АВСТРАЛИД COVID-19 ХАЛДВАРЫН ҮЕД ЯМАР ЭМИЙГ, ХЭНД ӨГЧ БАЙГАА ВЭ

Lagevrio, Paxlovid эмүүдийг COVID-19-ын эмчилгээнд хэрэглэж байна.

A supplied image of ICU Registered Nurse Shaunagh Whelan (left) caring for a COVID-19 positive patient in the ICU of St Vincents Hospital in Sydney, Tuesday, July 13, 2021. (AAP Image/Supplied by Kate Geraghty/SMH/St Vincents Hospital) NO ARCHIVING, EDITO

Private Health Insurance premiums are set to raise this year. Source: AAP Image/Supplied by Kate Geraghty/SMH/St Vincents Hospital

COVID-19-ийг эмчлэх хэд хэдэн эмчилгээг боловсруулжээ. 

Эдгээрт үрэвслийн эсрэг болон вирусын эсрэг эм, эсрэгбиеийн эмчилгээ орно. Үрэвслийн эсрэг эмүүд нь дархлааны системийг вируст хэт их хариу үйлдэл үзүүлэхээс сэргийлдэг бол вирусын эсрэг эм нь бие махбодид үржихээс сэргийлдэг. Харин эсрэгбиеийн эмчилгээ нь вирус эсэд нэвтэрч, гэмтэл учруулахаас сэргийлдэг ажээ.

Австралийн эм эмчилгээний хяналтын алба эмчилгээг хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө аюулгүй байдал, үр нөлөөг нь үнэлдэг. Тэд одоогоор COVID19-ын үед molnupiravir (Lagevrio) болон nirmatrelvir + ritonavir (Paxlovid) мөн remdesivir (Veklury) эмүүдийг эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрчээ.
Paxlovid Pfizer oral antiviral anticovid in tablets.
Paxlovid Pfizer oral antiviral anticovid in tablets. Source: AAP
Австралийн Эрүүл мэндийн газрын дэд дарга Michael Kidd хэлэхдээ, Lagevrio болон Paxlovid эмүүд нь хөнгөлөлттэй үнээр авч болох эмийн жагсаалтад багтсан гэлээ.
65 ба түүнээс дээш насны хүмүүс, Aboriginal болон Torres Strait Island-ын 50 ба түүнээс дээш насны хүмүүс дор хаяж хоёр эрсдэлт хүчин зүйлтэй бол эдгээр эмийг авч болно гэлээ.
Эрсдэлт хүчин зүйлс нь:  

1. Вакцин хийлгээгүй эсвэл хэсэгчилэн /нэг тун/ хийлгэсэн

2. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асрах газрын оршин суугч

3. 75 ба түүнээс дээш насны хүмүүс

4. Амьсгалын замын эмгэг  (like moderate to severe asthma requiring steroid therapy or obstructive airways disease) or neurological conditions (like stroke or dementia) өвчтэй хүмүүс

5. Эмийн эмчилгээ шаардлагатай I, II хэлбэрийн чихрийн шижин өвчтэй хүмүүс

6. Зүрхний дутагдалтай хүмүүс

7. Биеийн жингийн индекс 30-аас дээш таргалалттай хүмүүс

8. Бөөрний дутагдалтай, элэгний хатууралтай, элэгний өвчтэй хүмүүс
Paxlovid, a Pfizer's coronavirus disease (COVID-19) pill.
Paxlovid, a Pfizer's coronavirus disease (COVID-19) pill. EPA/PFIZER INC. Source: PFIZER INC.
Эмийг GP-ын эмчийн бичиж өгсөн эмчийн жороор олгох юм байна. Профессор Kidd-ын хэлж байгаагаар уг эмчилгээ нь COVID-19-өөр хүндээр өвчлөхөөс сэргийлж, эмнэлэгт хэвтүүлэхгүй байхад тусалах юм. Мөн нас барах эрсдлээс ч сэргийлэх юм. Өвчний шинж тэмдэг илэрсэнээс тав хоногийн дотор ууж эхэлбэл илүү үр дүнтэй.
Эмчилгээг эрт эхлэх тусам сайн.
Эмийг авах эрхтэй хүний тоонд 18 ба түүнээс дээш насны дунд болон хүнд хэлбэрийн дархлал хомсдолтой хүмүүс эдгээр эмийг хэрэглэж болно.

Ямар хүнийг дархлалын хомсдолтой гэж үзэх вэ

1. Хорт хавдартай хүмүүс

2. Чөмөг шилжүүлэн суулгасан хүмүүс

3. ХДХВ-ийн ДОХ-той хүмүүс

4. Хорт хавдрын хими, туяа эмчилгээ хийлгэж буй хүмүүс

5. Дархлааг дарангуйлах эм ууж байгаа хүмүүс

6. Даун синдромтой хүмүүс

7. Оюуны болон бие бялдрын хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс

8. Тархины саажилт болон зүрхний төрөлхийн гажигтай хүмүүс

Эмч нар эдгээр вирусын эсрэг эм, ялангуяа Paxlovid-ыг бичиж өгөхөөс өмнө тухайн хүний ​​хэрэглэж буй бүх эмийг хянаж үзэх хэрэгтэй. "Хэрэв тухайн хүн нэг буюу хэд хэдэн эм ууж байгаа бол хэрэглэх боломжгүй. Бөөр, элэгний хүнд өвчтэй, жирэмсэн эсвэл хөхүүл, нөхөн үржихүйн насны хүн хэрэглэх боломжгүй. Үүнийг заавал тооцож үзэх ёстой гэж албаны хүн анхааруулж байна.

Remdesivir-ийг зөвхөн амьсгалахад хүчилтөрөгч эсвэл өндөр түвшний дэмжлэг шаардлагатай хүнд өвчтэй Австраличуудад өгөх юм байна.

Гэсэн хэдий ч саяхан ДЭМБ-аас Лансет хотод хийсэн судалгаагаар Remdesivir нь аль хэдийн хүчил төрөгчийн аппаратад орсон COVID-19-тэй өвчтөнүүдэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй байгааг харуулжээ.
Антибиотик эмүүд нь COVID-19 үүсгэдэг вирусын эсрэг үр дүнгүй бөгөөд Австралид эмчилгээнд зөвшөөрөөгүй.
Хэрвээ та ойрын үед COVID-19-ын халдвар авсан бөгөөд дараах шинж тэмдгүүд илэрч байгаа бол яаралтай тусламжийн 000 дугаарт залгаж хэлээрэй.  Үүнд,

• Амьсгал давчдах, амьсгалахад хүндрэлтэй байх

• Цээжээр хүчтэй өвдөх,  

• Шинээр эсвэл дахин халууралт

• Анхаарлаа төвлөрүүлэх чадвар муудаж, үймрэх

• Унтаад сэрэхэд хүндрэлтэй болж байвал яаралтай тусламжийн төвд заавал хандаарай.

Харин халдварын дараа бусад шинж тэмдэг байсаар байвал GP-ын эмчтэйгээ ярилцаарай.

Та COVID19-ын тухай шинэчилсэн мэдээллийг Монгол болон бусад олон хэл дээр авахыг хүсвэл  зочлоорой. 

 


Share
Published 13 May 2022 5:28pm
Updated 22 July 2022 3:54pm
Presented by Undrakhbayar Jargalsaikhan


Share this with family and friends