Муж бүрээр: Та чинээлэг дүүрэгт амьдардаг уу эсвэл хамгийн ядуу хэсэгт нь үү

Австралийн Татварын Алба (ATO) хамгийн өндөр орлоготой postcode бүхий дүүргүүдийг нэрлэлээ. Мөн хамгийн өндөр цалинтай ажлын байруудыг зарлаж, ямар ч татвар төлдөггүй хүмүүсийг ч онцолсон байна.

People at a beach.

People at a beach in Double Bay, Sydney. The suburb has the highest income-earning postcode in the country. Source: AAP / Dan Himbrechts

Хамгийн өндөр орлоготой 10 мэргэжлийг жагсаахад тал хувийг нь эрүүл мэндийн салбарынхан эзэлжээ. 2020-2021 оны хооронд 15 сая гаруй татварын тайланд үндэслэсэн энэхүү датаг гарасан байна.
Мэс засалчид хамгийн орлоготой мэргэжлээр шалгарчээ. Тэд дунджаар 457,281 долларын орлого олсон байна.
Мөн энэ дата мэдээллээс нэг сая доллараас дээш орлоготой 66 иргэн огт татвар төлдөггүйг батлан харуулжээ.
Зарим бүс нутагт дундаж орлого 266,000 доллараас давж байгааг харуулж байна.
Ингээд муж бүрээр ангилан хамгийн өндөр орлоготой болон хамгийн ядуу postcode бүхий дүүргүүдийг харцгаая. Та ямар хэсэгт багтаж байна.

NSW

Сиднейн зүүн хэсэгт байрлах Double Bay буюу 2028 postcode-той хороолол өрхийн долоо хоногийн дундаж орлого бараг 3,080 доллар ажээ. Энэ нь хамгийн их татвар ногдуулах орлоготой буюу 266,381 доллар байжээ.
NSW-д дундаж орлого нь 212,000. Түүнээс дээш долларын орлоготой таван postcode байдаг. Австралийн Ерөнхий сайд асан Malcolm Turnbull зэрэг Сиднейн элитүүдийн амьдардаг Пойнт Пайпер хот / postcode: 2027/ мөн энд багтдаг юм байна.
Хамгийн бага татвар ногдох орлоготой 10 postcode нь алслагдсан бүс нутгуудад байсан бөгөөд тэдгээрийн дийлэнх нь 171 буюу түүнээс бага татвар ногдуулах хүн амтай байв.
A table showing the postcodes in NSW with the highest average taxable income.
Source: SBS
A table showing the postcodes in NSW with the lowest average taxable income.
Source: SBS
A table showing the postcodes in NSW with the highest average taxable income.
Source: SBS
A table showing the postcodes in NSW with the lowest average taxable income.
Source: SBS

ВИКТОРИЯ МУЖ

Баячууд, олны танил хүмүүс амьдардаг Toorak нь муж улсын хамгийн өндөр орлоготой хүмүүсийн нутаг ажээ. Тэнд татвар ногдуулах дундаж орлого нь бараг 223,000 доллар байв. 
Мельбурн хотын элитүүдийн амьдардаг Portsea-ийн урд хэсгээр татвар ногдуулах орлого бараг 221,240 доллар байсан нь муждаа хоёр дахь хамгийн өндөр орлого юм.  
NSW-ийн нэгэн адил хамгийн бага орлоготой 10 postcode нь Мельбурн хотын гаднах жижиг дүүргүүд байв. Тэдний татвар ногдуулах дундаж орлого нь $26,046-аас $37,538 хооронд хэлбэлзэж байна.
A table showing the postcodes in Victoria with the highest average taxable income.

КВИНСЛАНД

Квинсландын хамгийн өндөр орлоготой хүмүүс Ascot, Hamilto гэх 4007 postcode-той газруудад амьдардаг бөгөөд тэд 119,605 долларын татвар ногдуулах дундаж орлоготой байжээ.
Брисбэн хотын зүүн өмнөд хэсэгт орших Chandler гэдэг 4155 postcode-той газар нь хоёр дахь хамгийн өндөр орлоготой хэсэг бөгөөд орлого нь 117,912 доллар ажээ.
Татвар ногдох орлого нь хамгийн бага байсан postcode-ууд нь Greater Brisbane-ээсээ гадуурх хотууд байжээ.
A table showing the postcodes in Queensland with the highest average taxable income.
Source: SBS
A table showing the postcodes in Queensland with the lowest average taxable income.

ӨМНӨД АВСТРАЛИ

5061 postcode нь Аделаида хотын хамгийн үнэтэй захын хороолол болох Unley Park-ийг хамардаг бөгөөд татвар ногдуулах дундаж орлого нь бараг 113,000 долларт хүрдэг.
Бусад мужуудын нэгэн адил хамгийн бага орлоготой 10 postcode нь мөн л захын бүс нутагт байсан.
A table showing the postcodes in South Australia with the highest average taxable income.
Source: SBS
A table showing the postcodes in South Australia with the lowest average taxable income.

БАРУУН АВСТРАЛИ

Уул уурхайн магнат, тэрбумтан Andrew 'Twiggy' Forrest хотын захын дүүрэгт дурдтай гэж үзвэл түүний хөрш айлууд ч  чинээлэг байх нь эргэлзээгүй.  
Өнгөрсөн жил тэрээр Cottesloe хотод 6011 postcode-той хэсэргт багтах тансаг харш худалдаж авсан тухай мэдээлэл гарч байсан. 229,805 долларын дундаж орлоготой энэ газрынхан мужийнхаа хамгийн баян хэсэг нь.
Харин хамгийн ядуу 10 postcode нь мөн л алслагдсан орон нутгийнхан бөгөөд дундаж орлого нь 20,796-аас 43,092 ам.долларын хооронд хэлбэлздэг. Тэнд татвар ногдуулах 401 буюу түүнээс цөөн хүн амтай байжээ.
A table showing the postcodes in Western Australia with the highest average taxable income.
Source: SBS
A table showing the postcodes in Western Australia with the lowest average taxable income.

Тасманиа

Мужийн хойд хэсэгт орших Launceston хотын гадна байрлах Breadalbane, Relibia, White Hills зэрэг хотуудын 7258 postcode-той газрууд нь хамгийн сайн чинээлэг хэсэгт тооцогдож байна. Тэнд татвар ногдох дундаж орлого бараг 120,700 доллар байсан.
Хамгийн бага орлоготой 10 postcode нь бас л алсладгдсан хотуудад байна.
A table showing the postcodes in Tasmania with the highest average taxable income.

ACT БА ХОЙД БҮС НУТАГ

ACT-ийн хамгийн өндөр орлоготой postcode нь 2603 (Forrest, Griffith, Manuka, Red Hill) байсан бөгөөд татвар ногдуулах дундаж орлого нь $ 130,993 байв.
NT-д энэ нь 811 (Casurina) байсан бөгөөд дундаж орлого нь 96,057 доллар.
Канберрагаас хойд зүгт 30 минутын зайд орших Gungahlin гэх газар хамгийн бага дундаж орлоготой байв. 64,972 доллараар бусад муж, нутаг дэвсгэрээс өндөр байсан ч 5,500 гаруй хүн амтай бөгөөд тийм ч алслагдсан газар биш юм.
NT-ийн бараг 50 байршлыг хамардаг 852 postcode нь 45,509 доллар байсан нь хамгийн ядуу газар болжээ.
LISTEN TO
Settlement Guide: How to apply for a Tax File Number image

Оршин суух хөтөч: Татварын Бүртгэлийн Дугаар (TFN) хэрхэн авах вэ

SBS Mongolian

07:20

Share
Published 15 June 2023 11:04am
By David Aidone, Kenneth Macleod
Source: SBS

Share this with family and friends