1944 онд Польшийн хуульч Raphael Lemkin Холокост болон өмнөх түүхэн үйл явдлуудын хариуд "геноцид" гэсэн нэр томъёог гаргажээ.
Тэрээр Грек хэлний овог угсаа гэсэн утгатай "genos"гэх үгийг, латин хэлний "cide" буюу алах гэсэн утгатай үг холбон энэ үгийг бий бүтээжээ.
Түүний өрнүүлсэн кампанит ажлын үр дүнд геноцидын тухай конвенц 1948 онд батлагдсан юм.
Одоогийн байдлаар 150 гаруй улс орон уг конвенцид нэгдэн орсон бөгөөд энэ нь эдгээр улсууд геноцидын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шийтгэх үүрэгтэй гэсэн үг.
Гэвч геноцидын тодорхойлолтод багтаж болох олон зуун үйл явдал, нөхцөл байдлын улмаас цөөхөн хэд нь л хуулийн дагуу хүлээн зөвшөөрөгдсөн.
Энэ нь улс төрийн болон хууль эрх зүйн олон хүчин зүйлтэй холбоотой.
Гэсэн хэдий ч бид зөвхөн олон улсын эрх зүйн хүрээнд бус аймшигт сүйрлийг тодорхойлоход "геноцид" гэдэг үгийг ашиглаж байгааг олонтаа сонсдог.
Олон эрдэмтэд энэ нэр томъёог уй гашуу, эсэргүүцлийг илэрхийлэхэд ашиглаж болно гэдэгт санал нийлж байна.
Нью-Йоркийн их сургуулийн Хүний эрх, олон улсын хуулийн практикийн профессор Vasuki Nesiah хэлэхдээ "Энэ нь аймшигтэй хүчирхийллийн янз бүрийн тохиолдлыг орчуулах арга юм" гэж хэлэв.
нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт геноцидын гэмт хэргийн маргаантай түүх, энэ үгийг өнөөдөр хэрхэн ашиглаж байгаа тухай ярилцлаа.