АВСТРАЛИД OMICRON COVID-19 ХОЁР ХАЛДВАР БАТЛАГДЛАА

Тэд буудлын тусгаарлалтад байжээ.

omicron

Source: SBS Resources

Өмнөд Африк улсаас ирсэн хоёр хүнээс Ковидын шинэ вариантын Omicron вирусын халдвар илэрчээ. Тэд өчигдөр буюу 11-р сарын 27-нд Qatar Airways QR908 нислэгээр Doha хотоос Sydney хотод ирсэн байна.

Omicron COVID-19 тархаад буй есөн улсыг өндөр эрсдэлтэй гэж үзэн Австрали улс хилээ хаасан. Өнгөрсөн бямба гарагт нийт 29 хүн дээрх 9 улсаас орж ирсэн бөгөөд бүгд буудлын тусгаарлалтад байгаа юм байна. Өмнөд Африк улсад байгаагүй ч нэг нислэгээр ирсэн хүмүүсийг ч мөн тусгаарлажээ.

New South Wales мужийн сайд Dominic Perrottet “Цар тахал дуусаагүй гэдгийг бидэнд сануулж байна. Бид энэ вирустэй зэрэгцэн амьдарч сурах хэрэгтэй. Бид өөр хувилбаруудтай ч хамт амьдарч сурах хэрэгтэй” гэж өнөөдөр хэллээ.

NSW гадаад болон дотоод хилүүдээ нээлттэй хэвээр байлгана гэж мужийн сайд эрс шулуун мэдэгдэж, тус мужийн хувьд гадаад улсаас ирсэн хүмүүсийг 72 цагийн турш гэртээ тусгаарлалт хийхийг сануулсан хэвээр байх юм байна. Цар тахлаас гарах төлөвлөгөөнд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй бөгөөд 12-р сарын 15-нд вакцин хийлээгүй хүмүүст зарим хязгаарлалтыг бууруулах хэвээрээ гэж сайд мэдэгдлээ.

“Одоо бидний хийж чадах хамгийн чухал зүйл бол бүх хүн вакцинаа хийлгэх, boost shot /гурав дах тун/-оо хийлгэх л байна” гэлээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Omicron гэж нэрлэгдсэн энэ шинэ хувилбарын вирус нь одоогоор South Africa, Botswana, Hong Kong, Israel, Belgium and the United Kingdom улсуудад тархаад байна. Энэ бол Австралид гурав дах давалгааг үүсгэсэн Delta-г хоёр дахин мутацлагдсан хувилбар гэж болно.

OMICRON ЯМАР ӨӨРЧЛӨЛТ АВЧ ИРЭВ?

Холбооны Засгийн газраас урьдчилан сэргийлэх шинэ арга хэмжээний хүрээнд Өмнөд Африк, Намиби, Зимбабве, Ботсвана, Лесото, Эсватини, Сейшелийн арлууд, Малави, Мозамбик улсуудаас ирэх нислэгийг 14 хоногийн хугацаатай зогсоож, аль хэдийнэ ирчихсэн хүмүүсийг тусгаарлах, шинжилгээнд хамруулах ажлыг хийж байна. Эдгээр улсад байсан Австралийн иргэн биш хүмүүс ирэх боломжгүй. Харин Австралийн иргэн бол хоёр долоо хоногийн турш заавал тусгаарлалтад орж ирэх боломжтой юм байна.  

NSW, Victoria болон ACT мужууд гадаадаас ирсэн хүмүүсийг 72 цагийн гэрийн тусгаарлалт хийхийг анхааруулж байна.

South Australia бүрэн вакцин хийлгэсэн гаднаас ирсэн байгаа хүмүүст тавих тусгаарлалтад байх зарчимаа үргэлжлүүлэн барихаар болсон байна. Мөн бусад муж, бүс нутгуудаас ирсэн иргэд хүлээж авах дүрмээ бага зэрэг өөрчлөхөөр болжээ.

Commonwealth-ын Chief Medical Officer Paul Kelly хэлэхдээ, Omicron хурдан тархаж байгаа ч одоо байгаа бусад хувилбаруудаас илүү хүнд шинж тэмдэг илэрч байгаа нь батлагдаагүй байна.

Одоо байгаа вакцинууд энэ шинэ хувилбарт хэрхэн үйлчлэх нь ч тодорхой болоогүй байна гэжээ.

 

 


Share
Published 28 November 2021 8:51pm
Updated 29 November 2021 2:18pm
Presented by Undrakhbayar Jargalsaikhan

Share this with family and friends