ОРШИН СУУХ ХӨТӨЧ: Австралид жирэмсний хяналтад хэзээ, яаж орох вэ

Antenatal care in Australia.jpg

Regular screening can prevent early complications. Source: Getty / Getty Images/Chris Ryan

Та жирэмсэн болсон гэдгээ мэдсэн даруйдаа GP-ийн эмчтэйгээ уулзах цаг аваарай. Жирэмсний эхний 10 долоо хоногтоо багтааж эмчтэйгээ уулзаж, хяналтад орохыг Австралийн эрүүл мэндийн байгууллагуудаас зөвлөдөг. Гэвч 20 долоо хоногтой болсон ч эмчтэйгээ уулзаагүй, бүр төрөн төртлөө эмчид үзүүлээгүй эмэгтэйчүүд ч олон байдаг. Тэдний багагүй хэсгийг цагаач эмэгтэйчүүд эзэлж байгаа нь анхаарал татаж байна. Тиймээс хяналтад яаж орох, ямар үзлэгүүдийг хийдэг тухай эндээс сонсоорой.


Жирэмсний хяналтад эрт орох нь таны болон таны хүүхдийн эрүүл мэндэд учирч болох эрсдэлээс эрт сэргийлэх боломжийг олгодог.

Хэрвээ та эмчтэй уулзахад Англи хэлний бэрхшээлтэй байгаа бол (Phone 131 450) холбогдож, улс даяар үзүүлдэг орчуулагчийн үйлчилгээг авах боломжтой. Та эмчтэйгээ уулзахаас өмнө орчуулагчийн үйлчилгээ авах хүсэлтэй байгаагаа хэлээрэй.

LISTEN TO
mongolian_26092022_Adulthood.mp3 image

Австралид 18 нас хүрэхэд та юу мэдэх ёстой вэ

SBS Mongolian

09:27

Share