Сиднейн коронавирусийн дэгдэлтийн улмаас өөрчлөгдөж буй аяллын хязгаарлалтуудын талаар таны мэдвэл зохих зүйлс

Энэ амралтаараа муж хооронд аялахаар төлөвлөж байсан хүмүүсийн мэдэх шаардлагатай аяллын хязгаарлалтын өөрчлөлтүүд.

Just a week before Christmas, state and territory leaders have rushed to impose new travel restrictions on travellers from Sydney's Northern Beaches.

Just a week before Christmas, state and territory leaders have rushed to impose new travel restrictions on travellers from Sydney's Northern Beaches. Source: Getty Images AsiaPac

Зул сар болоход долоо ч хүрэхгүй хоног үлдээд байхад муж, нутаг дэвсгэрийн удирдлагууд Сиднейн Хойд эргийн бүсээс ирэх хүмүүст аяллын хориг яаравчлан тавилаа.

Ням гарагийн байдлаар нийт идэвхтэй тохиолдлын тоо 70 болон огцом нэмэгдлээ

Тэрээр "Зөвхөн Хойд эргийн захиргааны бүсийнхэнд зориулж гуравдугаар сард тавьж байсан хоригоо буцаан сэргээхэд хүрлээ." гэж хэлсэн юм.
Муж хооронд аялах найдвар тээж байсан Сидней хот болон Шинэ Өмнөд Уэльс мужийн иргэдийн хувьд гэнэтийн дэгдэлтийн улмаас шинэ журам үйлчилж эхэллээ. Иймд та дараах зүйлсийг мэдэж байх хэрэгтэй.

Викториа

Хориг тавьснаас хойш тухайн мужид нэвтэрсэн иргэд зочид буудалд 14 хоног карентилагдах шаардлагатай боллоо.

Гэртээ харьж буй Викториа мужийн иргэдийн хувьд нэмэлт 24 цаг олгож байгаа бөгөөд ирсэн даруйдаа гэртээ 14 хоногийн тусгаарлалт хийнэ. Харин Даваа гарагийн шөнө дундаас хойш ирсэн хүмүүс зочид буудлын карентинд хамрагдах болно.

Энэхүү гэнэтийн алхам нь "хэцүү боловч тохиромжтой шийдвэр байсан" гэж ноён Эндрьюс хэлсэн юм.

Мөн тэрээр энэхүү хилийн хориг нь "шаардлагатай гэж үзсэн бүх хугацаанд" хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд Хойд эргийн бүсийн хөл хориог Лхагва гарагийн шөнө дунд цуцалсан ч хилийн хоригоо цуцлахгүй гэдгээ мэдэгдээд байна.

Үүнээс гадна 12-р сарын 11-нд эсвэл үүнээс хойш Хойд эргээс Викториад ирсэн хүмүүсийн хувьд тусгаарлалт хийж, шинжилгээ өгөх шаардлагатай боллоо.

Квийнслэнд

Квийнслэнд мужийн эрүүл мэндийн захиргаанаас Хойд эргийн захиргааны бүсийг халуун цэг гэж үзэх болсон төдийгүй 12-р сарын 20-ны шөнийн 1 цагаас эхлэн Шинэ Өмнөд Уэльс мужийн иргэдээс хилийн зөвшөөрөл шаардаж эхэллээ.

"Централ Көүст эсвэл Сидней хотоос Квийнслэнд мужид ирж буй хүмүүсийн хувьд хил дээр ирмэгцээ оношилгоонд хамрагдах бөгөөд хариу гарах хүртэл өөрсдийгөө карентилах шаардлагатай болж байна" хэмээн мужийн Эрүүл мэндийн сайд нь мэдэгдээд байна.

Харин 12-р сарын 11-ээс хойш Хойд эргийн бүсээс тус мужид аль хэдийнэ ирсэн хүмүүсийн хувьд оношилгоонд хамрагдаж, дэгдэлтийн бүсэд байснаасаа хойших 14 хоногийн хугацаанд гэртээ карентилагдах ёстой.



12-р сарын 11-ээс хойш Хойд эргээр байсан бөгөөд Баасан гарагт Квийнслэндэд ирж буй хүмүүсийн хувьд оношилгоонд хамрагдаж, буудалласан газраа 14 хоног карентинд байх ёстой.

Хойд эргээр байсан хүмүүс 12-р сарын 19-ний шөнийн 1:00 цагаас хойш тус мужид нэвтэрвэл өөрийн зардлаар зочид буудлын карентинд орно.

Австралийн төв нутаг дэвсгэр

Канберрагийн иргэдийн Хойд эргүүдээр зочлохгүй байхыг зөвлөж байгаа бөгөөд 12-р сарын 11-ээс хойш тус бүсээр аялсан хүмүүсийн хувьд оношилгоонд хамрагдаж, тусгаарлалт хийнэ гэж эрүүлийн мэндийн захиргаанаас мэдээлж байна.

Баруун Австрали

Хойд эргүүдээр гарч буй дэгдэлтийн хэмжээг үндэслэн Шинэ Өмнөд Уэльстэй залгаа хилийн хатуу хоригоо дахин сэргээгээд байгааг мужийн захирагч Марк МакГоуан мэдэгдээд байна.

Тодруулбал, Бямба гарагийн шөнө дундаас эхлэн Шинэ Өмнөд Уэльс мужийн "бага эрсдэлтэй" гэсэн статусыг "дунд зэргийн эрсдэлтэй" болгон өөрчилж, оны эхэнд тавьж байсан хилийн хатуу хоригоо сэргээлээ

12-р сарын 20-осс хойш Шинэ Өмнөд Уэльсээс тус мужид нислэгээр ирэх боломжтой хүмүүсийн хувьд заавал тусгай шаардлагад багтсан байх хэрэгтэй болж байна.
Оны мөчлөг талаас нь харвал "хэцүү шийдвэр" байлаа гэдгээ мужийн захирагч илэрхийлээд байгаа бөгөөд "Зул сараар Шинэ Өмнөд Уэльст байгаа гэр бүл дээрээ очих гэж байсан хүмүүсийн хувьд цочирдом мэдээ байсан гэдгийг нь ойлгож байна" гэж мэдэгдээд байна.

Хойд нутаг дэвсгэр

Хойд нутаг дэвсгэрийн хувьд Хойд эргийн захиргааны бүсийг халуун цэг гэж зарлаад байна. Мөн тус бүсэд байсан хүмүүсийн хувьд Хойд нутаг дэвсгэрт ирэхээр бол 14 хоногийн албадан карентинд орох ба Алис Спринг, Дарвинд очих хүмүүс хяналттай карентинд байх юм.

Тасмани

Хойд эргийн захиргааны бүсийг өндөр эрсдэлтэй бүс гэж үзэж эхэлснээ мужийн Эрүүл мэндийн захиргаанаас зарлаж, нэн шаардлагатай аялагч л биш бол 12-р сарын 11-ээс хойш тус бүсээр дайрсан хэнийг ч хилээр нэвтрүүлэхгүй.

Түүнчлэн 12-р сарын 20-ны шөнө дундаас эхлэн Сидней хотыг бүхэлд нь "дунд зэргийн эрсдэлтэй" гэж тооцох болсон учраас тус мужид нэвтрэх хүмүүс 14 хоногийн карентинд хамрагдана.

Харин тухайн бүсэд байсан хэдий ч аль хэдийнэ Тасманид ирчихсэн хүмүүсийн хувьд яаралтай шинжилгээнд хамрагдаж, хувийн тусгаарлалт хийх ёстой болсон.

Сиднейд коронавирус дэгдсэний улмаас тогтоосон хилийн хориг хүргэлээ гэдгээ зохион байгуулагчид нь мэдэгдээд байна.

Өмнөд Австрали

Ням гарагаас эхлэн Сидней хотын хэмжээнд хилийн хориг тогтоож буйгаа мужийн захирагч Стивэн Маршал мэдэгдсэн бөгөөд Шинэ Өмнөд Уэльстэй залгаа замын гармууд дээр болон Адилэйдийн нисэх буудал дээр КОВИД-19 оношилгоо авах шалганы цэгүүд байгуулж байгаа аж

Сидней хотоос тус мужид зорчих хүмүүс ирсэн даруйдаа 14 хоногийн албадан карентинд орох бол Хойд эргийн оршин суугчдыг хил дээрээс буцаахаар болжээ.

Австралид оршин суугаа хүмүүс бусдаас 1.5 метрийн зай барих ёстой. Оршин суугаа захиргаанаасаа тавьсан олноор цуглахтай холбоотой хязгаарлалтыг шалгана уу.

Хэрэв танд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн бол гэртээ байж, эмч рүү ярих эс бөгөөс 1800 020 080 дугаарт залгаж Коронавирусийн талаарх эрүүл мэндийн мэдээллийн шугамтай холбогдож оношилгоонд хамрагдах хэрэгтэй.

Та гэсэн хаягаар зочилж энэ талаарх мэдээ, мэдээллийг 63 хэл дээр авах боломжтой. Өөрт хамаарах муж, нутаг дэвсгэрийн удирдамжтай танилцана уу: , , , , , ,

Share
Published 20 December 2020 4:39pm
Updated 20 December 2020 4:51pm
By SBS News
Source: SBS


Share this with family and friends