ОНЛЦОХ НЬ:
- Маргааш гэхэд Queensland-ын бүрэн вакцинжуулалт 80 хувьд хүрнэ хэмээн мужийн сайд Annastacia Palaszczuk мэдэгдлээ. Энэ үетэй зэрэгцэн бизнес эрхлэгч Clive Palmer бүрэн вакцин хийлгээгүй хүмүүсийг зарим тодорхой газруудад оруулахыг хориглож байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн байна. Тиймээс Засгийн газрын энэ шийдвэрийг эсэргүүцсэн хуулийн дагуу арга хэмжээ авахаар төлөвлөжээ.
- Холбооны засгийн газар Япон, Солонгос улсуудруу тусгаарлалтгүй аяллын зам гаргахаар төлөвлөж байна. Ерөнхий сайд Scott Morrison хэлэхдээ, засгийн газар Сингапуртай ижил төлөвлөгөө баталсны дараа хоёр талын хэлэлцээр хийхээр ажиллаж байна гэсэн юм.
- Викториа мужийн 12 дээш насныхны 84 нь вакцины эхний тунгаа хийлгэчхээд байна. Бүрэн вакцинжуулалт 90 хувьд хүрэхэд одоо байгаа бүх хязгаарлалтуудыг цуцлах юм. 11-р сарын 24-нд энэ зорилтдоо хүрч, бүрэн вакцинжуулалт 90 хувь болно гэж таамаглаж байна.
COVID-19 ТООН МЭДЭЭ:
Victoria муж 1,003 дотоод халдвар гарч, 14 хүн нас баржээ.
NSW муж 216 дотоод халдвар гарч, 3 хүн нас баржээ.
Queensland мужид гурав, ACT-д 9 халдвар бүртгэгдсэн байна.
ТУСГААРЛАЛТ, МУЖ ХООРОНД ЗОРЧИХ, ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ЦЭГҮҮД БОЛОН ГАМШГИЙН ҮЕИЙН ТУСЛАМЖ АВАХ МЭДЭЭЛЛИЙГ ДООРХ ХОЛБООСУУДААР ОРЖ АВААРАЙ.
NSW and
VIC , and
ACT and
NT and
QLD and
SA and
TAS and
WA and
VIC , and
ACT and
NT and
QLD and
SA and
TAS and
WA and
ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ БАЙРШЛУУД:
ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ТУСЛАМЖ АВАХ ХОЛБООС МУЖ, БҮС НУТАГ БҮРЭЭР:
Дархлаажуулалт болон вакцин үйлдвэрлэлийн талаарх анагаах ухааны нэр томъёоны толийг эх хэлээрээ уншихыг хүсвэл дарж орно уу.