Австралид сурдаг оюутнууд амьдарч болох байрны сонголтууд

Group of four young adults relaxing on patio outside house with food and drink

Multi racial group of friends enjoying lunch, talking and smiling on wooden decking Credit: JohnnyGreig/Getty Images

Та юуны өмнө өөрийн хэрэгцээг сайтар бодож үзэн дараах сонголтуудыг судлан үзээрэй.


Амьдрах байр хайхдаа хамгийн түрүүнд сургуулийнхаа байршлыг сайтар бодолцох нь маш чухал юм. Мэдээж энэ байр таны төсөвт нийцсэн байхаас гадна байршил, амьдралын хэв маягт тань тохирсон байх хэрэгтэй. Шинээр ирж буй гадаад оюутнуудад дараах байрны сонголтууд байж болно:

Айлд байрлах

Австралийн соёлыг мэдрэхийг хүссэн эсвэл залуу, бие даан амьдарч үзээгүй оюутнуудад тохиромжтой. Та ийм байр сонирхож байгаа бол -д хандаарай. Долоо хоногт 350 доллар орчим үнэтэй.

Оюутанд зориулан тохижуулсан байр

Хотын төвд, томоохон их дээд сургууль, коллежийн ойролцоо байрладаг бөгөөд бусад оюутнуудтай хамт байранд амьдардаг. Хоёр хүний ​​өрөө 280-300 доллар, ганцаараа амьдрах бол 350 доллар орчим үнэтэй байдаг. Түрээсийн үнэд урсгал зардлууд болон засвар үйлчилгээ багтсан байдаг.

, -орж байр хайх боломжтой.
young asian woman studies with laptop from home
Credit: Cavan Images/Getty Images

Байраа хуваан түрээслэх

, and сайтуудаас хайх боломжтой. Үнэ нь байршил, улирлаас хамааралтай байдаг.

Сургуулийн харьяа орон сууц

Ийм байрууд нийтийн амралт зугаалгын газар, аюулгүй байдал хангасан хувийн өрөөтэй мөн хоолтой байдаг. Үүнээс гадна academic дэмжлэг үзүүлэх ч газрууд олон бий. Мөн таны хувийн байдалд тохирсон сонголтууд бий. Долоо хоногийн 750 доллараас дээш төлөх магадлалтай. Гэхдээ энэ боломж хувийн сургуульд бараг байдаггүй.
SG StudentAccommodation
A diverse group of students in their 20's walking down some steps on campus laughing and talking to each other. Credit: SolStock/Getty Images

Танд хэрэгтэй эх сувалжууд:

(Australian Government)
Өөрийн нэр дээр байр түрээслэх бол энэ ярилцлагыг сонсоорой.
mongolian_220922_How to find renting house.mp3 image

ДЭМ #4| Австралид байр түрээслэх гэж байгаа бол заавал сонсоорой

SBS Mongolian

13:16
Түрээсийн байрны өргөдлөө хэрхэн гаргах тухай эндээс сонсоорой.
mongolian_16012023_Secret tips for a winning rental application.mp3 image

Австралид яаж байр түрээслэх вэ| Rental application-ыг хүчтэй болгох аргууд

SBS Mongolian

15:59

Share