Визний талаарх зөвлөгөө авахдаа Австрали улсад албан ёсны бүртгэлтэй агентуудад хандахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь хууль бус агентуудад хандсанаар эд хөрөнгө, цаг хугацааны хувьд асар их алдагдал хүлээх эрсдэл ойрхон байдаг аж.
Луйварчид ихэнхдээ виз амжилттай гаргаж өгнө гэж амладаг ч ингэж чадах цорын ганц хүн бол цагаачлал хариуцсан сайд гэдгийг RACS-ийн өмгөөлөгч Сара Дэйл хэлсэн юм. Агентууд тохирсноосоо бага эсвэл их хэмжээний төлбөр нэхэх нь залилан байх шинж тэмдэг гэнэ. 2019 оны 12-р сарын 31-ны байдлаар Австрали улс даяар нийт 7249 шилжих хөдөлгөөн хариуцсан агент бүртгэлтэй байгаагийн 30 хувь нь хуульчийн эрхтэй байна.