Opinion

Voice-ий талаарх төөрөгдлийг арилгах тайлбар

Та анзаарсан бол сүүлийн үед Yes, No гэсэн самбар хаа сайгүй таарч байгаа байх. Энэ ямар учиртай санал асуулга болох гэж байгаа тухай бүрэн тайлбар хүргэж байна.

DONT KNOW VOTE NO CAMPAIGN_WEB HEADER v2.jpg

Source: Brayden Gifford, NITV

Танай гэрийн шуудангаар Voice To parliament Бүх нийтийн санал асуулгын тухай товхимол очсон байх. Та нээж хараад тогтож уншиж үзсэн үү?

Өнгөрсөн сараас эхлэн Австралийн айл бүрт энэ санал асуулгын тухай мэдээллийг албан ёсоор тараасан.

Та яг юу асууж байгааг нь мэдэхгүй учраас зүгээр л Үгүй гэж хэлэх гэж байгаа бол сайн сонголт биш. Мэдээж мэдээлэлтэй сонголт үргэлж зөв чигт улс орныг хөтөлдөг.

LISTEN TO
mongolian_14072023_What is the Voice Referendum all about.mp3 image

Voice Referendum|Бүх нийтийн санал асуулга юуны төлөө вэ

SBS Mongolian

12:12
Санал болгож байгаа өөрчлөлтүүдийг дараах гурван өгүүлбэрт багтаая:



IX бүлэг Абориген болон Торресын хоолойн арлын ард түмнийг хүлээн зөвшөөрөх тухай 129 Абориген ба Торресын хоолойн арлын ард түмний дуу хоолой

Абориген болон Торресийн хоолойн арлын ард түмнийг Австралийн Анхны үндэстэн мөн хэмээн хүлээн зөвшөөрч:

1: Абориген болон Торресын хоолойн арлын “Voice” гэдэг бүтэц бий болгох;

Энэ нь Үндсэн хуулинд тусгах дуу хоолой гэсэн үг утгатай.

2: Абориген болон Торресын хоолойн арлын ард түмэнтэй холбоотой асуудлаар парламент, Хамтын нөхөрлөлийн засаглалд төлөөлөл оруулж болно;

Төлөөлөл гэдэг нь албан ёсоор зөвлөгөө өгөх хүн эсвэл байгууллага байна. Энэ зөвлөгөөг парламент, гүйцэтгэх засаглал сонсдог байна. Парламент болон Гүйцэтгэх засаглал эдгээр саналыг хүлээж авах үүрэггүй.

3: Энэхүү Үндсэн хуульд заасны дагуу парламент нь Абориген болон Торресийн хоолойн арлын иргэдийн дуу хоолой, түүний бүрэлдэхүүн, чиг үүрэг, эрх мэдэл, журам зэрэгтэй холбоотой асуудлаар хууль гаргах бүрэн эрхтэй.

“Дуу хоолой” ямар байх, “Дуу хоолой” юу хийж чадах, хэнийг сонгох тухай хууль гаргах үүрэгтэй.

LISTEN TO
mongolian__australia_explained_voice referendum_100823.mp3 image

Voice Referendum|Санал асуулга гэж юу вэ, яагаад Австраличууд оролцох ёстой вэ

SBS Mongolian

08:54
Австраличууд 10-р сарын 14-нд бүх нийтийн санал асуулгад оролцож, өөрсдийн саналаа өгөх ёстой. Тэр үед саналын хуудсанд "Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар Абориген болон Торресийн хоолойн арлын ард түмний дуу хоолойг /The voice/-ийг бий болгож, Австралийн Анхны ард түмнийг хүлээн зөвшөөрнө. Та энэхүү өөрчлөлтийг зөвшөөрөх үү? гэсэн асуулт байх юм. Үүнд Тийм эсвэл Үгүй гэсэн хариултыг өгнө.

Blak дуу хоолой Voice to Parliament-д

Voice нь Абориген болон Торресийн хоолойн арлын ард түмний амьдралд нөлөөлдөг.

Үүнийг уугуул бус хүмүүс сонсох ёстой биш гэж үү?

Сонсох нь танд мэдээлэлтэй санал өгөхөд тусална. 

Blak дуу хоолой Yes, No кампанит ажил хийж байгаа.

Бүгд л ард түмнийхээ төлөө сайн сайхныг хүсдэг. Гэхдээ ямар ч хүмүүсийн дунд дотоод санал зөрөлдөөн, өөр үзэл бодол оршиж байдаг.

Нэг тал нь буруу, нэг тал нь зөв гэсэн үг биш. Энэ нь Абориген болон Торресийн хоолойн арлын ард түмэн өөрсдийн туршлага дээр үндэслэн асуудлыг өөр өөрөөр ойлгодог гэсэн үг юм.

Voice-ийн эргэн тойрон дахь ташаа мэдээллийг тайлбарлах нь

  • Парламент -д “Уугуул иргэдийн дуу хоолой” хэдийнэ бий болсон.
Парламентад Анхны Үндэстэн хүмүүс байдаг. Гэхдээ тэдний ажил нь зөвхөн Абориген болон Торресын хоолойн арлын ард түмэнд хамаатай асуудал биш сонгогчдоо төлөөлөх явдал юм. “Парламентын дуу хоолой” зорилго нь эдгээр уугуул иргэдэд нөлөөлж буй асуудлаар зөвлөгөө өгөхөд оршино.

  • Австраличууд санал хураалтын дараа биш өмнө нь бүрэн мэдээлэлтэй байх ёстой.
10-р сарын 14-нд Австраличууд "Voice"-ыг үндсэн хуульд оруулах эсэхээ шийдэх гэж байна. Үндсэн хуулийн бусад бүлгүүдийн нэгэн адил нарийн ширийн зүйлийг дараа нь боловсруулах болно. Гэхдээ Voice-ийн талаар тайлан, ямар байх загвар зэрэг маш олон мэдээлэл гарсан.

  • Voice нь Абориген болон Торресийн хоолойн арлын ард түмэнд "онцгой хандлагыг" үзүүлж, үндэстнийг хагалан бутаргах болно.
Voice нь засгийн газрын гурав дахь танхим биш. Абориген болон Торресийн хоолойн арлын ард түмэнд "тусгай эрх" олгохгүй.

Зөвхөн Төлөөлөгчдийн танхимын сонгогдсон гишүүд, Сенатын сенаторууд л хууль батлах боломжтой. Австраличууд бүгд парламентад төлөөлөл оруулах эрхтэй. Voice-ийн үүрэг бол тулгараад байгаа системийн болон бүтцийн сул талыг хэрхэн шийдвэрлэх талаар засгийн газарт зөвлөгөө өгөх явдал юм.

  • Хэрээс хэтэрсэн их асуудал байхгүй
"Voice"-д хууль батлах, засгийн газрыг давж ажиллах эрх мэдэл байхгүй. Ерөнхий сайдын хэлснээр "Voice"-д хориг тавих эрх байхгүй.

Австралийн тухай мэдээг байнга авахыг хүсвэл цахим орчинд бидэнтэй хамт байгаарай. ,
-ийг дагаарай.

Share
Published 21 September 2023 3:13pm
Updated 21 September 2023 3:22pm
By Bronte Charles
Source: SBS


Share this with family and friends