Корона вирусийн үеэр хамгийн хүнд цохилт амсаж байгаа салбарын нэг нь яах аргагүй аялал жуулчлалын салбар болж байна. Австралийн Статистикийн хорооны мэдээллээр тус улсын аялал жуулчлалын салбар дахь гурван ажлын байр тутмын нэг нь корона вирусийн улмаас үгүй болжээ.
Гэвч ажлаа алдсан хүмүүсийн хувьд үнэ төлбөргүй цахим сургалтуудад хамрагдах замаар өөрсдийгөө дахин нээхийн зэрэгцээ энэ хүнд цаг үед сэтгэл санаагаар ч унахгүй байх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.