Ramadan, Eid гэж ямар баяр вэ, Австралид яаж тэмдэглэдэг вэ

Lantern With Moon Symbol And Mosque Shape Background. Ramadan Kareem And Islamic New Year Concept.

Photo taken in Bangkok, Thailand Credit: Songyuth Unkong / EyeEm/Getty Images

Та Рамадан, Eid баярын тухай хэр мэдэх вэ? Энэ баяруудыг тэмдэглэх нь танай найз, хөршүүдэд хэр чухал вэ гэдэг талаар бодож үзэж байсан уу.


Key Points
  • Рамадан бол Исламын хамгийн ариун сар бөгөөд насанд хүрсэн эрүүл мусульманчууд үүр цайхаас үдшийн бүрий хүртэл мацаг барьдаг.
  • Eid al-Fitr бол мацаг барих ариун сар дуусах гурван өдрийн баяр юм.
  • Мусульман Австраличууд баяр ёслолын үеэр өөрсдийн өвөрмөц соёлын зан үйлээр тэмдэглэдэг.
Дэлхий дээр 1.97 тэрбум лалын шашинтай хүн ам байдгын 813 мянга нь Австралид амьдардаг.
Өөр шашин шүтлэг, соёлтой хүмүүстэй уулзаж, найзалж, хамтран ажиллаж байгаагүй хүнийг Австрали шиг олон соёлт улс орноос олоход хэцүү байх болно.

Бие биенийхээ шашин шүтлэг, соёлыг ойлгох, үнэлэх нь олон соёлт нийгмийн нэгдмэл байдлын үндэс юм.

Ramadan гэж юу вэ

Рамадан бол Исламын хуанлийн тооллоор ес дүгээр сар нь бөгөөд энэ хугацаанд насанд хүрсэн эрүүл мусульманчууд үүр цайхаас үдшийн бүрий хүртэл мацаг барих ёстой.

Дэд профессор Zuleyha Keskin бол Мельбурн дахь Charles Stuart их сургуулийн Исламын шашин, соёл иргэншлийн төвийн дэд тэргүүн юм.

Рамадан сар лалын шашинтнуудын хувьд асар их суралцах, хөгжих, хүмүүжлийн үйл явц явагддаг сар юм. Рамадан сарыг жилийн хамгийн ариун сар гэж үздэг бөгөөд энэ нь маш онцгой сар юм хэмээн тэрээр ярьлаа.

Хижри хуанли гэгддэг Исламын хуанли нь сарны дэлхийг тойрон эргэх мөчлөг дээр суурилдаг. Энэ нь 10-12 хоногоор богино байдаг тул Исламын огноо жил бүр өөр өөр байдаг.

Энэ жилийн хувьд Рамадан сар гуравдугаар сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 20-ны хооронд тохиож байна.

Мусульманчууд яагаад мацаг барих шаардлагатай байдаг вэ?

Мацаг барих нь Исламын таван тулгуур баганын нэг гэж үздэг. Эдгээр 5 тулгуурт итгэл залбирал, өглөг, мацаг барилт, хаж, мөргөл үйлдэх явдал багтдаг.

Ялангуяа мацаг барих үеэр мусульманчууд тамхи татах, бэлгийн харьцаанд орох, уур хилэнгээ илэрхийлэх, хэрүүл маргаан хийх, ёс суртахуунгүй үйлдэл хийхээс татгалзах ёстой.

Мөн Коран судар уншиж ойлгох, буяны ажил гэх мэт нэмэлт мөргөл үйлдэхийг дэмждэг. Олон мусульманчууд мацаг барьсны дараа сүмд очдог.

 Австралийн Үндэсний Их Сургуулийн Араб, Ислам судлалын төвийн захирал, профессор Karima Laachir хэлэхдээ, Рамадан бол зөвхөн идэх, уухгүй байхаас илүү чухал зүйл юм.
 
"Хамгийн чухал нь энэ бол сүнслэг байдлын сар, энэ бол өөрийн итгэл, Бурхантай дахин холбогдоход зориулагдсан сар"

Энэ бол бид энэрэнгүй хүн байх, хоол идэж чадахгүй ядуу хүмүүсийн хэрэгцээг ойлгох, эргэн тойрныхоо ертөнцтэй дахин холбогдоход суралцах сар юм.

Мацаг барих нь зөвхөн шашины залбарилаас гадна эрүүл мэндэд тустай гэдгийг тэрээр мөн онцоллоо.

“Бие махбодийн хувьд маш эрүүл. Учир нь энэ нь биеийн бодисын солилцоог зохицуулж, биеийг аливаа хорт бодисоос цэвэрлэдэг. Тиймээс энэ нь маш эрүүл үйл явц болох нь батлагдсан.

Тэгвэл Eid гэж юу вэ?

Рамадан сарын үед Мусульманчууд бүтэн сар мацаг барьсны дараа Eid ирдэг. Энэ нь "баяр наадам" эсвэл "найр" гэсэн утгатай араб үг бөгөөд Исламын хуанлид Eid al-Fitr болон Eid al-Adha гэсэн хоёр үндсэн баяр байдаг.

Eid al-Fitr гэж нэрлэгддэг баяр нь Рамадан сар буюу мацаг барилтын төгсгөлийг тэмдэглэдэг гурван өдрийн баяр юм.

 Лалын шашинтнууд Ид баярыг угтахдаа буяны өглөг өгөх үүрэгтэй байдаг. Үүнийг Zakat al-Fitr гэж нэрлэгддэг бөгөөд ядуус ч мөн энэ баярыг тэмдэглэх боломжтой болдог.

 Профессор Laachir хэлэхдээ, энэ бол нийгмийн сэтгэл санааг сэргээж, лалын шашинтнуудыг "нэгдэх, уучлах"-ын баяр юм гэлээ.
Мөн энэ нь хүүхдүүдэд хөгжилдөж, шинэ найз нөхөдтэй болох, соёлтойгоо танилцах боломжийг олгодог.

 Шинэ хувцас авч, ялангуяа хүүхдэд зориулан худалдаж авах, гэрээ цэвэрлэх, тусгай амттан, аяга таваг бэлтгэх зэрэг нь баярын бэлтгэлийн томоохон хэсэг юм.

Энэ жилийн Eid al-Fitr баяр сарны байдлаас хамааран дөрөвдүгээр сарын 21 эсвэл 22-нд тохионо. Исламын ихэнх орнуудад Eid al-Fitr бол бүх нийтийн амралтын өдөр байдаг.

Eid of Sacrifice эсвэл Greater Eid гэж нэрлэгддэг Курбан баярын тухайд энэ нь жил бүрийн Хаж мөргөлийн дараа болдог Абрахам өөрийн хүү Ишмаелыг золиослох Бурханы тушаалыг дуулгавартай дагахад бэлэн байдгийг тэмдэглэдэг баяр юм. 
Shot of a young muslim woman pouring drinks for her family
A meal with loved ones during Ramadan. Source: iStockphoto / PeopleImages/Getty Images/iStockphoto
Австралид хэрхэн тэмдэглэдэг вэ?

Eid al-Fitr баяр нь Исламын хуанлийн өглөө онцгой залбирлаар эхэлдэг.

Орон нутгийн сүм хийд, төвүүдэд нийтийн залбирал хийдэг бөгөөд хүмүүс бие биенээ Eid Mubarak буюу "Баярын мэнд" гэж хэлэн угтдаг. Мөн гэр бүлээрээ найз нөхөр, ах дүүсээрээ зочилдог өдөр юм.

Профессор laacher "Энэ бол бүх хүн айлаар зочилдог гэр бүлийн хамтын баяр бөгөөд Курбан баярын гурван өдрийн турш хүлээн авалт хийж хоол, тусгай бялуу идэн баярлацгаадаг."

Мусульман австраличууд өвөрмөц зан үйлтэй олон орноос ирсэн бөгөөд баяр ёслол ч нь өөр өөр болдог.

Пакистан гаралтай Австрали хүн Ali Awan жил бүрийн Eid al-Fitr-ын үеэр завгүй байдаг юм. Тэрээр Австралийн хамгийн том баярын нэгийг зохион байгуулдаг. Өөр гарал үүсэлтэй лалын шашинтнуудын хооронд асар том соёлын ялгаа байдаг. Австралийн олон үндэстний Eid фестифалын гол зохион байгуулагчийн хувьд тэр бүгдийг нэг дор цуглуулах явдал юм хэмээн тэрээр ярьсан юм.

Friends gathering for eating dinner together
Healthy adult Muslims are required to fast from dawn to dusk during Ramadan. Source: Moment RF / Jasmin Merdan/Getty Images

“Баярын үеэр зарим хүмүүс өөр хоол хийж, зарим нь өөр хувцас өмсдөг. Ингээд хамтаа баяр тэмдэглэхдээ үзүүлбэртэй, төрөл бүрийн арга хэмжээ, бие биенээ ойлгож, харилцсан арга хэмжээ болдог" гэж Awan тайлбарлав.

Eid фестифалын үеэр бид янз бүрийн үзүүлбэр, өөр өөр соёлыг нэг дор цуглуулахыг хичээдэг. Энэ нь Австралийн гоо үзэсгэлэн юм.
Ali Awan, Australian Multicultural Eid Festival
Профессор Laacher ч үүнтэй санал нэгдэж, Австралид Eid -ыг тэмдэглэх нь Исламын олон орноос хамаагүй олон талыг багтаасан хүчтэй болдог гэжээ.

"Австралийн лалын шашинтнуудын нэг сайхан зүйл бол ихэнх баяр ёслолууд олон нийтийн төвүүд болон орон нутгийн сүм хийдэд болдог. Энэ нь өөр өөр гарал үүсэлтэй бүх нийгэмлэгийг нэгтгэх зорилготой байдаг, " гэж тэр хэлэв.

EID AL FITR  SYDNEY
Members of the Muslim community celebrate Eid al-Fitr, marking the end of the month-long fast of Ramadan with prayer at Lakemba Mosque in Sydney. Source: AAP / DEAN LEWINS/AAPIMAGE
LISTEN TO
Settlement Guide: Freedom of religion and secularism in Australia image

Оршин суух хөтөч: Австрали Улсын шашин шүтэх болон шашинд үл итгэх эрх чөлөө

SBS Mongolian

08:58

Share