Шинж тэмдэг илэрвэл яах вэ
- Муж, бүс нутгийн засгийн газрууд таныг шинжилгээ өгөхийг зөвлөж байна. Түргэвчилсэн оношлогоо буюу RAT оношлуурыг эмийн сангууд болон зарим худалдааны газруудаас авч болно. Харин PCR шинжилгээг тусгайлан байгуулсан төвд очиж өгнө.
- Та хариугаа автал өөрийгөө тусгаарлаарай.
- Хэрвээ хариу сөрөг гарсан бол шинж тэмдгээ үргэлжлүүлэн ажиглан тусгаарлалтаасаа гарч болно.
- Хэрвээ таны PCR шинжилгээний хариу эерэг гарсан бол 7 хоног өөрийгөө тусгаарлаж, 6 дах өдөр дээрээ RAT шинжилгээ өгнө. Хэрвээ шинж тэмдэг хэвээрээ бол PCR шинжилгээ өгч, тусгаарлалтаа үргэлжлүүлээрэй.
- Хэрвээ таны шинж тэмдэг арилж, RAT, PCR хариу сөрөг гарсан бол тусгаарлалтаас гарч болно. Харин шинж тэмдэг хэвээрээ байвал тусгаарлалтаа үргэлжлүүлээрэй.
- Хэрвээ таны шинж тэмдэг 12 дахь өдөртөө хэвээр байвал PCR, RAT шинжилгээгээ дахин өгч, тусгаарлалтаа үргэлжлүүлээрэй.
- WA, SA, NT, Tas мужуудад танд шинж тэмдэг байгаа бол RAТ биш PCR өгөхийг зөвлөж байна.
- Шинж тэмдгийн тухай мэдээллийг -ээс аваарай.
Ойрын хавьтал болбол яах ёстой вэ
- Эрүүл мэндийн байгууллагаас таныг ойрын хавьтал болсон тухай анхааруулсан эсвэл халдвар авсан хүнтэй хамт амьдардаг бөгөөд танд шинж тэмдэг илэрсэн бол RAT, PCR өгч, өөрийгөө долоо хоног тусгаарлах хэрэгтэй.
- Хэрвээ хариу тань сөрөг гарсан бол гэртээ үргэлжлүүлэн байж, 6 дахь өдрөө дахин RAT эсвэл PCR шинжилгээ өгөөрэй. Хэрвээ энэ хариу нь сөрөг гарвал тусгаарлалтаас гарч болно.
- Хэрвээ шинжилгээний хариу тань эерэг гарсан бол шинжилгээ өгсөн өдрөөс эхлэн тоолж, долоо хоног өөрийгөө тусгаарлаарай. Хэрвээ шинж тэмдэг байхгүй бол зургаа дахь өдөртөө RAT шинжилгээ хийнэ. Шинж тэмдэг байсаар байвал PCR өгч, тусгаарлалтаа үргэлжлүүлээрэй.
- Хэрвээ долоо дахь хоногтоо шинж тэмдэггүй, шинжилгээний хариу сөрөг гарсан бол тусгаарлалтаас гарч болно.
- Хэрвээ 12 дахь хоног дээрээ шинж тэмдэг хэвээр, шинжилгээний хариу тань эерэг гарсаар байвал RAT эсвэл PCR шинжилгээ өгч, тусгаарлалтаа үргэлжлүүлээрэй.
Хэнийг ойрын хавьтал гэж үзэх вэ
Ихэнх муж, бүс нутгууд халдвартай нь тогтоогдсон хүнтэй амьдардаг эсвэл дөрвөн цагаас урт хугацаагаар хамт байсан хүнийг ойрын хавьтал гэж тодорхойлж байгаа. Гэхдээ зарим ялгаа бий.
- SA-д хамт амьдардаг хүн нь халдвартай бол ойрын хавьтал гэж үзэж байна. PCR шинжилгээ өгч, өөрийгөө долоо хоног тусгаарлах ёстой. Дараа нь зургаа дахь өдрөө дахин PCR өгнө. Хэрвээ шинж тэмдэг хэвээр бол дахин шинжилгээ өгөөрэй.
- WA-д таныг ойрын хавьтал болсон бол албаны хүмүүс холбогдож, зааварчилгаа өгнө.
- NT-д таныг ойрын хавьтал болсон бол албаны хүмүүс холбогдоно. Та PCR шинжилгээ өгч, өөрийгөө 14 хоног тусгаарлах ёстой. Таныг аюулгүй гэдгийг эрүүл мэндийн ажилчид батлан хэлэхээс өмнө тусгаарлалтаас гарч болохгүй. Таны хамт амьдардаг хүмүүс мөн адил шинжилгээ өгч, хариу сөрөг гартал тусгаарлалтаас гарч болохгүй.
Ойрын хавьтал болсон ч шинж тэмдэг илрэхгүй бол
- Та ойрын хавьтал болсон ч ямар нэгэн шинж тэмдэггүй бол RAT оношлогоороор шалгаж, долоо хоног өөрийгөө ажиглаарай.
- Хэрвээ шинж тэмдэг илэрч эхэлбэл дээрх зааврын дагуу өөрийгөө тусгаарлаж, шинжилгээ өгөөрэй.
- Хэрвээ шинж тэмдэг илрэхгүй хэвээр бол тусгаарлалтын зургаа дахь өдрөө дахин RAT хийлгээрэй. Хариу сөрөг гарч, шинж тэмдэггүй байвал тусгаарлалтаас гарч болно.
Ойрын хавьтал биш бол яах ёстой вэ
Ихэнх мужуудад эерэг гарсан гэр бүлийн гишүүнтэйгээ 4 цагаас дээш хамт байгаагүй бол таныг ойрын хавьтал гэж үзэхгүй.
Гэхдээ та халдвартай хүнтэй ойр байсан бол шинжилгээ өгч, хариу гартал өөрийгөө тусгаарлаарай.
COVID-19 холбоотой мэдээллээр орчуулгын үйлчилгээ авах бол хандах эсвэл 1800 131 450 дугаарт залгаарай.
Вакцин захиалах болон цар тахалтай холбоотой мэдээлэл хэрэгтэй бол Үндэсний тусламжийн утас 1800 020 080 залгаарай.
Холбоотой мэдээ:

COVID19 UPDATE: НЭМЭЛТ ТУН ХИЙЛГЭХ ЗАЙГ ОЙРТУУЛЖ МАГАДГҮЙ