Товч:
- Сонгуулийн тойрог, санал авах байраа олоход туслах цахим үйлчилгээг АСХ (Австралийн сонгуулийн хороо) санал болгож байна
- Урьдчилан болон шуудангаар гэх мэт санал өгөх боломжууд
- Сонгуулийн тухай мэдээллийг олон хэл дээр өгнө
- Санал өгөхөд тань туслах орчуулгын үйлчилгээгээр хангана
Австралийн Сонгуулийн хороо нь сонгуулийг зохион байгуулах бие даасан байгууллага бөгөөд санал хураалтад оролцох эрхтэй бүх хүнд туслах зорилготой.
Сонгуулийн тойргоо олох:
Австрали даяар 151 сонгуулийн тойрог бий. Та аль тойрогт хамрагдаж байгаагаа шалгахыг хүрвэл -орж, оршин суугаа газрын нэр эсвэл Postcode -оор хайлт хийгээрэй. Эсвэл 13 23 26 дугаарт залгаж асууж болно. Мөн утсаар орчуулгын үйлчилгээ авах хэрэгтэй бол линкээр ороорой.
Санал өгөх байраа олох:

Voting Centre Source: AEC
Австралийн Сонгуулийн Хороо олон мянган санал хураах байруудыг байгуулж байна. Та харьяалагдах санал авах байраа линкээр орж, өөрийн амьдардаг орон нутгийн нэр эсвэл Postcode-оо хийснээр хялбархан олно. Ихэнх байрууд нь сургууль, сүм, community centre-т байгуулагдах болно гэж сонгуулийн хорооноос мэдээлж байна.
Саналаа өгөх хамгийн хялбар арга бол өөрийн оршин суугаа газрынхаа санал авах байранд сонгуулийн өдөр очиж саналаа өгөх юм. Санал хураалт 5-р сарын 21-ны Бямба гарагт болно.
Мөн явуулын саналын хайрцаг аялуулж асрах газрууд, эмнэлэг, хорих ангиудад байгаа хүмүүсийн саналыг авах юм байна.
Эх хэлээрээ саналаа өгөх боломж
Австралийн Сонгуулийн Хороо нь сонгуультай холбоотой мэдээллүүдийг олон хэлээр орчуулан гаргаж байна. Та -д хандаж, олон хэл дээр мэдээлэл авахаас гадна утсаар орчуулгын үйлчилгээ авах боломжтой. Орчуулагч авах бол линкээр хандаарай.
Санал өгөх бусад аргууд:
Урьдчилан санал авах байрууд сонгуулийн өдрөөс долоо хоногийн өмнө нээгддэг. Та хүсэлтээ онлайнаар гаргах хэрэгтэй. Эсвэл АСХ-ны оффист очиж хүсэлтээ гаргаж болно.
″COVID-ийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ жилийн сонгууль маш нээлттэй байх болно. Санал авах байранд очих боломжгүй зайнаас ажиллаж, амьдардаг хүмүүс болон шуудангаар санал өгөх шаардлагатай хүмүүст сонголтыг олгоно″ хэмээн сонгуулийн хорооны төлөөлөгч хатагтай Lilley хэллээ.
COVID-оос болж тусгаарлалтад байгаа хүмүүс утсаар санал өгөх системээр сонгуульд оролцох боломжтой.

Remote Polling Source: AEC
Хэрвээ та санал хураалтын үеэр өөр муж, бүс нутагт байхаар төлөвлөж байгаа бол шуудангаар эсвэл орон нутгийн санал авах байранд очиж саналаа өгөх боломжтой. Мөн таны хувийн нөхцөл байдалд тохирсон санал өгөх боломжоор хангах юм байна. Харин гадаад улсад зорчиж байгаа бол -д хадаарай.
Бусдын ятгалгад автахгүй байх нь чухал
″Санал авах байрны гадна нэр дэвшиж буй хүмүүс мэдээллээ тараасаар байдаг. Тэд танд саналаа хэрхэн өгөх тухай зөвлөгөө өгч, өөрийгөө сонгуулах арга хэрэглэж болзошгүй юм. Та тэр зөвлөгөөг дагах албагүй гэдгийг битгий мартаарай. Энэ бол зөвхөн санал болгож байгаа хэрэг юм″ гэж сонгуулийн шинжээч William Bowe зөвлөж байна. 

Ballot paper Source: AEC
Саналаа өгөхдөө:
Танд ногоон, цагаан өнгийн хоёр саналын хуудас өгнө.
Ногоон саналын хуудас
Энэ нь парламентын доод танхим болох Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг сонгох хуудас юм. Энэ удаагийн сонгуулиар 151 гишүүнийг сонгоно.
″Хүмүүс сонгуулийг үндэсний удирдагчаа сонгох боломж гэж ихэвчлэн боддог. Гэхдээ парламентад хамгийн олон суудал авсан намын дарга нь үндэсний удирдагч буюу Ерөнхий сайд болдог. Тиймээс та тэр удирдагчийн төлөө шууд санал өгөхгүй.″ гэж ноён William Bowe хэлж байна.
Ялсан нам Засгийн газрыг байгуулдаг.
Ногоон саналын хуудсанд санал өгөхдөө хамгийн их дэмжиж байгаа нэр дэвшигчдийн нэрний өмнө 1 гэж дугаарлана. Та хоёр дахь сонголтынхоо өмнө 2 гэж дугаарлаж, бусад бүх нэр дэвшигчийг таалагдаж байгаагаас эхлэн таалахгүй байгаа хүртлээ бүгдийг нь дугаарлах ёстой.
Цагаан өнгөтэй сонгуулийн хуудас
Энэ бол сенатын (Дээд танхим) 76 гишүүнийг сонгох хуудас. Та өөрийн муж, нутаг дэвсгэрээс сенатыг сонгож буй хэрэг бөгөөд арай илүү анхаарал шаардсан хэсэг гэж болно. Энэхүү цагаан өнгөтэй саналын хуудас нь их том байх бөгөөд танай мужид өрсөлдөж байгаа бүх нэр дэвшигчийг багтаасан тул сүрдмээр олон нэрс харагдах болно.
″Гэхдээ санал өгөх нь хэцүү биш. Хоёр аргаар сонголтоо хийж болно. Саналын хуудсанд шугамын дээд, доод талд бөглөх зай байгаа. Шугамын дээгүүр намуудын нэрс бий. Санал өгөх хамгийн хурдан бөгөөд энгийн арга бол дуртай зургаан намаа сонгож, нэгээс зургаа хүртэл дарааллаар нь дугаарлах. Хэрэв та аль нэр дэвшигчийн төлөө саналаа өгөхийг хүсч байгаа бол шугамын доор хэсгийг бөглөөрэй. Энд илүү олон зайг дугаарлах хэрэгтэй болно. Энд та дор хаяж 12 зайг дугаарлах ёстой.″
Ингэж дугаарлан санал өгөхийг Эрэмбэлсэн санал хураалт гэж нэрлэдэг.

Санал авах байрандаа дугаарлаж байгаа хүмүүст талх, зайдас зардаг. Үүнийг ‘democracy sausage гэж нэрлэдэг. Source: AAP Image/James Ross
Та санал өгөх зааварчилгааг сайтар уншиж танилцаарай. Хэрвээ саналын хуудсаа зөв бүрэн бөглөөгүй бол хүчингүйд тооцож, таны саналыг тоолох боломжгүй болно.
Хэрвээ саналаа өгөхгүй бол яах вэ?
Та саналаа заавал өгөх ёстой. Таны тодорхой нөхцөл байдлыг АСХ үнэлэн шийдвэрлэдэг. Жишээлбэл, гадаадад байгаа зарим хүмүүс санал өгөх боломжгүй байж болох юм гэж AEC үздэг.
″Хэрэв танд үнэхээр үндэслэлтэй шалтгаан байгаа бол санаа зовох зүйлгүй. Австралийн Сонгуулийн Хороонд мэдэгдээрэй. Үгүй бол та 20 долларын торгууль төлнө. Хэрэв бид хариу өгөөгүй бол та 170 долларын торгууль оногдуулж, нэмээд шүүхийн зардлыг ч төлөх ёстой болно.″ гэж сонгуулийн хорооноос мэдээлж байна.
Гэхдээ жинхэнэ шийтгэл бол та санал өгөх эрхээ эдэлж чадахгүй болох тул сайн мэдээлэл авч саналаа өгөөрэй.
Хуурамч мэдээллийг АСХ-д мэдэгдээрэй
АСХ бол хараат бус, шударга ажиллагаатай байгууллага бөгөөд сонгуулийн үйл явц нь маш эрүүл байдаг. Сонгуультай холбооттой төөрөгдүүлсэн, хууран мэхэлсэн мэдээллийг арилгах зорилгоор Худал мэдээллийн бүртгэл хийж байгаа бөгөөд та ч бас -д хандах мэдэгдэж болох юм.
Хэрхэн санал өгөх талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг сайтаас эсвэл 13 23 26 дугаарын утсаар холбогдож авна уу.