшөөрөх эсвэл эсэргүүцэх гол аргументуудыг танилцуулж байна.

Voice showing Linda Burney, Jactina Price and Uluru.

Here are the main arguments for and against enshrining the Voice.

ГОЛ АГУУЛГА:
  • Австраличууд энэ жил Voice to Parliament-д саналаа өгнө.
  • “The Voice”нь уугуул иргэдэд тэдэнд нөлөөлж буй бодлогын талаар санал бодлоо илэрхийлэх боломж юм гэж дэмжигчид үзэж байна.
  • Гэвч талууд “The Voice”-г хэт томорно эсвэл хангалттай хүчтэй байж чадахгүй хэмээн маргалдаж байна.
1999 оноос хойшхи анхны бүх нийтийн санал асуулгыг ирэх зургаан сарын дотор явуулахаар хуулийг баталлаа.

Австраличууд оны сүүлээр уг санал хураалтад оролцоход “Yes” эсвэл “No” гэсэн сонголтыг хийнэ. Энэ нь Үндсэн хуульд “Парламентад дуу хоолой”гэсэн заалт оруулах эсэхийг шийдэх юм.

Санал болгож буй хууль: Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар Абориген болон Торресийн хоолойн арлын ард түмний дуу хоолойг /The voice/-ийг бий болгож, Австралийн Анхны ард түмнийг хүлээн зөвшөөрнө. Та энэхүү өөрчлөлтийг зөвшөөрөх үү?

Энэхүү санал асуулгын асуултыг Ерөнхий сайд Anthony Albanese өнгөрсөн Гуравдугаар сард нийтэд танилцуулсан. Түүний тайлбарлаж байгаагаар Чин зүрхний чанадаас гарсан Улуругийн тунхаглалыг үндэслэл болгон, уугуул иргэд ялангуяа тэдний амьдралд нөлөөлж буй асуудалд зөвлөгөө өгөх боломжийг бүрдүүлэх эхлэл болно гэсэн юм.

"Австрали хүн бүр тэдний ялгааг арилгахыг биднээс хүсч байна. Өнөөдөр бид үүнийг хэрхэн хийх арга замыг нээж байна. Газар дээр нь хүмүүстэй зөвлөлдөж, эдгээр сорилттой зэрэгцэн амьдарч буй хүмүүстэй хамтран ажилласнаар... Үндсэн хуульд дуу хоолойгоо тусгаснаар... мөн тэр дуу хоолойг сонсох замаар... " гэж тэр хэлэв.

Дуу хоолойг батлахын төлөөх ба эсрэг үндэслэлүүд:

Анх парламентын "гурав дахь танхим"-ын үүрэг гүйцэтгэнэ гэж мэдэгдсэнээс хойш "Voice"-ийн эсрэг маргаан улам бүр анхаарал татсан юм.

Гэвч энэхүү байгууллага хэрхэн ажиллах тухай бусад асуултууд гарч ирсэн бөгөөд “The Voice”-г хэт томорно эсвэл хангалттай хүчтэй байж чадахгүй гэх маргаан дэгдэж байв.

Үндсэн хуульд “Voice to Parliament” гэсэн заалтыг дэмжих болон эсэргүүцэх гол үндэслэлүүдийг харцгаая.

YES:

  • Уугуул иргэдтэй олон жилийн турш Австрали даяар хамтран ажилласны дараа The Voice-г санал болгосон.
  • Уугуул иргэд өөрсдөд нь нөлөөлөх бодлогод үгээ хэлэх ёстой.
  • Төр засаг уугуул иргэдийн талаар бодлого боловсруулахдаа тэдний үгийг сонсдог байх нь уг бодлого нь илүү сайн байх үндэс болно.
  • Энэ нь байнгын байх бөгөөд ирээдүйн засгийн газрууд үүнийг үгүй хийх боломжгүй байна.
  • “The Voice” нь "гүйцэтгэх засаглал"-тай хэлэлцээ хийх боломжтой байх нь ирээдүйн засгийн газруудаас үл хамааран түүний гол үүрэг нь бэхжсэн байна гэсэн үг юм.
  • Энэ нь жендэрийн тэгш эрхтэй байх ба залуу гишүүдийг багтаах бөгөөд ингэснээр уугуул иргэдийн дуу хоолойг илүү ихээр сонсох болно гэсэн үг юм.
  • Үүнийг хуулийн мэргэжилтнүүд маш нарийн боловсруулсан.
  • Тогтмол нэр томъёо нь төлөөлөгчид үргэлж хариуцлагатай байх болно гэсэн үг юм.
  • “The Voice” нь Хамтын нөхөрлөлийн орнуудтай Truth and Treaty -ыг хэрэгжүүлэхэд сайн механизм байх болно.
  • Парламент, цаашлаад Австралийн ард түмэн юуг хууль болгох талаар эцсийн шийдвэрийг гаргасаар байх болно.

    NO

  • Энэ нь бэлгэдлийн шинж чанартай. Харин уугуул иргэдийн өмнө тулгараад байгаа системийн асуудлуудыг шийдвэрлэхэд жинхэнэ эрх мэдэлтэй байгууллага хэрэгтэй.
  • Хэрэв засгийн газрууд таалагдахгүй бол түүний зөвлөгөөг үл тоомсорлож болно.
  • Voice нь үндсэн хуульд өрсөлдөөн бий болгоно.
  • “Voice”-ыг парламент бий учраас ирээдүйн засгийн газрууд үүнийг өөрчлөх эсэх өөрөөр хандаж болно.
  • Уугуул иргэд парламентад урьд өмнө байгаагүй өндөр түвшний уугуул иргэдийн төлөөлөл болж дуу хоолойгоо хүргэж байна.
  • Truth and Treaty нь “The Voice”-оос өмнө тавигдах ёстой.

 

 


Share
Published 26 June 2023 5:30pm
Updated 26 June 2023 5:34pm
By Finn McHugh
Source: SBS


Share this with family and friends