LUNAR NEW YEAR ГЭЖ ЮУ ВЭ, АВСТРАЛИД ЯАЖ ТЭМДЭГЛЭДЭГ ВЭ

Хятадын шинэ жил гэж нэрлэгддэг Lunar New year-ийн тухай SBS -сэтгүүлч Chiara Pazzano-ийн бичсэн нийтлэлийг хүргэж байна. Ижил тооллоор шинэ оноо угтдаг ч соёлын хувьд Монголын цагаан сарын баяраас олон зүйлээрээ ялгаатай. Энэ нийтлэлд Австралид Lunar New Year-ыг хэрхэн ойлгож, яаж тэмдэглэдэг тухайд дурджээ.

 Leão Vermelho no Ano Novo Lunar

Leão Vermelho no Ano Novo Lunar Source: AAP Image/Jeremy Ng

Lunar New Year нь Австралийн соёлын нэг хэсэг болжээ. Улс даяар энэ баярт зориулсан олон арга хэмжээ болдог бөгөөд Сиднейд хийдэг баяр нь Азиудын хувьд хамгийн том баяр нь юм.

Энэхүү хаврын баярыг дэнлүүний баяр хүртэл 15 хоног тэмдэглэж, гэр бүлээрээ цуглан бэлэг солилцож, өнгөрснөө дурсаж, залбирал үйлддэг.  

New South Wales-ын их сургууль дахь Хятад, Ази судлалын ахлах багш, Dr Pan Wang ярихдаа “Энэ бол билгийн тооллын жилийн эхлэл юм. Сарны хөдөлгөөнийг ажиглан шинэ он эхлүүллээ хэмээн үздэг бөгөөд Хятадын шинэ жил эсвэл хаврын баяр ч гэж  нэрлэдэг" гэжээ.

Энэ баярыг Хятадад болон Солонгос, Вьетнам, Япон зэрэг улсуудад тэмдэглэдэг. Мөн Малайз, Монгол зэрэг улсуудад төдийгүй дэлхийн бусад улсад ч ижил тэмдэглэдэг  4000 гаруй жилийн түүхтэй баяр юм.
dragon
Source: Getty Images/Kiszon Pascal
Азийн соёлоос суралцах боломж

Canberra хот дахь Австралийн үндэсний их сургуулийн Хэл соёл, түүхийн сургуулийн Орчин үеийн Хятад хэлний хөтөлбөрийн ажилтан Dr Kai Zhang ярихдаа, энэ бол бусад орноос ирсэн хүмүүс Хятад болон зүүн азийн орнуудын соёлоос суралцах боломж олгодог өдрүүд гэсэн юм.

Энэ бол олон жилийн түүхтэй, баялаг утга агуулгатай, бэлгэдлийн чанартай баяр юм гэж тэр хэлсэн юм.

Баяраа яаж тэмдэглэдэг вэ

Гэр орон, орчин тойрноо гоёж чимэглэн, шинэ жилийн үдэш гэр бүлээрээ оройн зоог барьдаг. Мөн улаан дугтуйтай бэлэг солилцож, салют буудуулан, арслан, луугийн бүжиг үзэх зэргээр энэ баярыг тэмдэглэдэг. "Баяраар загас, банш идэж, гэр бүл найз нөхрөөрөө цугладаг гэж Dr Wang тайлбарлалаа.

"Улаан өнгийг азын өнгө гэж үздэг. Тиймээс энэ баярын өдрүүдын гол чимэглэл улаан өнгөтэй байдаг. Мөн хүүхдүүдэд улаан өнгийн дугтуйд бэлэг хийж өгөн тэдний шинэ жилийг бас нас нэмж, том болж байгааг нь тэмдэглэдэг гэж тэрээр мөн ярьсан юм. 
performers
Chinese dancers perform during the Sydney Lunar Festival Media Launch at the Chinese Garden of Friendship in Sydney on February 9, 2021. Source: AAP Image/Bianca De Marchi
Хятадад төрж өссөн Iris Tang Австралид 20 жилийн өмнө нүүж иржээ. Тэрээр ярихдаа, Австралид тэмдэглэж байгаа баяраас ялгаатай нь түүний төрсөн нутагт энэ баяраар хүмүүс айл айлаар зочилж, олон зуун сая хүмүүс амарч аялан, хол байгаа гэр бүлийнхэнтэйгээ дахин уулзах баярын өдрүүд байдаг гэлээ.

Хоол бол энэ баярын нэгэн чухал хэсэг юм. Миний хувьд найзуудтайгаа хамт олон зуун банш хийн, ширээ дүүрэн хоол унд бэлддэг.

Хятадын хуанли гэж юу вэ

Хэдийгээр одоо орчин үед Хятадад Gregorian calendar хэрэглэж байгаа ч чухал баярууд болох lunar Chinese New Year,  Lantern Festival болон Qingming баяруудыг уламжлалт хятад хуанлигаараа тооцож тэмдэглэдэг.

Энэ хуанли нь сар нарны хуанли юм. Сар, нарны хөдөлгөөнийг ажиглан сарны дэлхийг тойрон эргэх, нарны тойрог замыг тулж буйг хоёуланг нь харгалзан үздэг.
red lanterns
Source: Getty Images/d3sign

Дэнлүүний баяр

Lunar New Year-ын эхний өдрөөс эхлэн хоёр долоо хоногийн турш тэмдэглэж, шинийн 15 нд Lantern Festival хийдэг.

Энэ баяраар айл бүхэн хүүхдүүддээ зориулан жижигхэн дэндүү хийж, гэрийнхээ үүдэнд өлгөдөг. Энэ бол өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлж буйн бэлгэдэл юм. Солонгос хүмүүс ч энэ баярыг ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн тэмдэглэдэг.
chinese lion
رقص شیر Source: Getty Images/Nigel Killeen
2022 он бол бар жил. Өөрөөр хэлбэл дараагийн жил гартал буюу 2023 оны Нэгдүгээр сарын 22 хүртэлх үеийг Бар жил хэмээн нэрлэх юм.  

Зурхайн тооллоор 12 жил ээлжлэн солигдож, хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай гэх амьтдаар төлөөлүүлэн 12 жилийг нэрлэдэг.

Энэ жил урган гарч байгаа бар жил нь хүч чадал, аливаа зүйлийг эрхшээлдээ байлгахыг бэлгэддэг. Хүн төрөлхтөн COVID-19 тахлын эсрэг тэмцэж байгаа энэ үед дэлхий дахинд зайлшгүй шаардлагатай өөрчлөлт энэ юм хэмээн уг нийтлэлд өгүүлжээ.



Share
Published 31 January 2022 5:04pm
Updated 31 January 2022 5:13pm
By Chiara Pazzano


Share this with family and friends