Австралийн хүн ам 26.3 сая болж өссөн бөгөөд энэ сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд дахь хүн амын хамгийн хурдан өсөлт хэмээн үзэж байна.
Австралийн Статистикийн Хорооноос (ABS) гаргасан шинэ мэдээллээр Австралийн хүн ам өнгөрсөн онд 2008 оноос хойших хамгийн хурдтай өссөн байна.
2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх 12 сарын хугацаанд хүн ам 1.9 хувиар буюу 496,800 хүнээр нэмэгдэж, 26.3 саяд хүрчээ.
Гаднаас ирсэн цагаачид энэхүү өсөлтөд хамгийн ихээр нөлөөлсөн байна. Энэ нь COVID-ийн өмнөх түвшинг давсан байна.
Өнгөрсөн онд 619,600 цагаач ирж, 232,600 цагаач явсан нь Австралийн 387,000 хүн амд нэмэгджээ.

Australia's population grew by 496,800 people last year, according to the ABS. Credit: SBS
Түүнчлэн Австралиас гадаадруу улсруу явах нь "сүүлийн арван жилийн хугацаанд ажиглагдаж байсан түвшнээсээ бага байна" гэж тэр хэлэв.
2022 онд 300,700 төрөлт, 190,900 хүн нас барж, нас баралт 11.1 хувиар өсч, төрөлт 4.6 хувиар буурчээ.
Үүний үр дүнд хүн амын байгалийн өсөлт 109,800 хүн буюу 2021 онтой харьцуулахад 23.4 хувиар буурсан байна.
Нас баралтын тоо нэмэгдэхэд гол нөлөө үзүүлсэн нь COVID-19-той холбоотой байжээ.
Хүмүүс аль муж, нутаг дэвсгэрийг орхиж, хаашаа явж байна вэ?
Гаднаас ирсэн хүмүүсийн тоо 2022 онд хүн амын тоог нэмсэн ч Австрали доторх шилжилт хөдөлгөөн мөн сонирхолтой дүр зураг харуулж байна. Хэд хэдэн муж дотоод шилжилт хөдөлгөөний улмаас олсноосоо илүү алдсан байна.
NSW нь хамгийн олон оршин суугчид нь өөр мужруу нүүсэн мужаар нэрлэгдэж байна. Өнгөрсөн онд 121,071 хүн тус мужаас нүүжээ.
Харин 90,000 хүрэхгүй иргэн тэдний оронд нүүж иржээ.

While bumper international migration meant all state and territory populations grew in 2022, several lost more residents to other parts of the country than they gained. Credit: SBS
Гурван муж ижил хугацаанд муж хоорондын шилжилт хөдөлгөөн цэвэр өссөн байна.
Queensland мужид хамгийн том өөрчлөлт гарсан бөгөөд 34,545 хүн шилжин ирсэн байна. South Australia муж хоорондын шилжилтээр 670 хүн нэмж ирсэн бол, WA 10,593 хүн шинээр суурьжээ.
Австраличууд NSW-г орхиж байх үед тус мужид гадаад цагаачдын асар их урсгал ирж, цэвэр өсөлт 134,602 болжээ.
LISTEN TO

"Тамхилах" нэрээр хүүхдийн биед хүрэх нь Австралид эрүүгийн ноцтой гэмт хэрэгт тооцогдоно
SBS Mongolian
14:00