KEY POINTS:
- Сангийн сайд Jim Chalmers хоёр дахь төсвөө танилцууллаа
- Амьжиргааны зардлыг бууруулах асуудлыг 2023-24 оны төсвийнхөө гол хэсэг болгожээ
- Түрээслэгч, өндөр настны асрамжийн ажилчид болон JobSeeker авдаг хүмүүст нэмэлт тусламж үзүүлнэ
Зарим хүмүүс эмчид үзүүлэх зардал нь багасаж, заримынх нь түрээс буурч, өрх толгойлсон эцэг эхчүүдийн авдаг тусламж нэмэгдлээ.
Albanese-ийн Засгийн газар хоёр дахь төсвөө танилцуулж, амжиргааны зардлыг “хазаарлах” багц гаргасан нь энэ удаагийн төвсийн гол онцлог байлаа.
Төсвийн маргаан дагуулсан хэсэг:
Нийгмийн халамж хүртэгчид:
Хөдөлмөрийн намынхан амьжиргааны өртгийн хямралын эсрэг арга хэмжээ авч, хөдөлмөрийн насныхан болон оюутнуудад өгөх тусламжийн хэмжээгээ бага зэрэг нэмэгдүүлжээ.
Есдүгээр сарын сүүлээс эхлэн долоо хоног бүр 20 доллар буюу өдөрт 2.86 долларын дэмжлэг авах хүмүүс:
- JobSeeker
- Youth Allowance
- The Partnered Parents Payment
- Austudy
- ABSTUDY
- The Youth Disability Support Pension
- The Special Benefit Payment
55-аас дээш насны, тодруулбал орон гэргүй, ядууралд илүү өртөмтгий эмэгтэйчүүд илүү дэмжлэг хүртэхээр болсон. Тэд 14 хоног тутамд нэмж 92.10 доллар авах болно.
Гэхдээ Австралийн Нийгмийн Үйлчилгээний Зөвлөл энэ тусламж нь шаардаж байснаас хамаагүй доогуур хэвээр байна гэж үзэж байгаа. Тэд долоо хоногт 476 доллар төлөхийг уриалж байсан юм.

There are many groups who will get more as JobSeeker payments are increased. Source: SBS
Орон сууцны түрээсийн үнийн өссөөр байгаа энэ үед төлбөрөө гүйцээх гэж чармайж буй түрээслэгчдэд бага зэрэг хөнгөлөлт үзүүлэх болно.
Commonwealth Rent Assistance тусламж 15 хувиар нэмэгдэх бөгөөд энэ нь хүүхэдгүй ганц бие хүн долоо хоногт авдаг мөнгө нь 11.79 доллар нэмэгдэж, 90.39 доллар болно гэсэн үг юм.

Жижиг эмийн сангийн эзэд
Иргэдийн эм худалдан авах арга хэлбэрт өөрчлөлт орсонд зарим эмийн сангийн эзэд бухимдалтай байгаа.
Удахгүй хүмүүс нэг жорын үнээр хоёр сарын хэрэглээний эмээ захиалах боломжтой болох юм. Энэхүү өөрчлөлт нь жижиг бизнес эрхэлэгчид хаалгаа барихадад хүргэнэ гэж үзэж байгаа. Харин Эрүүл мэндийн сайд Mark Butler өөрчлөлтийг хийхэд амаргүй байх болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.
Гэсэн ч зургаан сая орчим өвчтөн "хожигчид" хэсэгт багтаж, тэдний эмийн зардал хоёр дахин буурч, эмийн сан руу олон удаа явахааргүй болно.
Төсвөөс хожигсод:
GP үйлчилүүлэгчид:
Австраличууд эмчид үзүүлэхэд илүү хялбар бөгөөд хямд болно.
16-аас доош насны хүмүүс, тэтгэвэр авагчид болон бусад concession card эзэмшигчид bulk billing GP-д очих боломж гурав дахин нэмэгдэнэ. Ингэснээр 11 сая гаруй хүн эмчид үнэ төлбөргүй үзүүлэх боломжтой болно гэсэн үг юм.
20 минут хүртэл утсаар болон биечлэн үзлэг хийлгэхэд энэ үйлчилгээг авч болно.
Өрх толгойлсон эцэг, эхчүүд:
Амжиргаагаа залгуулах гэж чармайж буй ганц бие эцэг эхчүүд хүүхдээ 8 нас хүртэл улсаас тэтгэмж авдаг байсан бол одоо 14 нас хүртэл нь авахаар боллоо.
Энэ нь ойролцоогоор 57,000 эцэг, эхчүүд дахиад зургаан жилийн турш хоёр долоо хоногт 176.90 долларын дэмжлэг хүртэх бөгөөд энэ нь JobSeeker-ээс ч өндөр дүн болж байна.

The single parent payment will continue until a child is 14-years-old, rather than eight.
Гэртээ нарны зай хураагуур эсвэл давхар бүрхүүлтэй цонх тавиулах нь удахгүй хямд тусдаг болно.
Хөдөлмөрийн намынхан 1.3 тэрбум долларын сан байгуулж, байшингаа засварлаж буй хүмүүст хямд өртөгтэй зээл олгохоор болжээ. Үүнд нийтийн орон сууцны шинэчлэлд тусгайлан хуваарилсан 300 сая доллар багтаж байна. Үүгээр 60,000 орчим байшингийн эрчим хүчний зардлыг бууруулах болно гэж Хөдөлмөрийн намынхан үзжээ.
Засгийн газар байрны эрчим хүчний үр ашгийн зэрэглэлийг нэгээс гурван од болгон дээшлүүлснээр төлбөрийг гуравны нэгээр бууруулна гэж тооцоолж байна.
Гэр бүл болон бэлгийн хүчирхийллийн эсрэг үйлчилгээ үзүүлэгчид:
Муж, нутаг дэвсгэрүүдийн засгийн газруудтай Үндэсний түншлэлийн хэлэлцээрийг дахин хоёр жилээр сунгаж, 159 сая долларын санхүүжилт олгохоор боллоо.
Гэр бүлийн хүчирхийллээс зугтсан эмэгтэйчүүдэд олгох түр хугацааны тусламжийг 2025 оны эхэн хүртэл олгохоор болж, бусад хөрөнгийг гэр бүлийн шүүхийн систем, нэн шаардлагатай хүмүүст хүргэдэг орон сууцны үйлчилгээ зэрэг бусад ажилд хуваарилах ажээ.
Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэж байгааг судалж үзэхэд дөрвөн жилийн хугацаанд 6.5 сая доллар зарцуулах болно.

Prime Minister Anthony Albanese and Treasurer Jim Chalmers have delivered their second budget. Source: AAP / Mick Tsikas
Хуучин эвслийн засгийн газраас оруулж ирсэн, Хөдөлмөрийн намын ч дэмжсэн татварын хөнгөлөлтүүд орлого багатай өрхүүдийн дунд маргаан үүсгэсэн.
Гэхдээ мягмар гарагт хийсэн төсвийн танилцуулга илтгэлид тэдний талаар дурдаагүй байгаа бөгөөд ноён Chalmers эдгээр нь төсөв хэлэлцэх гол сэдэв биш байсан гэж мэдэгджээ.
Тэгэхээр өмнө нь танилцуулсан татварын хөнгөлөлт хэвээр хэрэгжих төлөвтэй байна.
Twiggy Forrest
Сэргээгдэх эрчим хүчний салбарт 4 тэрбум долларын зарцуулалт хийхээр болсон нь Уул уурхайн магнат Twiggy Forrest-ыг гол ашиг хүртэгчдийн нэг болгож байна.

Andrew Forrest could be one of the big winners from the budget.
Hydrogen Headstart шинэ хөтөлбөрийг бий болгосноор Biden-ний инфляцийг бууруулах ажиллагаанд Австралийн барьж буй хариу арга хэмжээ болох юм.
Төсвөөс хохирогчид
Визний хүсэлт гаргагчид:
Виз мэдүүлэхэд илүү үнэтэй болох гэж байна.
Номхон далайн арлуудаас бусад бүх визний хураамжийг дор хаяж 6 хувиар нэмэхээр боллоо.
7-р сарын 1-нээс эхлэн аяллын 600 визний хураамж 40 доллараар нэмэгдэж, 150 доллараас 190 доллар болж, оюутны 500 визний хураамж 65 доллараар нэмэгдэж, 650 доллараас 715 доллар болно.
Мөн Амрангаа ажиллах визийг 510 доллараас 640 доллар болгон 130 доллараар өсгөнө.
Харин Бизнесийн инноваци болон хөрөнгө оруулалтын визний үнэ 40 хувиар нэмэгдэнэ.
Энэхүү өөрчлөлтийг хийснээр жил бүр 100 гаруй сая ам.доллар цуглуулах бөгөөд энэ нь виз боловсруулах тогтолцоог сайжруулахад хэрэглэгдэнэ гэж Засгийн газар мэдэгдлээ.

Visa application costs are set to rise.
Superannuation буюу тэтгэвэрийн сандаа их мөнгө хуримтлуулсан хүмүүст илүү өндөр татвар ногдуулна.
Тэтгэврийн санд байгаа мөнгөнд 15 хувийн татвар ногдуулдаг. Харин Хөдөлмөрийн намынхан 2025 оны дунд үеэс 3 сая доллараас дээш долларт 30 хувьд хүргэхээр боллоо.
Энэ хамгийн өндөр татвар болох 45 хувьтай харьцуулахад бага хэвээр байна.
Үндэстэн дамнасан корпорациуд
2024 оны нэгдүгээр сарын 1-нээс олон улсын томоохон корпорацууд хамгийн багадаа 15 хувийн татвар төлнө.
Тухайн компани гадаадад бага татварын хувь хэмжээг олж чадвал дотооддоо 15 хүртэлх хувийн татвар ногдуулна (жишээ нь, хэрэв тэд өөр газар 13 хувь төлж байгаа бол 2 хувийн татвар ногдуулна).
Тархи, vaping үйлдвэрлэгчид
Төсөвт тамхины татварыг 5 хувиар нэмэхээр тусгаж, нэг хайрцагны дундаж үнийг ойролцоогоор 50 ам.доллар болгохоор тогтоолоо. Ингэнээр гурван тэрбум гаруй долларын орлого олох төлөвтэй байна.

Vapers and cigarette smokers will face major changes.