Queen Elizabeth-ийн хөрөг зураг бүхий $5 дэвсгэртийг уугуул үндэстнүүдийн соёлын загвартай болгоно

Australia's Reserve Bank 5 долларын дэвсгэртийг шинэчилэхээр болжээ.

Australian $5 banknote featuring portrait of Queen Elizabeth II.

The Reserve Bank has decided to update the $5 banknote, with the portrait of Queen Elizabeth II to be replaced by a design honouring First Nations Australians.

ГОЛ АГУУЛГА:
  • Австралийн таван долларын дэвсгэрт дээрх Хатан хаан II Элизабетын хөрөг зургийг өөрчлөхөөр болжээ.
  • Дэвсгэрийн загварыг "Анхны Австраличуудын соёл, түүхийг хүндэтгэсэн" загвараар солих болно.
  • Засгийн газартай зөвшилцсөний үндсэн дээр ийм шийдвэр гаргасан гэж Reserve Bank мэдээллээ.
Австралийн таван долларын дэвсгэртийг шинэчилж, хатан хаан II Элизабетын хөргийг "Анхны Австраличуудын соёл, түүхийг хүндэтгэсэн" загвараар солихоор болжээ. Харин нөгөө тал дээр Австралийн парламентын ордны зураг хэвээр байх юм байна.

Reserve Bank энэхүү шинэ мөнгөн дэвсгэртийг Засгийн газар болон Австралийн Анхны Үндэстнүүдтэй зөвлөлдсөний үндсэн дээр өөрчлөлт хийнэ гэж мэдэгдэв. Одоогоор Засгийн газар энэ өөрчлөлтийг дэмжиж байгаа аж. Шинэ дэвсгэртийн загварыг зохион бүтээж, хэвлэхэд нэлээд хэдэн жил шаардагдах төлөвтэй байна.
Одоо хэрэглээнд байгаа таван долларын дэвсгэртийг шинэ дэвсгэрт бүтээх хугацаанд үргэлжлүүлэн ашиглаж, хэвлэх бөгөөд шинэ мөнгөн дэвсгэрт гарч ирсний дараа ч ашиглах боломжтой байх юм. Австралийн мөнгөн дэвсгэртүүдэд Австралийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, түүх бүтээсэн эрхэм хүмүүсийн зургийг оруулдаг гэж RBA-гийн цахим хуудсанд мэдээлжээ.


Share
Published 2 February 2023 11:34am
By Jessica Bahr
Source: SBS


Share this with family and friends