Оршин суух хөтөч: Ла Ниня байгалийн үзэгдлийн үеэр юу болдог вэ

flooding

Source: Getty Images/Colin Anderson

Энэ зун Австрали улс даяар аадар бороо ихтэй байх төлөвтэй байна.


Цаг уур судлалын товчооны урьдчилсан мэдээгээр Ла Ниня байгалийн үзэгдлийн улмаас бид илүү чийгтэй зуныг өнгөрүүлэх тооцоотой байна. Тодруулбал, Австралийн зүүн хэсгээр дунджаас илүү хэмжээний хур тунадас буухаар байгаа.
1900 оноос хойш Австрали улсад тохиосон 18 удаагийн Ла Ниня үзэгдлийн 12 удаад нь ямар нэгэн байдлаар үерийн гамшиг тохиож байжээ.

Энэ зуны хувьд Ла Ниня байгалийн үзэгдэл дундаас дээш түвшинд давамгайлах бөгөөд 12 эсвэл 1-р сард дээд цэгтээ хүрэх хүлээлттэй байгаагаа Австралийн Цаг уур судлалын товчооны ахлах цаг уурч, Доктор Эндрью Уаткинс хэлсэн юм.


Share