Австрали улсад шилжин ирсэн эрчүүдийн хувьд бүх зүйл шинэ байдгаас эхлээд урьдчилан төсөөлөөгүй олон бэрхшээлийг даван туулах шаардлагатай болдог. Энэ их ачааллынхаа үеэр тэд сэтгэл зүйн эрүүл мэндээ үл ойшоон хаячихдаг нь ирээдүйд ноцтой аюул авчирч мэднэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Нөгөө талаар нийгэмд тогтсон буруу хэвшмэл ойлголтуудын улмаас эрчүүд сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдээ сэтгэлийнхээ гүнд тас нуухад хүргэдэг гэнэ. Иймд, Австрали улсын хэмжээнд Англиас өөр хэл соёлтой эрчүүдэд тусгайлан тохируулсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажил эхэлсэн байна.