KEY POINTS:
- Энэ оны сүүлээр болох бүх нийтийн санал асуулгад Австралийн 17 сая гаруй иргэн санал өгөхөөр бүртгүүлжээ.
- Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслийг баталснаар санал хураах өдрийг тодорхой болгох үйл явцыг эхлүүлж байна.
- Хуулийг баталсанаас хойш хоёр- зургаан сарын дотор огноог тогтоох ёстой.
Хуулийн төслийг Сенатын танхимд 19/52 саналаар баталжээ.
Ингэснээр 2017 онд үнэн зүрхний гүнээс гаргасан дурдсанАвстраличууд бүх нийтийн санал агуулгаар шийдэнэ гэсэн үг юм.
“Yes” кампанит ажлынхан "Парламент дээрх ажил дууслаа" хэмээн мэдэгдэж, үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөөх мэтгэлцээнийг явуулахаар төлөвлөж байна.
Австралийн уугуул иргэдийг Үндсэн хуульд хүлээн зөвшөөрч, "агуу их улс" болгоход "нэг алхам ойртлоо" хэмээн Австралийн уугуул иргэдийн асуудал эрхэлсэн сайд Linda Burney хэллээ.
"Зам нээгдлээ... Өнөөдөр улс төрийн хүрээний мэтгэлцээн дуусч байна. Өнөөдөр бид олон нийтийн түвшинд үндэсний яриа хэлэлцээ хийж эхлэх болно" гэж тэр хэлэв.
"Австралийн уугуул иргэд олон жилийн турш уугуул бус австраличуудаас байнга дорд үзэгдсээр ирлээ... Энэ бол буруу систем. The Voice бол үүнийг засах хамгийн сайн боломж. Учир нь бид амьдралын гүнээс тэднийг сонсож, орон нутгийнхантай зөвлөлддөг. Тэд илүү сайн шийдвэр гаргаж, илүү сайн үр дүнд хүрдэг."
"Voice" бол зөвхөн зөвлөх байгууллага байх бөгөөд Австралийн уугуул иргэдэд ялангуяа тэдэнд нөлөөлж буй асуудлаар парламент, засгийн газарт зөвлөгөө өгөх боломжийг олгоно гэж Хөдөлмөр намынхан онцолж байна.
Гэхдээ зарим шүүмжлэгчид энэ саналыг эрсдэл ихтэй гэж үзэж байгаа бол зарим нь уугуул иргэдэд хангалтгүй эрх мэдэл өглөө гэж үзэх тал ч байна.
Энэ бол сүүлийн 25 жилд болоогүй бүх нийтийн санал асуулга бөгөөд ирэх хоёроос зургаан сарын дотор явагдах юм. Хэдийгээр тодорхой хугацааг заагаагүй ч Ерөнхий сайд Anthony Albanese энэ жил санал хураалтыг явуулах болно гэж мэдэгдсэн.
"Энэ насанд ганц тохиох энэ боломж бол агуу үндэстнийг улам өндөрт өргөх боломж юм" гэж тэр нэмж хэлжээ.

Independent Senator Lidia Thorpe reacts after the passing of the Voice to Parliament in the Senate chamber at Parliament House. Source: AAP / Lukas Coch
Ард нийтийн санал асуулга явуулах хуулийн төслийг эвсэл дэмжлээ
Хэдийгээр “Дуу хоолой”-г эсэргүүцэж байсан ч Эвслийхэн даваа гаригийн өглөө хуулийн төслийг өргөн барьсан юм.
Liberal намын тэргүүн Michaelia Cash "Yes" гэсэн санал авбал Австралийн үндсэн хууль эргэлт буцалтгүй өөрчлөгдөх болно. Гэтэл энэ "хагалах" байгууллага хэрхэн ажиллах талаар хангалттай мэдээллийг Хөдөлмөрийн намынхан өгч чадаагүй гэж мэдэгдэв.
“Бид энэ үндэстний ард түмэн, тэдний талаарх асуудлаар үгээ хэлэх эрхтэй гэдэгт итгэдэг" гэж тэр хэлсэн юм.
"Энэ бол үл мэдэгдэх, хагалан бутаргах, мөнх үргэлжлэх зүйл юм. Хэрэв та Voice хэрхэн ажиллахыг мэдэхгүй байгаа бол Үгүй гэж саналаа өгөөрэй гэж даруухнаар зөвлөмөөр байна"
Австралийн уугуул иргэдийн эвслийн хэвлэлийн төлөөлөгч, Jacinta Price /Celtic эмэгтэй/ бүх нийтийн санал асуулга явуулсны дараа хууль эрх зүйн эрсдэл үүсч болох талаар ярьжээ.
"Ерөнхий сайд биднээс түүний хоосон чек дээр гарын үсэг зурна гэдэгт сохроор итгэж, одоогоор юу нь тодорхой болоогүй эрсдэлтэй саналыг үндсэн хуульд үүрд тусгах боломж хүсч байна" гэж тэр хэлэв.
Эвслийн цөөн хэдэн гишүүд хуулийн төслийн эсрэг санал өгсөн. Энэ нь No санал өгөхөд тэдний хийж байгаа алхам юм гэж тайлбарлаж байна.
Ногоонтнууд "түүхэн өдрийг" хүлээн зөвшөөрч байна
Ногоонтнуудын уугуул Австралийн төлөөлөгч Dorinda Cox Дуу хоолойг хүргэхийг илүүд үзэж байгаагаа илэрхийлж, Анхны Үндэстний Австраличуудын хувьд "үнэхээр түүхэн өдрийг" хэмээн зарлав.
"Парламентын ажил дууслаа. "Тийм" кампанит ажил олон нийтэд хүрч, бүх нийтийн санал асуулга, "Парламентад дуу хоолой" нь яагаад ийм чухал болохыг бүх Австраличуудтай хуваалцах цаг болжээ" гэж тэр хэллээ.

Ms Burney, seated left, was present for the debate. Source: AAP / Lukas Coch
Lidia Thorpe "хуурамч, дүр эсгэх" дуу хоолойг эрс эсэргүүцэв
DjabWurrung, Gunnai, Gunditjmara нараас гаралтай сенатор Thorpe даваа гарагийг "уусах өдөр" гэж тодорхойлж, Австраличуудыг бүх нийтийн санал асуулгыг бойкотлохыг уриалж байна.

Minister for Indigenous Australians Linda Burney poses for a photo with 40 members of Jawun at Parliament House in Canberra. Source: AAP / Mick Tsikas
"Энэ улсад анхны ард түмний бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөх нь бидний одоо байгаа колоничлол, хүчирхийллийн институцийг татан буулгах болно" гэж тэр хэлэв.
"Тийм ээ, би энд хаалтыг тасар татаж, энэ газар нутгийг төлөөлдөг цагаан арьстны ноёрхлыг устгах гэж ирсэн."
Мэтгэлцээний үеэр тэрээр " Gammin " гэсэн бичигтэй цамц өмсөж, Хатан хааны комиссоос цагдан хоригдож байсан аборигенчуудын үхлийн талаарх зөвлөмжийг хэрэгжүүлэхийг парламентаас шаарджээ.
"Бидний мэдэж байгаагаар Gammin бол хуурамч бөгөөд дүр эсгэгч” гэж тэр хэлэв.

Independent senator Lidia Thorpe reacts during debate on the Voice to Parliament in the Senate chamber at Parliament House. Source: AAP / Lukas Coch
Даваа гарагт болсон мэтгэлцээний үеэр Хөдөлмөрийн намын тэргүүн Malarndirri McCarthy Австраличуудыг "сайн ирээдүйн төлөө" тийм санал өгөхийг уриалж, "Дуу хоолой" нь уугуул иргэдийн хувьд "сайн зүйл" гэж хэлэв.
Pauline Hanson мэтгэлцээний өнгө аяст санаа зовж байна
Сенатч Pauline Hanson Австраличуудыг "Яагаад хулгайлагдсан үеийнхэн" тохиолдсоныг асуухыг уриаллаа. Бас сенатор McCarthy ирэх саруудад болох мэтгэлцээний явцын талаар санаа зовж байгаагаа илэрхийлэв.
Мэтгэлцээний явцад сенатор McCarthy австраличуудыг "өөрийнхөө сайн талыг сонсохыг" уриалав.
"Би өрнөж буй тайлбаруудыг сонсоод бага зэрэг санаа зовж байна. Би бүх Австраличуудыг энэ мэтгэлцээний туршид гүн гүнзгий ухаж ойлгон, өөрийнхөө сайн талыг сонсож, хүндэтгэлтэй байхыг уриалж байна.” гэжээ.
"Ингэж байж л бид улс орныхоо хувьд илүү сайн тал, австраличуудын хувьд илүү сайн хэсгийг олж чадна."

Senator McCarthy conceded concern over the tenor of the debate, just moments after Pauline Hanson's (pictured) comments. Source: AAP / Lukas Coch
Ноён Albanese сенатор Hanson-ы тайлбарыг хараагүй гэж хэлсэн ч өмнө нь хэлж байсан үгтэй нь ижил байна гэж үзэж байна.
"Би тэдэнд хариу өгөх бодолгүй байна, учир нь Ерөнхий сайдын хариу арга хэмжээ авах нь тэдэнд зохисгүй гэж би бодож байна. Би бүх нийтээр хүндэтгэлтэй мэтгэлцэхийг уриалах болно” гэж тэр хэллээ.
“Дуу хоолой” нь бүтцийн өөрчлөлт авч ирнэ гэж Linda Burney хэллээ
Бүх нийтийн санал асуулгыг давхар олонх гэж нэрлэгддэг олонхийн саналаар баталдаг. Тайлбарлавал, ихэнх мужуудад олонхи байхаас гадна муж бүрдээ олонхи болох ёстой гэсэн үг.
Бие даагч сенатор David Pocock ACT болон NT дахь оршин суугчид тэнцүү санал өгөхгүй гэж онцолж байна.
Тэрээр Эвслийн санал асуулгыг "Канберрагийн дуу хоолой" гэж нэрлэх оролдлогыг "илт худал" зүйл гэж тодорхойлсон.
"Энэ бол Австралийн түүхэн дэх хамгийн чухал зөвлөлдөх үйл явцын нэг үр дүн юм ... Тийм ээ, хэрэв эвдэрч гэмтээгүй бол бүү зас. Харин эвдэрсэн бол засах шаардлагатай. Энэ бол үүнийг засах боломж юм." тэр хэлсэн.
2017 онд Уугуул иргэдийн тэргүүнүүдийг гаргасан -ний нэгэн шаардлага нь энэхүү Парламентэд хүргэх Дуу хоолой юм.
Австраличууд энэ оны сүүлээр болох бүх нийтийн санал асуулгаар "Тийм" эсвэл "Үгүй" гэсэн санал асуулгад оролцох юм. Австралийн уугуул иргэдэд тулгамдаж буй асуудлаар зөвлөгөө өгөх парламент болон Холбооны засгийн газарт байнгын үйл ажиллагаатай, бие даасан байгууллага байгуулахыг дэмжих эсэхийг энэ саналаар шийдэх болно.
Бүх нийтийн санал асуулга амжилттай болсон тохиолдолд энэ байгууллагын хэлбэр, агуулгыг парламентын гишүүд тодорхойлох юм.
Уг санал нь Абориген болон Торресийн хоолойн арлын иргэдийн эрүүл мэнд, нийгэм-эдийн засаг, дундаж наслалтын асуудлыг бууруулахад шаардлагатай ахиц болно гэж үзэж байгаагаа Хатагтай Burney хэлэв.
Австралийн уугуул болон уугуул бус иргэдийн эрүүл мэнд, нийгэм, сайн сайхан байдлын хэмжүүрүүдийн ялгааг хянах, цоорхойг хаах тухай шинэчилсэн мэдээллийг өнгөрсөн долоо хоногт гарсан. 19-ийн 4 нь л хийгдэж байна.
"Энэ нь бүтцийн өөрчлөлтийг авчирах бөгөөд ингэснээр энэ зөрүүг арилгах гэх мэт асуудалд шилжих болно" гэж тэр хэлэв.
"Хүнд суртлаас хол байгаарай"
National Party-ын тэргүүн David Littleproud Парламентад дуу хоолой-д “Үгүй” гэсэн саналын төлөө кампанит ажил хийх болно гэж өнгөрсөн оны 10-р сард мэдэгдэж байсан.
"Цоорхойг жинхэнэ утгаар нь арилгана" гэж бодохгүй байна гэж тэрээр тухайн үед хэлж байсан юм.
Тэрээр энэ байр сууриа хэвээр хадгалсаар байгаа бөгөөд энэ шийдэлд Үндсэн хуулиар баталгаажуулсан дуу хоолойг парламентэд хүргэх шаардлагагүй гэж үзэж байна.
"Засгийн газрууд энэ асуудлыг шийдэхийн тулд олон тэрбум доллар зарцуулсан боловч бид үүнийг буруу замаар хийсэн" гэж тэр ABC радиод ярьжээ.
Ингэж тэрээр өөрийн нэг хэсэг байсан холбооны засгийн газрын бурууг хүлээн зөвшөөрөв.
"Бид бүтэлгүйтсэн. Бүх засгийн газар чадаагүй гэж хэлэхээс би айхгүй... Хэрэв та хүнд суртлаас ангижрах юм бол бид ялгааг арилгаж чадна."
Шийдлийг ард нийтийн дундаас эрж хайх хэрэгтэй, парламентэд дуу хоолой хүргэх хэрэггүй.
"Орон нутгийн ахмадуудыг татан оролцуулж, эрх мэдлийг нь олгох хэрэгтэй... Энэ нь Канберрагаас хүнд сурталтнуудыг гаргаж, хотын нийтийн төвүүдэд, түүдэг галын дэргэд суулгаад, ахмадуудын үгийг сонсгох хэрэгтэй гэсэн үг юм."