Сидней хотын иргэд олон нийтийн газруудад заавал амны хаалт зүүнэ

Сидней хотын иргэд (Greater Sydney, болон Wollongong, Central Coast, Blue Mountains) дараах газруудаар зорчихдоо заавал амны хаалт зүүх шаардлагатай боллоо: супермаркет, худалдааны төвүүд, кино театр, театр, нийтийн тээвэр, гоо сайхан, үсчин, тоглоомын төвүүд болон шашин мөргөлийн газрууд.

Father helps daughter with mask -  Getty Images - Morsa

Source: Getty Images - Morsa

Энэ Даваа гараг буюу 1-р сарын 4-өөс эхлэн амны хаалт зүүгээгүй хүмүүст 200 долларын торгууль ногдуулж эхэллээ. Хэдийгээр Шинэ Өмнөд Уэльсийн удирдлагууд бүх хүнийг амны хаалттай зорчихыг хүсч байгаа ч 12-оос доош насны хүүхдүүдийг энэхүү шаардлагаас ангид үлдээж байна.
Казино болон бүх төрлийн үйлчилгээний байгууллагуудын ажилчид амны хаалт зүүх шаардлагатай болсон.
Хурим, оршуулга, шашин мөргөлийн газруудад баримтлах хязгаарыг дахин шинчилж (100 хүн) буюу "4 ам метр талбайд 1 хүн" гэсэн шаардлагыг тавьж эхэллээ. Шөнийн клубүүд бүгд хаалттай бол спортын төвүүдэд нэг дор цуглах хүмүүсийн хязгаарыг 50-аас бууруулж 30 болголоо.
Гадаа орчинд болох үйл ажиллагаа болон жагсаал цуглаанд оролцох боломжтой хүмүүсийн дээд хязгаарыг 500 болгон бууруулсан бол гадаа талбайд суугаа байдлаар үйлчлүүлэх боломжтой томоохон стадион, үйлчилгээний газруудын хувьд 2000 хүртэл хүн хүлээн авах боломжтой.
Өөрийн амьдарч буй муж, нутаг дэвсгэрт ямар хязгаарлалт үйлчилж буйг мэдэхийг хүсвэл:

Австралид оршин суугаа хүмүүс бусдаас 1.5 метрийн зай барих ёстой. Оршин суугаа захиргаанаасаа тавьсан олноор цуглахтай холбоотой хязгаарлалтыг шалгана уу.

Хэрэв танд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн бол гэртээ байж, эмч рүү ярих эс бөгөөс 1800 020 080 дугаарт залгаж Коронавирусийн талаарх эрүүл мэндийн мэдээллийн шугамтай холбогдож оношилгоонд хамрагдах хэрэгтэй.

Та sbs.com.au/coronavirus. гэсэн хаягаар зочилж энэ талаарх мэдээ, мэдээллийг 63 хэл дээр авах боломжтой.


Share
Published 5 January 2021 10:07am
Updated 5 January 2021 10:16am
By SBS RADIO
Presented by Irina Burmistrova
Source: SBS


Share this with family and friends