Voice Referendum|Бүх нийтийн санал асуулга юуны төлөө вэ

Composite image for July must run 1800px.png

Энэ оны сүүлээр Австраличууд бүх нийтийн санал асуулгад оролцож, дараах асуултад ТИЙМ эсвэл ҮГҮЙ гэсэн санал өгөх юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар Абориген болон Торресийн хоолойн арлын ард түмний дуу хоолойг /The voice/ бий болгож, Австралийн Анхны ард түмнийг хүлээн зөвшөөрөхийг та дэмжиж байна уу? Тэгвэл энэхүү санал асуулгад дурдаж байгаа Voice гэж чухам яг юуг хэлж, түүнийг дэмжиж байгаа болон эсэргүүцэгчийн үндэслэлүүдийг танд хүргэе.


Бүх нийтийн санал асуулгыг энэ оны 10-р сараас 11-р сарын хооронд аль нэг өдөр явуулах төлөвтэй байгаа бөгөөд товыг хараахан зарлаагүй байна.

Санал асуулгыг дэмжсэн мөн эсэргүүцсэн талууд өөрсдийн байр сууриа илэрхийлэн мэтгэлцсээр байна.
Австралийн Үндсэн хууль баталснаас хойш 122 жил, William Cooper өргөдөл гаргаснаас хойш 80 гаруй жил, Burunga тунхагаас хойш 35 жил, Keating's Redfern үгээ хэлснээс хойш 30 жил өнгөрчээ. John Howard бүх нийтийн санал асуулга явуулна гэж амласнаас хойш 16 жил өнгөрлөө. Уучлалт гуйснаас хойш 15 жил болж байна. Үндсэн хуульд хүлээн зөвшөөрөх асуудлаарх шинжээчдийн зөвлөл бий болсноос хойш 13 жил, мөн зүрх сэтгэлээсээ Улуругийн тунхагийг гаргаснаас хойш зургаан жил. Абориген болон Торресийн хоолойн арлын иргэд хүлээн зөвшөөрөгдөхийг хэр удаан хүлээх ёстой вэ?
Австралийн уугуул иргэдийн асуудал эрхэлсэн сайд Linda Burney


Share