Ажлаа хийхийн тулд түргэвчилсэн оношлуур /RAT/ худалдан авсан бизнес эрхлэгчид болон хувь хүмүүст татварын хөнгөлөлт үзүүлэхээр болсон тухай Сангийн сайд Josh Frydenberg мэдэгдлээ. Энэ зардлыг орлогын татвараас хасч тооцвол зохих зардал гэж үзэхээр болсон байна.
Мөн ажилчддаа энэ оношлуурыг олгоход гаргасан зардлыг ч мөн ингэж тооцох тухай тэрээр хэлсэн байна.
2021 оны 7-р сарын 1-нд эхэлсэн санхүүгийн жилд гарсан RAT болон PCT шинжилгээний зардлыг буцаан авах хүсэлт гаргаж болох юм байна.
Өнөөдрийн байдлаарх RAT оношлуур ямар үнэтэй байгааг сонирхлоо. Онлайн худалдаанааc харахад 5 ширхэг RAT багц 49.99-59.99 долларын хооронд байна. Харин NSW, VIC болон зарим мужуудад сургуулийн сурагч, багш нар долоо хоногт хоёр удаа RAT хийлгэх шийдвэр гаргаж, оношлуурыг үнэгүй өгч байгаа.
Өнөөдрийн халдварын тоон мэдээллийг хүргэхэд NSW мужид 7893 халдвар гарч, 28 нас барлаа. Харин Victoria мужид 7169 шинэ халдвар бүргэгдэж, 6 хүн амиа алджээ. Тэгвэл Queensland -д 5746 халдвар гарч, 9 хүн нас барсан бол Tasmania-д 471 халдвар гарч, нэг хүн нас баржээ. ACT -д 323 халдвар бүртгэгдлээ.
Холбоотой мэдээ:

ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗААВАР