COVID-19 Update: ТҮР ОРШИН СУУГЧДАД ХИЛЭЭ НЭЭХИЙГ ШААРДАЖ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ БАЙНА

Вакцины гурав дахь тунг хийлгэхийг уриалж байна.

Travellers arrived on the first quarantine free international flights in 590 days arrive at Sydney International Airport, Monday,

Travellers arrived on the first quarantine free international flights in 590 days arrive at Sydney International Airport, Monday, November 1 2021. Source: AAP

Энэ сарын 1-нээс эхлэн Австралийн хил нээгдэж, эндэхийн иргэд болон байнгын оршин суух эрхтэй хүмүүс хилээр гарч, эргэн ирэх бүрэн боломжтой болсон. Харин түр оршин суух эрхтэй хүмүүс Австралиас гарвал эргэн орж ирэх эрхгүй хэвээр байгаа. Тиймээс эдгээр хүмүүст эргэн орж ирэх боломж олгох талаарх өргөдлийг Австралийн Гадаад хэргийн яаманд өгөхөөр гарын үсэг цуглуулж байгаа юм байна. Энд өнөөдрийн байдлаар 40,000 гаруй хүн гарын үсгээ зуржээ. Та нэгдэхийг хүсвэл  орж, гарын үсгээ зурж болох юм байна. 2020 оны 3-р сарын байдлаар Австралид 2.17 сая хүн түр оршин суух визтэй амьдардаг. Энэ тухай нийтлэлийг уншаарай.

ВАКЦИНЖУУЛАЛТ:

  • COVID-19-ын гурав дахь тун вакцинаа хийлгэхийг уриалж байна. 18 болон түүнээс дээш насныхан, 6 сарын өмнө 2 дахь тун вакцинаа хийлгэсэн бол Pfizer вакцины booster тун хийлгэхийг NSW мужийн эрүүл мэндийн газрын дарга Dr Kerry Chant уриаллаа.
  • Өмнө нь Astra Zeneca хийлгэсэн хүмүүс ч  Pfizer booster хийлгэх хэрэгтэй гэж Dr Chant хэллээ.
  • Western Australia вакцинжуулалт хамгийн удаан хийгдсэн мужаар тодроод байсан бол удахгүй энэ “муу нэр”-ээ орхих гэж байна. Northern Territory одоогийн байдлаар ердөө 63.9 хувь нь бүрэн вакцин хийлгэж энэ нэрийг авах бололтой.
COVID-19 ТООН МЭДЭЭ:

  • Victoria муж нийт 941 шинэ халдвар гарч, 8 хүн нас баржээ.
  • New South Wales муж 190 халдвар гарч, 4 хүн нас баржээ.
ТУСГААРЛАЛТ, МУЖ ХООРОНД ЗОРЧИХ, ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ЦЭГҮҮД БОЛОН ГАМШГИЙН ҮЕИЙН ТУСЛАМЖ АВАХ МЭДЭЭЛЛИЙГ ДООРХ ХОЛБООСУУДААР ОРЖ АВААРАЙ. 

ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ БАЙРШЛУУД:



ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ТУСЛАМЖ АВАХ ХОЛБООС МУЖ, БҮС НУТАГ БҮРЭЭР:

Дархлаажуулалт болон вакцин үйлдвэрлэлийн талаарх анагаах ухааны нэр томъёоны толийг эх хэлээрээ уншихыг хүсвэл  дарж орно уу. 

 

 


Share
Published 3 November 2021 3:33pm
By SBS/ALC Content
Source: SBS


Share this with family and friends