TRIPLE ZERO AND EXTREME WEATHER
Гал түймэр, эрүүл мэндийн аюул, цагдаа хэрэгтэй бол Triple Zero буюу 000-д залгаарай. Харин үер ус, хүчтэй салхи, хар шуурганы үед онцгой байдлын газрын (SES) 132 500-д хандах хэрэгтэй.
Triple Zero-д орчуулагч ажилладаггүй. Хэрвээ та Англиар ярьж чаддаггүй бол таныг оршин суугаа газрын тань цагдаагийн газартай холбоно. Ингэснээр та орчуулгын үйлчилгээ авах боломжтой болно.
Aвстралид түргэн тусламжийн хоёр өөр үйлчилгээ байдаг бөгөөд тус бүр өөр үүрэгтэй.
- 112 зөвхөн гар утаснаас дуудлага хийх боломжтой
- 106 бол зөвхөн телетайп (TTY) буюу хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулсан бичгээр тусламж дуудах үйлчилгээ юм.
COVID-19 БОЛОН ВАКЦИНТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ, ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ БОЛ
Та National Coronavirus Hotline-ны 1800 020 080 дугаарт залгаарай. Энэ үйлчилгээ долоо хоногийн 24 цаг ажилладаг. Та эндээс өөрт ойр вакцин хийлгэх цэг хаана байгааг асууж, захиалга өгөх утасны дугаар авах зэрэг үйлчилгээ авч болно.
Цар тахлаас болж танд сэтгэлзүйн асуудал тулгарч байгаа бол -д хандаж болно. Эсвэл 1800 512 348 дугаарт залгаарай.
COVID-19-той холбоотой ямар нэгэн асуудлаар орчуулагч хэрэгтэй бол орох эсвэл 1800 131 450 дугаарт залгаж болно.
Хамгийн сүүлийн үеийн хязгаарлалт, муж бүс нутгуудын авч байгаа арга хэмжээний тухай мэдээллийг -ээс аваарай.
НЭН ЯАРАЛТАЙ БУС ЦАГДАА, ГАЛ ТҮЙМРИЙН ТУСЛАМЖ АВАХ БОЛ
Цагдаагийн тусламжийн утас 131 444: яаралтай бус үед хандаарай.
Гэмт хэргийг таслан зогсоох дугаар - 1800 333 000: Хэрвээ танд гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл байгаа бол хандаарай.
СЭТГЭЛЗҮЙН БОЛОН ОРЧУУЛГЫН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛ
- 131 114: Энэ бол үндэсний буяны байгууллага бөгөөд танд сэтгэл зүйн тусламжийг 24 цагийн турш үзүүлдэг. -д хандаж, өөрийн амьдарч буй газрын тусламжийн газартай холбогдох боломжтой.
- 1800 551 800: Энэ дугаарт хандаж 5-25 хүртлэх насныханд зориулсан үйлчилгээ авах боломжтой.
: 131 450: Энэ бол Австралийн Дотоод хэргийн яамнаас үзүүлдэг орчуулгын үйлчилгээ. Эндээс Англи хэлээр ярьдаггүй хүмүүс орчуулгын үйлчилгээ авч болохоос гадна бизнесийн байгууллага, агентлагууд англиар ярьдаггүй үйлчлүүлэгчтэйгээ харьцахад нь тусалдаг юм байна.
- 1300 789 978: Эрчүүдэд зориулсан гэр бүл, харилцааны асуудлаар зөвлөгөө, тусламжийн үйлчилгээг 24 цагийн турш үзүүлдэг.
- 1300 224 636: Сэтгэлийн хямрал, амиа хорлолт, айдас түгшүүр болон бусад сэтгэцийн эмгэгтэй холбоотой асуудалтай үед хандаж болох 24 цагийн үйлчилгээ үзүүлдэг.
– 1300 659 467: Амиа хорлохоос сэргийлэх, сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр 24 цагийн турш утсаар болон онлайн, видеогоор дамжуулан зөвлөгөө өгдөг.
- 1300 364 277: Хувь хүн болон гэр бүл, бүлэг хүмүүст харилцааны зөвлөгөө өгдөг үйлчилгээ
- 1800 007 007: Санхүүгийн зөвлөгөөг үнэгүй өгдөг. Энд таны хувийн нууцыг хамгаалах болно.
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН БОЛ
-1800 737 732: Бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний үйлчилгээ үзүүлдэг байгууллага.
- 1300 381 581: Хүүхдийн аюулгүй байдал, сайн сайхныг нэн тэргүүнд тавьдаг үндэсний буяны байгууллага. Хүүхдэд зөвлөгөө өгөх, сургах, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр, судалгаа шинжилгээ хийдэг ажээ.
- 1300 766 491 Эмэгтэйчүүд, хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс нотолгоонд суурилсан судалгаанд үндэслэсэн үйлчилгээг эрчүүдэд үзүүлдэг байгууллага.
- 1800 937 638: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, байнга өртдөг эмэгтэйчүүд, хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх өмгөөллийн байгууллага.
- 1800 353 374: Ахмад настны хүчирхийлэлд өртсөн, ийм хэргийн гэрч болсон хүмүүст мэдээлэл, дэмжлэг үнэгүй үзүүлэх үйлчилгээ