SBS Examines: Цуурхал, Гадуурхалт, Бүх нийтийн санал асуулга

Referendum misinformation web banner.jpg

The referendum has made some Aboriginal and Torres Strait Islander people question their sense of belonging in Australia. Credit: Getty/Supplied

Бүх нийтийн санал асуулгын үеэр худал, ташаа их хэмжээгээр тархаж байлаа. Үүний нөлөө одоо, нэг жилийн дараа ч мэдрэгдсээр байна.


Санал асуулгын кампанит ажлын үеэр Tagalaka болон Gumatj гаралтай Conor Bowden Парламентад хүргэх дуу хоолоны тухай мэдлэг олгох видеонууд бэлдэж, өөрийн сошиал хаягуудаар түгээж эхэлжээ.

Тэрээр өөрийгөө хуурамч мэдээллийн урсгалтай тэмцэж байгаагаа энэ үеэр ойлгов.

“Би зүгээр л сургаж, мэдлэг түгээхэд анхаарах ёстой байсан ч надад хүмүүсийн сонссон бүх худал мэдээллийг залруулах шаардлага гарсан нь ажлыг минь саатуулж байлаа.” гэж тэр хэллээ.

Абориген болон Торресийн хоолойн арлын ард түмний эсрэг ялгаварлан гадуурхалт санал хураалтын үеэр нэмэгдэж, зарим хүмүүс өөрсдийн байр сууринд эргэлзэхэд хүргэжээ.

“Нийтийн санал асуулгын үр дүн нь нийгэм дэх зарим бүлгүүдэд арьс өнгөөр ялгаварлах үзэл, үзэн ядалт, арьс үндсээр гутаан доромжлох үйлдлийг цаашид үргэлжлүүлэх эрх чөлөөг өгсөн гэж би итгэдэг” гэж Абориген болон Торресийн хоолойн арлын Ард Түмний Нийгмийн Шударга Ёсны Комиссар Katie Kiss хэлсэн байна.

SBS Examines цувралын энэхүү дугаарт нэг жилийн өмнө болсон The Voice To Parliament бүх нийтийн санал асуулга ба түүний ялагдалд хуурамч мэдээллийн гүйцэтгэсэн үүргийг эргэн саналаа.







4o



Share