Аяллын хязгаарлалтыг чангалж, Брисбэнийг "Коронавирусийн халуун цэг" болсныг Скот Моррисон зарлалаа

Их Британиас гаралтай коронавирусийн өндөр халдвартай хувилбарын тархалтыг хязгаарлахын тулд хамгаалах арга хэмжээгээ нэмэгдүүлж байгааг Ерөнхий сайд Скот Моррисон мэдэгдлээ.

National Cabinet will meet again.

Source: AAP

Их Британиас гаралтай шинэ төрлийн коронавирусийн аюул нэмэгдэж буйтай холбогдуулж КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлийн хүрээнд гадаад болон дотоодын аялалд тавьж буй арга хэмжээгээ чангаруулах шийдвэрийг Засгийн газар дэмжлээ.

Шинэ төрлийн коронавирус бүртгэгдсэний улмаас Брисбэн хот гурав хоногийн хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Холбооны улсын хэмжээнд Брисбэн хотыг коронавирусийн "халуун цэг" болгон зарлалаа.

Энэхүү өөрчлөлтийн хүрээнд агаарын замаар Австрали улсад буцан ирж буй зоригчид КОВИД-19 шинжилгээний сөрөг хариугаа заавал буцаах хэрэгтэй бөгөөд хилээр нэвтрэх хүмүүсийн тоонд хязгаар тогтоож байна.

Их Британиас ирэх нислэгийн зорчигчдыг онгоцонд суухаас нь урьтаж шинэ төрлийн коронавирусийн түргэвчилсэн оношилгоонд хамруулж болзошгүй.

12 болон түүнээс дээш настай зорчигчдын хувьд гадаад дахь онгоцны буудал болон дотоодын онгоцны буудлууд, нислэгийн турш амны хаалт заавал зүүх шаардлагатай.
"Энэ вирусийн хэлбэр өөрчлөгдсөөр байгаа тул үүнтэй тэмцэхийн тулд нийцэх арга хэмжээг нь үргэлжлүүлэн авсаар байх ёстой" гэж Ерөнхий сайд мэдэгдээд байна. 

Оношилгоо хязгаарлагдмал хүртээмжтэй хэдий ч эрсдэл багатай орноос ирэх улирлын чанартай ажилчид гэх мэт хүмүүсийн хувьд оношилгооны шаардлага дээр хөнгөлөлт үзүүлэх бөгөөд "тохирох" шалгалтыг хийж болох гэнэ.

Олон улсаас ирэх зоригчдод 2-р сар хүртэл тавьсан хязгаар

Шинэ Өмнөд Уэльс, Баруун Австрали, Квийснлэнд мужуудад гадаадаас буцан ирж буй зорчигчдод тавьсан тоон хязгаараа 50 хувиар хасч байна.

Ингэснээр Шинэ Өмнөд Уэльст нэг долоо хоногт ирэх зөвшөөрөгдсөн хүмүүсийн тоо 1,505, Баруун Австралид 512, Квийнслэндэд 500 болон буурч байна.



Викториа мужийн хувьд коронавирусийн хоёрдахь давалгаа гарах үед бууруулсан хэмжээндээ буюу нэг долоо хоногт 490 хүн хүлээн авах хязгаартай байгаа.

Энэхүү чангалсан хязгаарлалтыг ирэх 2-р сарын 15 хүртэл үргэлжлүүлэх болсныг өнгөрсөн Баасан гарагт хуралдсан муж, нутаг дэвсгэрийн удирдлагуудын уулзалтын үеэр шийдсэн юм.

Түүнчлэн гадаадад оршин суугаа Австраличуудын 80 хувь нь шинэ төрлийн коронавирусийн байгаа нь илэрхий орнуудад байгаа болохыг Ерөнхий сайд Скот Моррисон мэдэгдээд байгаа.

Тэрбээр "Шинэ төрлийн коронавирустэй холбоотой зүйлс одоог хүртэл тодорхойгүй байгаа бөгөөд энэхүү урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь цаг үеэ олсон алхам" гэж хэлсэн юм.
Энэхүү арга хэмжээ нь шинэ төрлийн халдварлах чадвар өндөртэй коронвирусийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн "хатуу бөгөөд хурдан бас хэцүү" арга хэмжээ байлаа гэдгийг Эрүүл мэндийн ерөнхий мэргэжилтэн Пол Келли хэлсэн юм.

Мөн тэрбээр "Бидний гол асуудал нь Австраличуудыг аюулгүй байлгах төдийгүй улс даяараа энэхүү шинэ төрлийн вирус тархахгүй байхад анхаарах явдал юм" гээд "Учир нь энэ бол хяналтад авахад маш хэцүү төрлийн вирус" гэж нэмж мэдэгдсэн юм.

Карентинд ажиллаж буй бүх ажилчид өдөр бүр оношилгоод орохоор болоод байгаа төдийгүй гадаадаас ирэх нислэгийн багийн хувьд нислэг хоорондоо зохих ёсны газар карентинд байхдаа ирсэн даруйдаа эсвэл долоо хоног бүр оношилгоонд хамрагдах гэнэ. 

Одоогоор Худалдаа, гадаад харилцааны яаманд 38 мянга орчим хүн Австрали улсад ирэх хүсэлтээ ирүүлээд байгаа юм байна. 


Share
Published 9 January 2021 8:42pm
Updated 11 January 2021 1:18am
By Tom Stayner


Share this with family and friends