COVID-19 халдварын өдөрт гарах дундаж тоо Омикрон хувилбарын эд дэгдэлтийн үеэс 90 хувь буурсан хэмээн Холбооны засгийн газрын Эрүүл мэндийн сайд Greg Hunt хэллээ. Тиймээс зарим мужуудад одоо үйлчилж байгаа хязгаарлалтуудыг цуцалж байна.
Queensland:
- 3-р сарын 4-ны Баасан гарагийн оройн 6 цагаас эхлэн ихэнх газруудад заавал маск зүүх шаардлагагүй болно. Эмнэлэг, ахмадын асрах газрууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хотхон, хорих газар, нийтийн тээвэрт болон онгоцоор зорчих үедээ маскаа зүүнэ. Бусад газарт заавал маск зүүхийг шаардахгүй болно.
- Мөн энэ өдрөөс эхлэн тус мужид ямар нэгэн зай барих болон нэг дор цуглах хүний тоонд хязгаар тавихгүй.
- 3-р сараас эхлэн тус мужийн албаны хүмүүсийн өдөр бүр хийдэг COVID-19 мэдээлэл хүргэх хэвлэлийн хурлыг зогсооно.
Victoria:
- 2-р сарын 25-ны Баасан гарагийн оройн 11.59 цагаас эхлэн Нийгмийн эрүүл мэндийн газгаас гаргасан гэрээсээ ажиллах, сурах зөвлөмжийг цуцалж байна.
- Мөн энэ өдрөөс эхлэн маскийг нийтийн тээвэр, такси, онгоцонд зүүх ёстой. Мөн нисэх онгоцны буудал, асрах газруудад маскаа зүүнэ. Бусад газруудад заавал зүүх албагүй болжээ.
- Сургуулиудын хувьд 5-11 насны хүүхдийн вакцинжуулалт хангалтгүй байгаа учраас 3 дээш ангийн хүүхдүүд болон багш, ажилчид маскаа заавал зүүсэн хэвээр байх болно. Харин дунд шатны сургалтад сууж байгаа хүмүүс өөрсдөө шийднэ.
- Үүн дээр нэмээд зочлох үйлчилгээний газар, худалдааны төвүүд, шүүх байгууллаг болон засан хүмүүжүүлэх газрын ажилчид маскаа заавал зүүх ёстой хэвээр байна.
- Ирэх долоо хоногоос эхлэн Викториа мужийн эмнэлгүүд бүх мэс ажлыг хийж эхэлнэ.
New South Wales:
- 2-р сарын 28-ны Даваа гарагаас эхлэн сургуулиудад үйлчилж байгаа хязгаарлалтуудыг бууруулж байна.
- Сургуулиудад өөр ангийн хүүхдүүд хоорондоо чөлөөтэй уулзаж, хамт тоглож болно. Мөн эцэг эхчүүд болон зочид сургуульруу нэвтэрч болно.
- 2-р сарын 28-ны өдрөөс эхлэн мужийн ахлах сургуулиудад маск зүүх шаардлагагүй болно.
- 3-р сарын 7-ны Даваа гарагаас эхлэн бага сургуульд маск зүүх хэрэггүй болно.
- NSW -ын сургуулиудад заавал RAT хийх хэрэггүй болно. Харин шаардлагатай гэж үзвэл тухайн сурагчийн гэр бүлд оношлуурыг сургуулиас нь өгөх юм байна.
ACT:
- 2-р сарын 25-ны Баасан гарагаас эхлэн ихэнх дотор газарт маскаа зүүхийг шаардахгүй. Маскаа нийтийн тээврээр зочихдоо заавал зүүнэ. Мөн өндөр эрсдэлтэй газрууд болох эмнэлэг, ахмадын асрах газарт, засан хүмүүжүүлэх газарт, нисэх онгоцны буудал, онгоцон дотор, сургуулиудад ажиллах болон зочлохдоо заавал зүүсэн байх ёстой хэвээр. Сурагчдын хувьд 7-12 насныхан сургуулийн дотор анги танхимд байхдаа маскаа зүүнэ.
6-11 насныханд Moderna хийхийг зөвшөөрлөө
2-р сарын 24-ний өдрөөс эхлэн энэ вакциныг хийлгэх боломжтой болно. Австралийн эм, эмчилгээний хяналт нь Moderna вакциныг энэ насныханд хийхээр зөвшөөрсөн анхны байгууллага болж байна. Удахгүй бусад олон улсын тохируулагч байгууллагууд ийм шийдвэр гаргах байх гэж мэдэгджээ.
COVID-19 ТООН МЭДЭЭЛЭЛ:
New South Wales мужид 1,246 хүн халдварын улмаас эмнэлэгт эмчлүүлж байгаагийн 69 нь эрчимт тасагт байна. Зургаан хүн нас барж, 8,931 шинэ халдвар бүртгэгдлээ.
Victoria мужид 319 хүн халдварын улмаас эмнэлэгт эмчлүүлж байгаагийн 22 нь эрчимт тасагт байна. Тэдний 8 нь амьсгалын аппаратад оржээ. 17 хүн нас барж, 6,926 шинэ халдвар гарчээ.
Queensland-д 6,301 халдвар гарч, 37 хүн нас баржээ. 379 хүн халдварын улмаас эмнэлэгт эмчлүүлж байгаагийн 35 нь эрчимт тасагт байна.
Tasmania нас баралт гараагүй, 842 шинэ халдвар гарч, 10 хүн халдварын улмаас эмнэлэгт эмчлүүлж байгаагийн 2 нь эрчимт тасагт байна.
ACT-д 40 хүн халдварын улмаас эмнэлэгт эмчлүүлж байгаагийн 2 нь эрчимт тасагт байна. Нас баралт гараагүй, 946 шинэ халдвар бүртгэгдлээ.
Western Australia-д 645 шинэ халдвар гарч, 5 хүн халдварын улмаас эмнэлэгт эмчлүүлж байна.
ХЭРЭГТЭЙ ЛИНКҮҮД:
COVID-19 шинжилгээ хийлгэж болох эмнэлэгүүд:
Түргэн оношлуураар /RAT/ эерэг хариу гарсан бол мэдэгдэх хаягууд:
Холбоотой мэдээ:

АВСТРАЛИД ЯАЖ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ АВАХ ВЭ