Австралийн Ерөнхий сайд Скот Моррисон гадаадад гацсан иргэдээ татан авахыг ажлыг шат дараатайгаар нэмэгдүүлэх бөгөөд аяллын хязгаарлалтаа цаашид зөөлрүүлэхээр болоод байна. Муж бүр дотооддоо тогтоосон хязгаарын хэмжээнд л гадаадаас хүмүүс хүлээн авч байгаа. Тухайлбал, Өмнөд Австрали муж долоо хоног бүр 360 хүн хүлээн аваад байна. Цаашдын төлөвлөгөө үүгээр зогсохгүй бөгөөд хязгаарлалтыг үе шаттайгаар зөөлрүүлэх болно гэдэг дээр Скот Моррисоны танхим тохиролцсон аж.
Австрали улс гадаадаас хүлээн авах хүмүүсийн тоогоо нэмлээ
Австрали улс гадаадад гацсан 25 мянга гаруй иргэнээ татан авахын тулд нэг сард хүлээн авах хүмүүсийн тоогоо 6000 болгон нэмэгдүүллээ.
Share