COVID19 вирусын Дельта хувилбар халдварлах чадвар бусдаасаа 2 дахин өндөр, хүндрэх, нас барах эрсдэл ихтэй ч түүнээс хамгаалах маш олон энгийн арга бий.
Астра Зеника вакцинтай холбоотойгоор цусны бүлэгнэлт үүссэн тохиолдол цөөн боловч гараад байгаа. Энэ тухайд Профессор Сэнанаяаки:
Одоогоор Австралийн дархлаажуулалтын Үндэсний зөвлөх байгууллагын (ATAGI) гаргасан мэдээллээр:
- 60 доош насныханд 100,000 вакцинд 2.6 тохиолдол
- 60 болон түүнээс дээш насныханд 100,000 вакцинд 2.6 тохиолдол
- 1,200,000 вакцинд нас баралт 1 тохиолдол (6.1 сая Астра Зеника вакцины эхний тун хийхэд 5 нас баралт) бүртгэгдсэн байгаа.
Pfizer -ийн 2 дахь тунг хийлгэсний дараа зүрхэнд үрэвсэл үүсэх эсвэл зүрхний үнхэлцэг хальсанд үрэвсэл үүсэх тохиолдлууд гарсан. Ийм зүйл тохиолдох магадлал хэр вэ?
Профессор Сэнанаяаки:Ийм таамаг сэжиг байгаа. Энэ нь нэлээд ховор буюу АНУ-д багадаа 1 тун вакцин хийлгэсэн 177 сая гаруй хүнд 1000 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь ихэвчлэн 16 болон түүнээс дээш насны өсвөр насны буюу залуу эрэгтэйчүүдэд ажиглагдаж байгаа. Ийм тохиолдлууд ихэвчлэн түр хугацааны, мөн хангалттай амарсны дараа эдгэрч байгаа. Цөөн тохиолдолд хэвтэн эмчлүүлсэн. Гэхдээ Pfizer вакцинаас илүү Ковид-19 -өөс энэ гаж нөлөө үүсч байх магадлал илүү өндөр юм.