3-р сарын 17-ноос хойш Австрали дахь Монгол Улсын Элчин сайдын яам буцах хүсэлтэй иргэдийн өргөдлийг байнга хүлээн авсаар байгаа ба 8-р сарын 7-ны байдлаар 1139 хүн буцах хүсэлтээ ирүүлээд байгаа гэнэ. Цаашдаа ч Монгол буцах иргэдийнхээ өргөдлийг хүлээж авсаар байх болно гэдгээ Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү хэлсэн юм.
Цар тахлын энэ цаг үед Монгол Улсаас Австрали улс руу анх удаагаа шууд нислэг үйлдсэн нь түүхэнд тэмдэглэгдэн үлдэх үйл явдал болсон юм. Элчин сайдын яамнаас шууд нислэгийг цаашид ч үргэлжлүүлэхийг хичээж буйгаа бөгөөд гуравдахь удаагийн нислэг 8-р сарын 28-нд Австралид газардах товтой байна.