Өнөөдрөөс эхлэн олон улсын оюутан, ажиллангаа амрах хүмүүст визний хураамжийг хөнгөлж, Австралид ирэх хүмүүсийг урамшуулахаар болжээ. Ерөнхий сайд Scott Morrison Omicron хувилбарын дэгдэлтээс болж ажиллах хүчний хомсдлыг арилгах зорилгоор энэ өөрчлөлтийг хийсэн гэлээ. Өнөөдрөөс эхлэн оюутны визээр ирж байгаа хүмүүст 8 долоо хоног, харин амрангаа ажиллахаар ирсэн хүмүүст 12 долоо хоногийн туршид энэ боломжийг олгох юм байна.
Амрангаа ажиллах /Working Holiday Maker (WHM)/ хөтөлбөр нь залуучууд насанд хүрэгчдэд 12 сарын амралтаараа ирж, богино хугацааны ажил хийх, суралцах боломж олгодог гэж Дотоод хэргийн яамны вэбсайтад тодорхойлжээ.
Олон улсын оюутнууд визний хураамжид $630, амрангаа ажиллах хүмүүс $495 төлдөг юм байна.
Сангийн сайд Josh Frydenberg энэхүү өөрчлөлт ажиллах хүчний хомсдлыг бууруулахад ихээхэн түлхэц болно гэжээ. COVID-19-ын халдварын улмаас олон мянган хүн тусгаарлалтад орж, ажиллах хүчний хомсдол олон салбарт нүүрлээд байна. Ноён Фрайденберг хэлэхдээ, засгийн газар ойролцоогоор 175,000 гадаадын оюутан, ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийг тус улсад ирэхийг хүсч байгаа бөгөөд тэдний визний хураамжийг хөнгөлөх энэ ажиллагаанд нийт 55 сая доллар зарцуулах тооцоо гаргажээ.
Өнгөрсөн долоо хоногт оюутны ажиллах 40 цагийн хязгаарыг хүчингүй болгосон тухайгаа засгийн газар мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар Австралид 325,000 гадаад оюутан суралцаж байгаагийн 150,000 гаднаас буюу өөр улсаас суралцдаг ажээ.
Ноён Morrison хэлэхдээ, гадаад оюутнууд эрүүл мэнд, асрах газруудад ажиллаж, тэнд суралцах нь цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед бидэнд маш том тусламж болно гэжээ.
Өнгөрсөн оны 12-р сард зөвхөн гадаад оюутан болон ажиллах хүмүүст Австрали улс олон улсын хилээ нээсэн байгаа. Хил цар тахал эхэлснээс хойш буюу 2020 оны 3-р сараас хойш хаалттай байсан юм.
COVID19 ХОЛБООТОЙ ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ БУСАД МЭДЭЭ:
- Австралийн гурван том мужид нийт 61 хүн COVID-19 улмаас нас баржээ.
- NSW -д 32 хүн нас баржээ. 2,863 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 217 нь эрчимт эмчилгээнд байна.
- NSW-ын оршин суугчид хоёр дахь тунгаа гурван сарын өмнө хийлгэсэн бол одоо дараагийн вакцинаа захиалж болно гэж мужийн сайд Dominic Perrottet хэллээ.
- Paul Kelly said winter is likely to bring a new spike in cases and potentially new variants of the virus, along with annual infections such as the flu.
- Өвөл томуу гэх мэт жил бүр дэгддэг халдварын зэрэгцээ вирусийн шинэ тохиолдол, шинэ хувилбарууд ч гарч ирэх магадлалтай гэж Австралийн эрүүл мэндийн газрын дарга, профессор Paul Kelly ярьжээ.
- Queensland мужид гадаад орноос ирж байгаа хүмүүс 2 тун вакцинаа хийлгэсэн бол тусгаарлалтад орохгүй байхаар шийдсэн байна.
- Мужийн сайд Annastacia Palaszczuk хэлэхдээ, удахгүй тус муж хоёр тун вакцинжуулалт 90 хувьд хүрч байгаа учраас ийм шийдвэр гаргасан гэлээ.
- Melbourne хотын нисэх онгоцны буудал олон улсын аялагчид сүүлийн 3 өдрийн сөрөг гарсан хариугаа үзүүлсэн хүмүүст дахин шинжилгээ хийхээ больж байгаагаа зарлалаа.
RAT оношлуурын хариугаа илгээх цахим хаягууд:
COVID-19 ТООН МЭДЭЭЛЭЛ:
NSW мужид нийт 32,297 халдвар гарч, 32 хүн нас баржээ.
Victoria мужид 20,769 халдвар гарч, 18 хүн нас баржээ.
Queensland мужид 19,932 халдвар гарч, 11 хүн нас барсан бол Tasmania-д 1,185 халдвар гарсан байна.
ХЭРЭГТЭЙ ЛИНКҮҮД:
Муж, бүс нутгуудын тусгаарлалт болон хязгаарлалтын тухай мэдээллийг линкээр орж аваарай.
Австрали дотор болон өөр улсад аялах гэж байгаа бол линкээр орж мэдээлэл аваарай.
Санхүүгийн тусламж хэрэгтэй байгаа бол линкээр орж мэдээлэл аваарай.
Муж, бүс нутгуудад шинжилгээ өгөх байршлуудыг доорх линкүүдээс аваарай:
Дархлаажуулалт болон вакцин үйлдвэрлэлийн талаарх анагаах ухааны нэр томъёоны толийг эх хэлээрээ уншихыг хүсвэл дарж орно уу.