COVID UPDATE: ХЭВТЭН ЭМЧИЛҮҮЛЭГЧИЙН ТОО БУУРЧ БАЙНА

2-р сарын 4-ны өдрийн байдлаарх COVID 19 халдвартай холбоотой мэдээнүүдийг хүлээн авна уу.

Victorian Health Minister Martin Foley speaks to media at the Alfred Hospital in Melbourne, Wednesday, December 29, 2021. Victoria has seen a massive jump in COVID-19 infections with 3767 new cases and five deaths. (AAP Image/Con Chronis) NO ARCHIVING

Victorian Health Minister Martin Foley speaks to media. Source: AAP

  • Victoria мужийн засгийн газар зарим сонгомол хагалгааг ирэх даваа гарагаас хийж эхлэхээр болжээ. Гэхдээ бүх хагалгааг хэзээнээс хийдэг болохоо хараахан шийдээгүй байна.
  • Victoria  муж 1.4 тэрбум долларын санхүүжилтийн багцыг зарлалаа. Omicron-той тэмцэж байгаа энэ үед мужийн эрүүл мэндийн системд чухал ач холбогдолтой гэж Эрүүл мэндийн сайд Martin Foley хэлжээ.
  • NSW мужид 31, Victoria мужид 36 хүн COVID19 халдвараас болж нас баржээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо хоёр мужид буурсаар байна.
  • Ахмадын асрах газрын 3 дахь тунгаа хийлгэх эрхтэй болсон 170,000 оршин суугчдын 45,000 нь энэ нэмэлт тунгаа хийлгээгүй байна гэж Холбооны засгийн газрын эрүүл мэндийн сайд Greg Hunt мэдэгдэв.
  • 16-17 насныхан гурав дахь тунгаа хийлгэх боломжтой боллоо.  
  • Үндэсний Эрүүл мэндийн газрын дарга Австрали Omicron-ны дэгдэлтийн оргил үеийг давлаа. Гэхдээ Omicron бол коронавирусын сүүлийн хувилбар биш  гэлээ. 
  • New Zealand улс 10-р сард олон улсын аялагчдад хилээ бүрэн нээх таван үе шаттай төлөвлөгөө гаргасан энэ дагуу хоёрдугаар сарын 27-ноос хилээ нээж эхэлнэ.
COVID-19 ТООН МЭДЭЭЛЭЛ:

NSW мужид 2,494 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 160 нь эрчимт эмчилгээнд байна. 31 нас барж, 10,698 шинэ халдвар гарчээ.

Victoria мужид 707 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 79 нь эрчимт эмчилгээнд байна. 36 хүн нас барж, 11,240 шинэ халдвар бүртгэгджээ.

Queensland-д 732 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 50 нь эрчимт эмчилгээнд байна, 13 хүн нас барж, 6,857 шинэ халдвар бүртгэгджээ.

Tasmania-д 570 халдвар гарч, 13 хүн эмнэлэгт байгаагийн 2 нь эрчимт эмчилгээ хийлгэж байна.  

ACT-д нэг хүн нас барж, 449 шинэ халдвар гарчээ. 

ХЭРЭГТЭЙ ЛИНКҮҮД:

Муж, бүс нутгуудын тусгаарлалт болон хязгаарлалтын тухай мэдээллийг  линкээр орж аваарай.

Австрали дотор болон өөр улсад аялах гэж байгаа бол  линкээр орж мэдээлэл аваарай.

Санхүүгийн тусламж хэрэгтэй байгаа бол  линкээр орж мэдээлэл аваарай.

Муж, бүс нутгуудад шинжилгээ өгөх байршлуудыг доорх линкүүдээс аваарай:

Дархлаажуулалт болон вакцин үйлдвэрлэлийн талаарх анагаах ухааны нэр томъёоны толийг эх хэлээрээ уншихыг хүсвэл  дарж орно уу. 


Share
Published 4 February 2022 6:58pm
Updated 4 February 2022 7:03pm


Share this with family and friends