Б.Ундармаа: Сэтгэл зүй гэдэг бусад эрхтэнтэй л адил гэмтдэг

Б.Ундармаа

Source: SBS Mongolian

Энэ удаагийн подкастын зочноор Австралийн нийгэмд хамгийн ихээр анхаарал, халамж шаардлагатай байгаа хүмүүст бусдаас түрүүнд хүрч ажилладаг хүмүүсийн нэгийг урьж оролцууллаа.


2008 онд бусдын л адил амьдралынхаа сайн сайхны төлөө гэсэн зорилгоор эх нутгаа орхин Австрали улсад гэр бүлийн хамт ирсэн хүмүүсийн нэг нь Баярбаатарын Ундармаа юм.
Австралид ирснээсээ хойш гурван ч хүүхдийн ээж болсон тэрээр  2019 оноос хойш нийгмийн халамжийн чиглэлд сэтгэл шулуудан ажиллах болжээ.

 


Share