ТОВЧХОН:
- NSW халдварын тоо өссөөр байна.
- Victoria мужид залуучууд хамгийн их халдвар авч байна.
- ACT COVID-19 халдвартай тэмцэх хүчин чадлаа нэмэгдүүлж байна.
- Queensland муж зочид буудлын тусгаарлалтын хөтөлбөрөө түр зогсоолоо.
NEW SOUTH WALES ХАЛДВАР НЭМЭГДСЭЭР БАЙНА
Өнгөрсөн 24 цагт нийт 919 шинэ халдвар гарчээ. Үүний 37 нь халдвартай байх үедээ нийтийн дунд явсаар байсан аж. Мөн 2 хүн халдвараас болж нас баржээ.
Guildford, Auburn, Merrylands, Greystanes, Granville, Punchbowl, Yagoona болон Blacktown гэх газрууд халдвар ихтэй газар хэмээн тооцогдож байна.
Түүнчлэн Bateau Bay, Toukley, Merimbula гэх газруудад бохир ус цэвэрлэх байгууламжид халдвар байгааг тогтоосон байна.
“Одоогоор халдвар авсан хүмүүсийн 113 нь эрчимт эмчилгээнд орсон бөгөөд тэдний 98 нь вакцин хийлгээгүй байжээ” гэж NSW мужийн Нийгмийн Эрүүл мэндийн газрын дарга Kerry Chant өнөөдөр хэллээ.
VICTORIA МУЖИД ЗАЛУУС ХАМГИЙН ИХ ХАЛДВАРТ ӨРТӨЖ БАЙНА
Өнгөрсөн 24 цагт 45 халдвар гарсны 28 нь халдвартай байх үедээ нийтийн дунд явж байсан нь тогтоогдсон байна.
"Одоогийн байдлаар 538 халдвар идэвхтэй байгаагийн тал нь 30 доош насныхан байна. Тэдний 114 нь 9 доош насны хүүхдүүд байна" гэж Эрүүл мэндийн сайд Martin Foley хэллээ.
16, 17 насныхан Pfizer, 18-39 насныхан AstraZeneca болон Pfizer, харин 60 дээш насныхан зөвхөн AstraZeneca хийлгэх боломжтой байгаа юм.
Pfizer хийлгэх хүсэлтэй 18-39 насны хүмүүсийн захиалгыг өнөөдрөөс эхлэн авч байгаа бөгөөд та орж өгөөрэй.
AUSTRALIAN CAPITAL TERRITORY МУЖ ХАЛДВАРТАЙ ТЭМЦЭХ ХҮЧИН ЧАДЛАА НЭМЖ БАЙНА

Source: ALC-Resource
Нийт 9 шинэ халдвар гарч, идэвхтэй халдварын тоо 176-д хүрээд байна.
Мужийн вакцины хангамж нэмэгдэхээс өмнө сувилагчид болон энэ чиглэлээр сурч байгаа оюутнуудыг COVID-19 вакцин хийх сургалтад хамруулахаар болсон хэмээн мужийн Эрүүл мэндийн сайд Rachel Stephen-Smith өнөөдөр мэдэгдлээ.
ӨНГӨРСӨН 24 ЦАГТ БУСАД НУТГААР
- Queensland муж зочид буудлын тусгаарлалтын хөтөлбөрөө түр зогсоолоо. Үүнтэй холбоотойгоор New South Wales, Victoria, ACT мужуудаас орж ирэх хөдөлгөөнийг 9-р сарын 8 хүртэл хаасан байна.
ТУСГААРЛАЛТ, МУЖ ХООРОНД ЗОРЧИХ, ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ЭМНЭЛЭГ БОЛОН ГАМШГИЙН ҮЕИЙН ТУСЛАМЖ АВАХ МЭДЭЭЛЛИЙГ ДООРХ ХОЛБООСУУДААР ОРЖ АВААРАЙ.
ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ БАЙРШЛУУД:
ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ТУСЛАМЖ АВАХ ХОЛБООС МУЖ, БҮС НУТАГ БҮРЭЭР:
COVID19 вирусын Делта хувилбарын тухай

Оршин суух хөтөч: COVID-19 вирусын Дельта хувилбар ба Вакцины үр дүн