Ярилцлагын гол агуулга:
- Австралид юу авч ирэх ёстой вэ
- Хүүхэд харах ямар үйлчилгээнүүд байдаг вэ
- Цэцэрлэг яаж хайх вэ
- Цэцэрлэг, сургууль ямар үнэтэй вэ
- Хэн хөнгөлөлт авч чадах вэ
SBS Mongolian Австралид дөнгөж ирсэн шинэхэн Монголчууддаа зориулан "Дэм дэмэндээ" хэмээх шинэ цуврал эхлүүлж байна. Анхны дугаарт маань Австралид долоон жил амьдарсан туршлагаа хуваалцахаар Т.Намуунзул, мөн дөнгөж ирээд суурьших гэж чардайж яваа Б.Анхбаяр нар оролцлоо. Бид хүүхэдтэйгээ ирж байгаа хүмүүст зориулан хүүхэд харах үйлчилгээний тухай ярилцсан юм.

Т.Намуунзул Австралид гэр бүлээрээ амьдарсан долоо жилийн туршлагаасаа хуваалцлаа. Credit: Түүний FB хаягаас авав

Австралид ирсэн "шинэ" Монгол Б.Анхбаяр алдаж, оносон туршлагаа хуваалцлаа. Credit: Хувийн архиваас