Дүрвэгсдийн долоо хоног гэж юу вэ, яагаад Австралид жил бүр тэмдэглэдэг вэ

Дүрвэгсдийн долоо хоног бол тэдний талаар олон нийтэд мэдээлэх, Австралийн нийгэмд оруулж буй эерэг хувь нэмрийг нь таниулах өдрүүд юм.

Refugees

Credit: Getty Images/bymuratdeniz

ГОЛ АГУУЛГА:
  • Дүрвэгсдийн долоо хоногийг Австралид жил бүр тэмдэглэдэг.
  • Жил бүр өөр сэдвийн хүрээнд энэ өдрүүдийг тэмдэглэдэг.
  • Австралийн Дүрвэгсдийн зөвлөл (RCOA) нь дүрвэгсдийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор жилийн турш олон хөтөлбөр хэрэгжүүлдэг.
  • Сүүлийн арван жилд дүрвэгсдийн тоо хоёр дахин нэмэгджээ.
Жил бүр сая сая хүмүүс аюулгүй байдлын улмаас гэр орноо орхин дүрвэхээс өөр аргагүй нөхцөлд ордог.

Австралид ийг жил бүр 6-р сарын 20-ны өдрийг багтаасан долоо хоногийн ням гарагаас бямба гараг хүртэл тэмдэглэдэг.

Анхны дүрвэгсдийн долоо хоногийн арга хэмжээг 1986 онд Сидней хотод Austcare зохион байгуулж байлаа. 1987 онд Австралийн Дүрвэгсдийн зөвлөл (RCOA) хамтран зохион байгуулагчаар ажиллаж, дараа жил нь Үндэсний хэмжээнд тэмдэглэхээр болгожээ. Тус байгууллага 2004 онд Дүрвэгсдийн долоо хоногийн үндэсний зохион байгуулалтыг хариуцахаар болсон юм. 

RCOA-ийн дэд захирал Adama Kamara хэлэхдээ, Дүрвэгсдийн долоо хоногийн нэг зорилго нь тэдний Австралийн нийгэмд оруулсан эерэг хувь нэмрийг тэмдэглэх явдал юм хэмээн хэлжээ.
Adama Kamara Deputy CEO RCOA
Adama Kamara, RCOA’s Deputy Chief Executive Officer. Credit: RCOA
Энэ өдрүүдийн гол зорилго бол дүрвэгсдийн болон дүрвэгсдийн бус нийгэмлэгүүд хоорондоо ойлголцож, бие биедээ илүү найрсаг хандах явдал юм.
Adama Kamara, RCOA-ийн дэд захирал

Дүрвэгсдийн долоо хоногийн сэдэв

Жил бүр зохион байгуулагддаг. Энэ нь Австрали болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа дүрвэгсдэд тулгамдаж буй асуудлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, олон нийтэд дүрвэгч байх ямар байдгийг ойлгоход нь туслах зорилготой юм.

Энэ жилийн долоо хоногийг "Эрх чөлөөгөө олох нь" сэдвээр тэмдэглэж байна.

Ингэж жил бүр өөр сэдэвтэй байх нь эв нэгдэл, түүний мэдрэмжийг бий болгож, хувь хүн, олон нийт, олон үндэстний байгууллагуудыг нийтлэг зорилгын дор нэгтгэхэд тусалдаг. Энэ нь бидний ялгаатай байдлаас үл хамааран бид бүгдээрээ нийтлэг хүн чанараараа холбогдсон гэдгийг хүчтэйгээр сануулдаг.

Дүрвэгсдийн сэтгэлийн хат

бол Сидней хотод амьдардаг хуульч. Тэрээр Дүрвэгсдийн долоо хоногийн элчин сайдуудын нэг юм. Тэрээр Иракт төрж, өссөн бөгөөд 1994 онд Австралид дүрвэн иржээ. Энд ирэхээсээ өмнө Иордан, Турк, Грекээр дүрвэн амьдарч байсан юм.

Үе дамжсан сэтгэлийн гэмтлийг эдгээхэд олон жил шаардагдана. Гэхдээ дүрвэгсэд "суурьших аялал"-аа эхлүүлсэн бол энэ өвчин илаарших боломжтой хэмээн Slewa ярьсан юм.

Тэрээр дүрвэгсдийг эдгээх гол хүчин зүйл бол "сэтгэлийн хат" гэж үздэг. Австралид хөл тавьсан өдрөөс эхлэн таныг эдгээх үг шат эхэлнэ" гэжээ.

Бусадтай ярилцах, энэ амьдралынхаа талаар ялгаварлан гадуурхалтгүйгээр илэн далангүй нээн хуваалцах, хүлээн зөвшөөрөгдөх нь дүрвэгсдийн хувьд хамгийн чухал зүйл юм. Хүлээн зөвшөөрөгдөх, хүндлэгдэх нь эдгэрэхэд тусалдаг гэж би боддог.
Oliver Slewa, RCOA элчин сайд
LISTEN TO
mongolian_settlement guide_migration grief_29032023.mp3 image

Цагаачдын сэтгэлийн шаналал | Тэд даван туулж чадах уу

SBS Mongolian

10:49
RCOA ambassador, Oliver Slewa
RCOA ambassador, Oliver Slewa Source: Supplied / Supplied by RCOA

"Face to Face" хөтөлбөр

Дүрвэгсдийн долоо хоног болон бусад үед RCOA-аас олон төрлийн хөтөлбөр, үйл ажиллагаа явуулдаг.

Дүрвэгсдийн долоо хоногийн турш хэрэгждэг эдгээр хөтөлбөрүүдийн нэг нь хөтөлбөр юм. Энэ бол RCOA-ийн элчин сайдууд болон уулзалт юм.

Илтгэгчид аюулгүй байдлынхаа төлөө хийсэн аялал, өөрсдийн түүхээ хуваалцаж, оюутнуудад дүрвэгсэд, тэдний туршлага, Австралид оруулсан хувь нэмрийн талаар суралцах боломжийг олгодог.

Илтгэлүүд нь бага, дунд ангийн сурагчид, багш нар болон сонирхсон хүмүүст зориулагдсан байдаг.

Face-2-Face program workshop
Face-2-Face program workshop Credit: RCOA

Шилжин суурьшсан хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгджээ

2010 онд 159 хүн тутмын нэг нь албадан нүүлгэлтээр дүрвэж байсан бол одоо 95 хүн тутмын нэг нь болжээ. Энэ нь дэлхийн дүрвэж буй хүний тоо хүн амын өсөлтөөс давж байна гэсэн үг хэмээн мэдээллэжээ.

RCOA нь Австралийн засгийн газрыг хүмүүнлэгийн хөтөлбөрийн хүрээнд жил бүр хүлээж авах дүрвэгсдийн тоог нэмэгдүүлэхийг уриалж байна хэмээн Хатагтай Kamara хэллээ.

 

Share
Published 16 June 2023 2:27pm
Updated 16 June 2023 2:34pm
By Roza Germian
Source: SBS


Share this with family and friends