Онцлох нь:
- Австралийн эм, эмчилгээний хяналтын алба /TGA/ 11-р сарын 1 -нээс эхлэн Pfizer вакциныг booster тун болгон хийхийг албан ёсоор зөвшөөрчээ. 18 дээш насныхан 3 дахь тунгаа хийлгэж болох ба сүүлийн вакцинаас 6 сарын дараа хийлгэх юм байна.
- Queensland муж ирэх оноос эхлэн гадаад оюутнуудыг хүлээж авахаар боллоо.
- 2 тун вакцин хийлгэсэн хүмүүс ирэх долоо хоногоос эхлэн Австралиас өөр улсруу ямар нэгэн зөвшөөрөл авалгүй зорчих эрхтэй болно.
NEW SOUTH WALES
Муж даяар нийт 304 шинэ халдвар бүртгэгджээ.
Халдварт өвчин судлаачид 11-р сарын 1-нээс эхлэн муж даяар чөлөөтэй зорчиж эхлэх гэж байгааг дахин бодож үзэхийг анхааруулсан байна. Тэд юуны өмнө орон нутгийн вакцинжуулалтыг сайжруулах хэрэгтэй гэж үзжээ.
Мужийн 16-аас дээш насныхны 85 хувь нь вакцины 2 тунг хийлгэчихээд байна.
VICTORIA
Ирэх Баасан гарагаас эхлэн бизнесүүд үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байгаа энэ өдрүүдэд мужийн халдвар буурсан хэвээр байна. Өнгөрсөн 24 цагт 1534 шинэ халдвар бүртгэгдэж, харамсалтай нь 13 нас баржээ.
Мужийн засгийн газраас кафе, ресторан, зочид буудал, бар ажиллалуулдаг бизнес эрхлэгчдэд тоног төхөөрөмж авахад 2000 долларын ваучер санал болгосон байна
QR код уншуулдаг апплейкшнийг шинэчилж, удахгүй халдварт өртсөн газруудаар явсан бол мэдээлэл өгдөг болгоно.
QUEENSLAND
Муж даяар хоёр шинэ халдвар бүртгэгдсэн ч аюул багатай халдвар хэмээн үзсэн байна. Мужийн сайд Anastasia Palaszczuk Queensland муж 2022 оноос гадаад оюутнуудыг хүлээн авч эхлэхээр болсон тухай зарлалаа. Тэрээр энэ тухай өөрийн твиттер хуудснаа, “Олон улсын оюутнуудыг ирэх 2022 оны эхнээс Queensland муж хүлээн авахаар боллоо. Тэд Wellcamp-д байгуулсан тусгаарлалтын анхны зочид байх болно. Бүрэн вакцин хийлгэсэн оюутнууд ирэх боломжтой ба тэдний тодорхой хувь нь Brisbane хотоос гадуурх их сургуулиудад сурах юм” хэмээн бичжээ. Мужийн засгийн газрын төлөвлөгөө ёсоор хоёр долоо хоног тутамд 250 оюутныг хүлээж авах юм байна.
ӨНГӨРСӨН 24 ЦАГТ АВСТРАЛИД ДАЯАР:
- Tasmania мужийн нийгмийн эрүүл мэндийн ажилчдын 97% нь вакцины эхний тунгаа хийлгэсэн байна.
- The Australian Capital Territory өнгөрсөн 24 цагт 12 халдвар гарчээ. Ту бүс нутгийн вакцинжуулалт бараг 90 хувьд хүрчээ.
- Удахгүй болох Australian Open тэмцээнд вакцин хийлгэсэн тамирчдыг л оролцуулах болно хэмээн Викториа мужийн сайд хэллээ.
- Коронавирус илрүүлэх түргэвчилсэн тестийг сүпермаркетаас худалдаж авдаг болно.
ТУСГААРЛАЛТ, МУЖ ХООРОНД ЗОРЧИХ, ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ЭМНЭЛЭГ БОЛОН ГАМШГИЙН ҮЕИЙН ТУСЛАМЖ АВАХ МЭДЭЭЛЛИЙГ ДООРХ ХОЛБООСУУДААР ОРЖ АВААРАЙ.
NSW and
VIC , and
ACT and
NT and
QLD and
SA and
TAS and
WA and
VIC , and
ACT and
NT and
QLD and
SA and
TAS and
WA and
ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ БАЙРШЛУУД:
ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ТУСЛАМЖ АВАХ ХОЛБООС МУЖ, БҮС НУТАГ БҮРЭЭР:
Дархлаажуулалт болон вакцин үйлдвэрлэлийн талаарх анагаах ухааны нэр томъёоны толийг эх хэлээрээ уншихыг хүсвэл дарж орно уу.
Холбоотой мэдээ:

АВСТРАЛИ ОЛОН УЛСЫН ХИЛЭЭ ИРЭХ САРД НЭЭНЭ