Sputnik-ын хоёр тун хийлгэсэн бол Австралийн хилээр нэвтэрч болно

TRAVEL

Source: AAP Image/Roy Vandervegt

Австралид ирж байгаа гадны иргэд COVID19-ын эсрэг бүрэн вакцин хийлгэсэн байхыг шаардаж байгаа. Харин өнөөдрөөс эхлэн Sputnik V-ын хоёр тунг хийлгэсэн бол бүрэн вакцинд хамрагдсан гэж үзэж, хилээр нэвтрүүлэхээр болсон байна. 

Австралийн Эм, Эмчилгээний Хяналтын Алба уг вакцин нь халдварын эсрэг хамгаалалт болж, ирж буй аялагч Австралид байхдаа COVID-19 ийн халдварыг бусдад дамжуулах эсвэл өөрөө авах магадлалыг бууруулдаг болохыг харуулсан нэмэлт мэдээлэл хүлээн авсан" гэж өнөөдөр мэдэгдсэн байна.

Ингэж Sputnik V -ыг хүлээн зөвшөөрснөөр Австралид ирэх гадаад оюутан, ажилчид болон бизнесийнхэн, спортынхон ирэх боломжийг нэмж байгаа юм.

Оросын Засгийн газрын тодорхойлсноор Sputnik V нь эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдэлээс 98-100 хувь хамгаалж, шинж тэмдэг бүхий халдварын эсрэг 89 хувийн үр дүнтэй хамгаалалт болдог ажээ.

Энэ судалгааг Omicron хувилбар гарахаас өмнө хийгдсэн болохыг TGA тэмдэглэжээ.

'Sputnik Light' -ын нэг тун хийлгэсэн бол хүлээн зөвшөөрөгдөхгүй юм байна.

Австралийн дотоод хэргийн яамны бичсэнээр хилээр нэвтрэхэд хүлээн зөвшөөрөгдсөн вакцинууд: 

  • Two doses at least 14 days apart of:
    • AstraZeneca Vaxzevria
    • AstraZeneca Covishield
    • Pfizer/Biontech Comirnaty
    • Moderna Spikevax or Takeda
    • Sinovac Coronavac
    • Bharat Biotech Covaxin
    • Sinopharm BBIBP-CorV (for people under 60 years of age on arrival in Australia)
    • Gamaleya Research Institute Sputnik V.
  • Or one dose of:
    • Johnson & Johnson/ Janssen-Cilag COVID Vaccine.


 


Share
Published 17 January 2022 4:11pm
Updated 17 January 2022 4:26pm

Share this with family and friends