NSW болон Victoria мужуудад 140 гаруй цэгт үерийн аюултай нөхцөл байдалд хэвээр байна.
Энэ даваа гарагт Narran гол үерлэж, Angledool усанд автжээ.
Brenda үерийн түвшин дунд зэрэг гэж мэдээлж байгаа ч пүрэв гарагаас баасан гараг хүртэл үер болж болзошгүй талаар сэрэмжлүүлэг гаргажээ.
Өчигдөр Weilmoringle хотод бага хэмжээний үер буусан ч
11-р сарын дундуур усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна.
Narrabri дахь Namoi голын дагуух үер татарсан ч Wee Waa-д усны түвшин өндөр хэвээр байгаа бөгөөд Bugilbone-д дахин усны түвшин нэмэгдсээр байна.
Баасан гарагаас эхлэн голын усны түвшин дээшилсэн Goangra хотод их хэмжээний үер болох магадлалтай байна.
Warren Town дахь Macquarie River -д томоохон үер үргэлжилж байгаа бөгөөд долоо хоногийн үлдсэн хугацаанд усны түвшин 9.50 метр орчим байх төлөвтэй байна.
Cottons Weir, Jemalong, Condobolin, Euabalong, Hillston зэрэг газруудад их хэмжээний үер буусаар байна.
Hillston Weir дахь The Lachlan гол 11-р сарын 30-ны орчимд 3.30 метрт хүрэх төлөвтэй байна. Энэ нь 1990 оны 8-р сарын үерийн байдалтай адил болно гэсэн үг ажээ.
Barwon голын дагуух удаан үргэлжилсэн үер Mungindi, Mogil Mogil, Walgett, Brewarrina зэрэг газруудаыг мөн усанд автуулаад байна.
Darling, Macquarie, Bogan, Culgoa голуудын усны түвшин нэмэгдсээр байгаа нь Bourke хотод их хэмжээний үер болоход хүргэсэн. 11-р сарын 20 гэхэд эдгээр газруудад 1998 оны 9-р сард болсон их үерийн түвшинд дөхөж очно.
Barwon-Darling голын дагуух гурван хот их хэмжээний үерийн улмаас тусгаарлагдсан хэвээр байна.
Walgett, Collarenebri and Lightning Ridge-ийн оршин суугчид одоогоор хоол хүнс, эмнэлгийн хэрэгсэл, малын тэжээл зэргийг онгоцоор хүргэж байна.
Эдгээр гурван хот нь үерийн дундах арал шиг бүрэн тусгаарлагдсан гурвалжин боллоо хэмээн NSW мужийн Онцгой байдлын албаны (SES) Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Alethea Duley хэлжээ.
Үүний зэрэгцээ, NSW-ээс Victoria хүртэл Murray голын усны түвшин аажмаар буурч байна. Гэсэн ч их хэмжээний үер өнөөдрийг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.
Torrumbarry- их хэмжээний үерийн гамшигт нэрвэгдэв. Усны өндөр түвшин 11-р сарын дунд үе хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.
Swan Hill, Wakool Junction, Boundary Bend, Eusto, Mildura болон Wentworth зэрэг газруудад үерийн усны түвшин 1975 оны үерийн үеэр бүртгэгдсэнээс өндөр байх магадлалтай.
Keep up to date with the latest forecast from the
Follow the latest changes by checking the
If you are in a life-threatening emergency, call Triple Zero (000). Call the NSW SES on 132 500 and Victoria Emergency Services on 1800 226 226 if you have experienced damage from storms, wind, hail or a fallen tree and if a tree branch is threatening your property or a person's safety.
To access this information in other languages, call the Translating and Interpreting Service on 131 450 (freecall) and ask them to call VicEmergency Hotline.
If you are deaf, hard of hearing, or have a speech/communication impairment contact National Relay Service on 1800 555 677 and ask them to call the VicEmergency Hotline.