Key Points
- Энтони Албанез бүх нийтийн санал асуулгын асуултыг олон нийтэд танилцууллаа
- Австраличууд энэ оны сүүлээр санал асуулгад оролцоно
- Ноён Албанес энэ байгууллага хэрхэн ажиллах талаар мэдээлэл хийв
Бүтэн зууны дөрөвний нэгт нь ийм бүх нийтийн санал асуулга Австралид болоогүй юм. Хэрвээ амжилттай болвол 1977 оноос хойш Австраличууд анх удаа үндсэн хуулиа өөрчлөхөөр саналаа өгч байгаа нь энэ болно.
Ерөнхий сайд Энтони Албанез пүрэв гарагт санал асуулга явуулах ажлын хэсэгтэй уулзсаныхаа дараа саналын хуудас дээр хэвлэх асуултыг нийтэд танилцууллаа.
Санал болгож буй хууль: Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар Абориген болон Торресийн хоолойн арлын ард түмний дуу хоолойг /The voice-ийг бий болгож, Австралийн Анхны ард түмнийг хүлээн зөвшөөрнө. Та энэхүү өөрчлөлтийг зөвшөөрөх үү?
Энэ асуулт оны сүүлээр болох санал агуулгаар Австраличуудад хүрнэ. Гэхдээ эхлээд “тамга даруулах”-ын тулд парламентад очих ёстой.
The Voice ямар байх вэ?
The Voice нь Австралийн Анхны үндэстэн хүмүүст нөлөөлж буй асуудлуудаар засгийн газарт зөвлөгөө өгдөг байгууллага байх юм. Гэхдээ хуульд хориг тавих эрхгүй байна.
Ерөнхий сайд Албанес тус байгууллага хэрхэн ажиллах талаар мэдээлэл өгөхдөө:
- Гишүүд илүү хариуцлагатай байх үүднээс тодорхой хугацаатайгаар ажиллана
- Жендэрийн тэнцвэртэй байдлыг хангаж, залуу гишүүдийг хамруулна
- Бүх муж, нутаг дэвсгэрийн төлөөлөгчдийг оролцуулна
- Тодорхой алслагдсан орон нутгийн төлөөлөгчдийг багтаана
Гэхдээ тэрээр гишүүдийг ардчилсан замаар сонгогдох уу эсвэл томилогдох уу гэдэгт чиглэл өгөхгүй юм байна.
Дараагийн алхамууд юу вэ?
Парламентын санал, дараа нь ард түмний санал асуулга.
Бүх нийтийн санал асуулга явуулахын тулд төслийг парламентаар хэлэлцүүлэх ёстой.
Нэг онцлог нь уг хуулийн төслийг Төлөөлөгчдийн болон Сенатын танхимаар батлах шаардлагагүй. Хөдөлмөрийн намын давамгайлж буй Төлөөлөгчдийн танхимд олонхийн санал авах нь гарцаагүй юм.
Австралийн насанд хүрэгчид Албанезийн тавьсан дээрх асуултад "Тийм" эсвэл "Үгүй" гэсэн санал өгөх шаардлагатай болно.
The voice- г бодит болгохын тулд сонгогчдын олонхи болж, ихэнх муж, нутаг дэвсгэрт дэмжлэг авсан байх шаардлагатай.
Хэрэв энэ босго хангагдвал уугуул иргэд болон олон нийтийг хамарсан The voice-ийг бүтээх үйл явц эхэлнэ гэж ноён Албанез хэлэв.
Үүний дараа бусад хуулиудын нэгэн адил парламентаар оруулж хэлэлцүүлэг хийж, хянуулна.
Санал асуулга хэзээ болох төлөвтэй байна вэ?
Тун удахгүй.
Ноён Албанес санал хураалтыг энэ оны эцэс гэхэд явуулна гэж амласан.

Тэрээр өнгөрсөн сард энэ хугацааг улам тодорхой болгож, 10-р сараас 12-р сарын хооронд санал хураалт явуулах болно гэж ам алдсан. Бүх нийтийн санал асуулга бямба гаригт явагддаг. Тэгэхээр санал хураах өдрийг дараах хэдэн цөөн хувилбар дундаас таамаглах боломжтой байна.