COVID19 UPDATE: НЭМЭЛТ ТУН ХИЙЛГЭХ ЗАЙГ ОЙРТУУЛЖ МАГАДГҮЙ

12-р сарын 21-ний өдрийн COVID19 холбоотой мэдээг хүлээн авна уу.

eople are seen at a Cohealth pop-up vaccination clinic at the State Library Victoria

States say they will utilise the extraordinary cabinet meeting to urge Commonwealth to shorten booster time intervals. Source: AAP

  • Австралийн дархаалалжуулалтын үндэсний зөвлөх баг booster shot хийлгэх хугацааг ойртуулахаар судалж байна хэмээн Ерөнхий сайд Scott Morrison хэллээ. Өмнө нь хоёр дахь тун хийлгэснээс 6 сарын дараа нэмэлт тун хийлгэх байсныг 5 сар болгон ойртуулсан. Энэ удаад Австралийн үндэсний кабинет шинэ халдварууд нэмэгдэж байгаатай холбоотойгоор дахин энэ асуудлыг анхаарлын төвдөө аваад байна.
  • Зарим мужийн удирдлагууд Commonwealth-ыг нэмэлт тун хийлгэх хугацааг ойртуулахыг уриалжээ.
  • NSW мужид хамгийн өндөр халдвар халдвартай байгаа учраас болгоомжтой байхыг анхааруулж байна.
  • Queensland мужид гарч байгаа халдварын ихэнх нь Omicron хувилбар болсон гэдгийг зарлалаа. 
  • Queensland мужид хоёр тун вакцин хийлгэсэн хүн ойрын хавьтал болсон бол 14 хоног биш 7 хоног өөрсдийгөө тусгаарлах шийдвэр гаргасан байна. Үүнийг маргааш буюу 12-р сарын 22 ны өдрөөс хэрэгжүүлж эхэлнэ.
  • South Australia дотоодын аялагчид сүүлийн 72 цагийн дотор шинжилгээ өгч сөрөг гарсан хүмүүсийг тест авахгүй болно.
  • New Zealand улс Omicron-ны дэгдэлтээс шалтгаалан хилээ нээхээ 2-р сар хүртэл хойшлууллаа.
 

COVID-19 ТООН МЭДЭЭ: 

Victoria мужид 1,245 дотоод халдвар гарч, зургаан хүн нас баржээ.
NSW мужид 3,057 шинэ халдвар дотоодод гарч, хоёр хүн нас баржээ.
South Australia мужид 154 халдвар гарлаа.
Queensland мужид 86 халдвар гарлаа.
The ACT-д 16, Northern Territory-д 14, Tasmania-д дөрвөн халдвар тус тус бүртгэгджээ.
ХЭРЭГТЭЙ ЛИНКҮҮД:

Муж, бүс нутгуудын тусгаарлалт болон хязгаарлалтын тухай мэдээллийг  линкээр орж аваарай.

Австрали дотор болон өөр улсад аялах гэж байгаа бол  линкээр орж мэдээлэл аваарай.

Санхүүгийн тусламж хэрэгтэй байгаа бол  линкээр орж мэдээлэл аваарай.

Муж, бүс нутгуудад шинжилгээ өгөх байршлуудыг доорх линкүүдээс аваарай:

Дархлаажуулалт болон вакцин үйлдвэрлэлийн талаарх анагаах ухааны нэр томъёоны толийг эх хэлээрээ уншихыг хүсвэл  дарж орно уу. 

 

 


Share
Published 21 December 2021 2:41pm
Updated 21 December 2021 2:43pm
By SBS/ALC Content
Presented by Undrakhbayar Jargalsaikhan
Source: SBS


Share this with family and friends