Австралийн Үндэсний их сургуулийн Helen Hughes Prize-ыг Монгол оюутан хүртлээ

451737533_928353989306397_5639889103605901900_n.jpg

Австралийн Үндэсний Их Сургуулийн 2024 оны шилдэг төгсөгч Ж.Арман

Тэр бүх хичээлдээ High distinction үнэлгээтэй төгсөж, сургуулийнхаа хамгийн өндөр голч оноотой оюутанд олгодог энэхүү нэр хүндтэй шагналыг хүртжээ.


Ж.Арман Australian Awards тэтгэлэгт хөтөлбөрөөр Австралийн Үндэсний Их Сургууль (ANU)-д Олон улс, Хөгжлийн эдийн засгийн чиглэлээр Мастерын зэргээ хамгаалжээ.

Австралид суралцахаасаа өмнө тэр Монгол улсын төв банкинд эдийн засагчаар ажиллаж байсан бөгөөд Монголынхоо хөгжилд хувь нэмрээ оруулахаар эх орондоо очсон байх үед нь ярилцлаа.

Share