Австралийн эдийн засгийн хямрал хөдөлмөрийн зах зээлд хар сүүдэр дагуулж эхлэв. Цар тахлаас улбаалж бизнесийн байгууллагууд зардлаа танахын тулд түр хугацааны визээр оршин суугаа ажилчдаа түрүүлэн цомхтгож байгааг мэргэжилтнүүд хэлсээр байгаа.
Гэвч байдал төсөөлж байгаа шиг бүр хүндэрчихээгүй бөгөөд бизнес эрхлэгчдийн 30 илүү гарсан хувь нь шинээр ажилтан сонгон шалгаруулж авсаар байгааг Hays фирмийн бүсийн захирал хэлж байна. Түр хугацааны визээр оршин суугаа иргэдийн хувьд визний нөхцөл, ажиллах эрхээ шударгаар бөглөж байх нь ажилд орох магадлалыг нь нэмэгдүүлэх боломжтой гэнэ.