Эрүүл мэндийн мэргэжилтнүүд гэж хэн бэ| Тэдний үйлчилгээг Австралид хэрхэн авах вэ

Аllied health professionals гэж нэрлэдэг эрүүл мэндийн мэргэжилтнүүд нь Монголоор бол нөхөн сэргээх эмчилгээ хийдэг мэргэжилнүүд юм. Тэдний ажлын хүрээнд олон төрлийн үйлчилгээг багтаасан байдаг.

With age often comes arthritis

Physiotherapy is one of the many allied health professionals available in Australia. Credit: Dean Mitchell/Getty Images

ГОЛ АГУУЛГА:
  • Эрүүл мэндийн мэргэжилтнүүд өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэхийн тулд эрүүл мэндийн багтай нягт хамтран ажилладаг.
  • Энэхүү сэргээн засах эрүүл мэндийн үйлчилгээг хэн ч авч болно. Гэхдээ санхүүгийн боломж, орон нутгийн үйлчилгээний дутагдал зэрэг янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалан хүртээмж нь хязгаарлагдмал байх тохиолдол бий.
  • Medicare нь ихэнх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагддаггүй.
Эдгээр эрүүл мэндийн мэргэжилтнүүд нь их дээд сургуульд сурч өндөр боловсрол эзэмшсэн олон янзын үйлчилгээ үзүүлдэг хүмүүс байдаг. Тэд эмч, сувилагч, эх баригч, шүдний эмч нараас ялгаатай. Гэхдээ тэд өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэхэд хувь нэмрээ оруулдагаараа эрүүл мэндийн салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг.

Тэд бүх насныханд үйлчилдэг бөгөөд архаг өвчин, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст амин чухал тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Allied Health Professions Australia (AHPA) байгууллагын Гүйцэтгэх захирал Bronwyn Morris-Donova SBS-д өгсөн ярилцлагадаа "Энэ салбар бол Австралийн бүх хүмүүсийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг бас олон талт хүртээмжтэй салбар юм " гэжээ.

"Бид эрүүл мэндийн салбарын хоёр дахь томоохон төлөөлөгчид бөгөөд жил бүр 200 сая гаруй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг." хэмээжээ.

Нөхөн сэргээх эмчилгээнд хандах нь

Хатагтай Bronwyn Morris-Donova "Хэн ч энэхүү сэргээн засах эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй. Гэхдээ санхүүгийн боломж, орон нутгийн үйлчилгээний дутагдал зэрэг янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалан хүртээмж нь хязгаарлагдмал байх тохиолдол бий " гэв.

Medicare системээр дамжуулан цөөн хэдэн үйлчилгээнд хөнгөлөлт авч болох ч ихэнх нь төлбөрөө бүрэн төлөх ёстой байдаг. Архаг өвчтэй (зургаан сараас дээш хугацаагаар үргэлжилсэн) эсвэл амьдралын төгсгөлийн хөнгөвчлөх үйлчилгээ зэрэг таван төрлийн үйлчилгээг -ээр хөнгөлдөг. Эдгээр үйлчилгээнд:

  • Speech pathology-(Хэл яриа засал)
  • Diabetes education- (Чихрийн шижингийн тухай мэдлэг олгох)
  • Audiology- (Сонсгол)
  • Exercise physiology- (Физик эмчилгээний дасгал хөдөлгөөн)
  • Dietetics- (Хоолны дэглэм)
  • Mental health services- (Сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ)
  • Occupational therapy- (Мэргэжлийн өвчин засал)
  • Physiotherapy- (Физик эмчилгээ)
  • Podiatry- (Хөлний эмчилгээ)
  • Chiropractic services- (Бариа засал)
  • Osteopathy- (Бариач)

Түүнчлэн -ээр дамжуулан сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой. Үүнд:

  • Psychology- (Сэтгэлзүйч)
  • Occupational therapy- (Мэргэжлийн өвчин засал)
  • Social work- (Нийгмийн ажил)
Өвчтөнүүд ийм эрүүл мэндийн үйлчилгээг заавал эмчийн лавлагаагүйгээр /referral/ шууд авах боломжтой. Гэхдээ дээр дурдсан зарим эмчилгээ болон сэтгэцийн эрүүл мэндийн эмчилгээний үед лавлагаа шаарддаг.

Хэрэв та хувийн даатгалтай бол "нэмэлт" төлбөр төлдөг эсэхээс хамааран хэсэгчлэн хөнгөлөлт эдлэх боломжтой байдаг. Энэ нь мөн тухай даатгалын дотоод журмаар зохицуулагдаж болно.

Цаг товлохоосоо өмнө үйлчилгээ үзүүлэгчтэйгээ төлбөрөө хэрхэн хийх тухай шалгаж байхыг The Department of Health and Age Care зөвлөж байна.

Хамрах хүрээ:

Эрүүл мэндийн мэргэжилнүүд нь хувь хүний эрүүл мэндийн бүхий л талыг хамардаг. Ерөнхийд нь ахмад настны асаргаа, архаг өвчин, хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн эрүүл мэнд, булчин тогтолцооны эрүүл мэнд, нөхөн сэргээх эмчилгээ гэж ангилдаг.

Нөхөн сэргээх эмчилгээнд хамрагддаг нийтлэг үйлчилгээ бол физик эмчилгээ юм.

Физик эмчилгээний эмч нар улсын болон хувийн эмнэлэг, олон нийтийн эрүүл мэндийн төв зэрэг Австрали даяар ажилладаг. Түүчлэн спортын байгууллагууд тамирчдын сайн сайхан байдлыг дэмжихийн тулд санфизик эмчилгээний эмч нартай хамтран ажилладаг.

Ann Fong бол Port Adelaide-ийн физик эмчилгээний ахлах эмч юм.
Ann Fong.jpg
Senior physiotherapists, Ann Fong Credit: Ann Fong
Физик эмчилгээ бол өвдөлт, хөдөлгөөний эмгэгтэй хүмүүсийг оношлох, эмчлэх, нөхөн сэргээх зорилготой байдаг.

Түүний өвчтөнүүд ихэвчлэн насжилт, спорт эсвэл ажил мэргэжилтэй холбоотой гэмтэлтэй хүмүүс байдаг. Физик эмчилгээний эмч нар бас спорт, биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөс үүдэлтэй гэмтэл авсан хүүхдүүдтэй ажилладаг.

"Физик эмчилгээний мэргэжилнүүд гараар барихаас гадна биеийн тамирын дасгал хийлгэх, нөхөн сэргээх, соронзон хальс, тулгуур бэхэлгээ, цахилгаан эмчилгээний тоног төхөөрөмж ашиглаж эмчилгээгээ хийдэг" гэж Хатагтай Fong тайлбарлалаа.

Chiropractors /Бариа засалч/ нь булчингийн тогтолцооны эмгэгийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэшсэн эрүүл мэндийн мэргэжилтнүүд юм.

Тэд массаж, сунгалт, уян хатан байлгах гэх мэт аргуудыг хэрэглэдэг.

Dennice Perry 35 жилийн турш Сидней хотод энэ мэргэжлээр ажиллаж байна.
Dennice.jpg
Dennice Perry, chiropractor with 35 years of experience Credit: Dennice Perry
Тэрээр “Ихэнх хүмүүс өвдсөн үедээ эмнэлэгт ханддаг. Харин манай бариа заслын эмчилгээнд өвдөөгүй байсан ч ирж болно" гэлээ.

"Бариа засалчид таны биеийг 100% ажиллуулахыг зорьдог. Та ирж биеэ хэр ажиллагаатай байгааг шалгаж, үзүүлж болно. Ингэснээр та өвдөхгүй байх боломжтой."

Толгой өвдөх, нурууны өвдөлт зэрэг шинж тэмдгүүд нь таны бие байж болох хүчин чадлаараа ажиллахгүй байгаагийн шинж гэж тэр нэмж хэлэв.
Тэд мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрүүл мэнд, сайн сайхан байдал, өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох чадварыг сайжруулахын тулд тэдэнтэй хамтран ажилладаг.

Sue Chung бол Pert хотын хэл ярианы засалч.

Тэрээр ярихдаа, хэл ярианы засалчид хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээл, гэмтэл бэртлээс болж харилцааны бэрхшээлтэй болсон хүүхэд, насанд хүрэгчдэд оношлогоо, эмчилгээ хийдэг гэлээ.

"Харилцааны бэрхшээл нь зөвхөн ярихаар хязгаарлагдахгүй. Дуудлага, хэлийг ойлгох, унших, дуу хоолойгоо гаргах, гацах, нийгэмших ур чадвар, залгих, хооллох зэрэг маш олон бэрхшээлийг багтаадаг" гэж тэр тайлбарлав.

Sue Chung.jpg
Sue Chung is a multilingual speech pathologist in Western Australia. Credit: Sue Chung
Chung олон хэлтэй мэргэжилтэн. Тэр англи хэлнээс гадна Mandarin, Cantonese, Bahasa Melayu, хэлээр ярьдаг. Англи хэлнээс өөр хэл дээр ярихад төвөгтэй байгаа тохиолдолд тухайн хэлийг эзэмшсэн мэргэжилтнээс тусламж хүсэх нь маш чухал. Тэд хүүхдийг сайн ойлгож, гэр бүлийг дэмжиж, илүү сайн чиглүүлж чадна гэдгийг тэрээр онцлов.

"Гэр бүлүүд зорилгынхоо төлөө тууштай байх нь чухал. Та хэл ярианы эмчтэйгээ илүү их хамтран ажиллах тусам бидний уулзалт илүү үр дүнтэй байдаг."

орон даяар хэрэгжих шатандаа байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бүх үйлчилгээг удахгүй энэ схемээр дамжуулан санхүүжүүлэх юм.

Та өөрт хэрэгтэй эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг олж, өөрт байгаа асуудлаа тодорхойлохын тулд эсвэл -сайтаар зочлоорой.
Зарим мэргэжилтнүүд Австралид ажиллахын тулд -т бүртгүүлсэн байх шаардлагатай. Мөн зарим төрлийн эмчилгээг хийхэд тухайн мэргэжлийн байгууллагад заавал бүртгүүлсэн байх ёстой.

 Австралийн тухай мэдээг байнга авахыг хүсвэл цахим орчинд бидэнтэй хамт байгаарай.
-ийг дагаарай.

Share
Published 24 October 2023 1:59pm
Updated 24 October 2023 2:07pm
By Yumi Oba
Source: SBS


Share this with family and friends