Одоогоос яг долоо хоногийн өмнө буюу өнгөрөгч Даваа гарагт Австрали улсын хэмжээнд 100 мянга давсан тооны эмэгтэйчүүд жендэрт суурилсэн хүчирхийлэл, эрх тэгш бус байдалд цэг тавихыг шаардан жагслаа.
Хамгийн гол нь тэд Австралийн хүнийн эрхийн коммиссоос 14 сарын өмнө Засгийн газартаа хүргүүлсэн тайланд үндсэлж зохих ёсны арга хэмжээ авахыг шаардаж байгаа юм.