Scam-г таслан зогсоох Австралийн гол байгууллага болох Австралийн Өрсөлдөөн ба Хэрэглэгчийн асуудал эрхэлсэн байгууллага /The Australian Competition and Consumer Commission-ACCC/-ын орлогч дарга Delia Rickard иймэрхүү луйвар хөл хориотой байгаа энэ жил ч асар их гарах магадлалтай байгааг анхааруулж байна.
2020 онд хэл, соёлын ялгаатай олон Австраличууд 22 сая долларыг луйварт алджээ. Энэ бол 2019 онтой харьцуулахад 60 хувиар илүү их санхүүгийн хохирол амссан байна гэсэн үг.
COVID-19 “scam”-д хэрхэн нөлөөлөв
Хүмүүс биечлэн уулзаж чадахгүй, ихэнх цагийг онлайнд өнгөрүүлж, ихээхэн стресстэй байгаа нь Scam-д өртөх нэг том шалтгаан болж байна. Scamwatch буюу дээр хэлсэн Австралийн Өрсөлдөөн ба Хэрэглэгчийн асуудал эрхэлсэн байгууллагын сайт өнгөрсөн 2020 онд COVID-19 хамааралтайгаар 6 сая доллар алдсан гэх 5,400 луйврын мэдээлэл хүлээн авсан байна.
Цар тахал эхэлснээс хойш өнгөрсөн онд Puppy scams буюу нохойтой холбоотой ямар нэг мэдээллээр урхиддаг луйвар 2 сая долларын хохирол учруулсан бол Эрүүл мэнд, эмнэлэгтэй холбоотой scam 2000 дахин өссөн үзүүлэлт байна.
COVID-19, Бизнес: Таны хувийн мэдээллийн гарц

Online scammers prompt people to click on a link to access their devices. Source: Getty Images/izusek
“Сүүлийн 18 сарын хугацаанд ихэнх бизнес онлайнд шилжиж, хэрэглэгчээ илүү амархан олдог болжээ. Хөл хорио, хязгаарлалтууд энэ хурдыг улам нэмсээр, хэрэглэгчид онлайнаар гүйлгээ хийхдээ өөрсдийн мэдээллээ бизнесүүдэд өгсөөр байна. Бизнесүүд хүмүүсийн энэ их мэдээллийг яаж хадгалж байгаа нь хамгийн чухал бөгөөд дижитал ертөнцрүү шилжих эмзэг хэсэг болж байна” гэж Австралийн Интернет Маркетингийн институтийн бүтээгдэхүүний газрын дарга Kynan Albassit ярьж байна.
“Бизнесүүд онлайн худалдааны карт, QR код, вэбсайтаа хийхдээ маш болгоомжтой байх байх, хэрэгтэй байна. Тэд хэрэглэгчдийнхээ мэдээллийг хамгаалах нь ямар чухал болохыг сайн ойлгохгүйгээс энэ алхмыг хийхгүй байна. Учир нь хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах нь ийм ч амархан бас хямд ажиллагаа биш.
Ихэнх луйварчид бизнес эрхлэгчдийн цуглуулсан мэдээллийг ашиглан таны мэйл хаягыг авч, элдэв танилцуулга, гайхалтай санал агуулсан линк явуулдаг. Энэ линк нь таныг луйварчны гарт аваачих гол замыг тавьдаг юм.
Гэхдээ ингэж хохирохгүй байх маш амархан. Иймэрхүү тодорхойгүй линкээр хэзээ ч битгий ор.
Хамгийн нийтлэг гурван луйврын арга:

The ACCC has recorded a huge spike of complaints about an SMS scam called 'Flubot'. Source: Getty Images/RUSSELLTATEdotCOM
“Scam хийдэг хүмүүс ихэвчлэн Англи хэл муутай эсвэл орлого багатай хүмүүсийг онилдог.
Хөрөнгө оруулалтын Scam
Энэ бол хамгийн хэцүү хэлбэрийн луйвар хэмээн Австралийн өрсөлдөөн, хэрэглэгчийн асуудал эрхэлсэн байгууллагын мэдээлэлд дурдсан байна.
Ийм төрлийн залиланд Австралид амьдардаг өөр хэл, соёлтой 400 орчим хүн өртөж, 1,5 сая доллар алджээ. Тиймээс ямар нэгэн томоохон хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол заавал мэргэжлийн хүнтэй уулзаж, зөвлөгөө аваарай.
Google, Apple зэрэг компаниуд иймэрхүү апплейкшнуудыг өөрийнхөө дэлгүүрт худалдахгүй болохоор ажиллаж байгаа юм байна.
Айлган сүрдүүлсэн Scam
Бараг бүх scam-ийн тал нь утасны дуудлагаар эхэлдэг. Тэд танруу залгаж, Австралийн гадаад хэргийн яам, Татварын газраас ярьж байна хэмээн худлаа хэлж, таныг ямар нэгэн хэрэгт холбогдлоо хэмээн сүрдүүлэн хувийн мэдээллээ өгөхийг шаарддаг байна. Иймэрхүү дуудлага өнгөрсөн онд бараг 250 хувиар нэмэгдсэн байна.
Жишээ нь тэд визний хариу эсвэл татвартай холбоотой дуудлага хүлээж байгаа хүмүүсийг онилон авч залилладаг бөгөөд үүнд хамгийн их өртдөг хүмүүс бол өнөөх л өөр соёлтой, өөр хэлтэй хүмүүс байдаг.
Ялангуяа хятадын аль нэгэн төрийн байгууллагын нэрийг барьж, ямар нэгэн гэмт хэрэгт холбогдсон учраас баривчилна эсвэл шууд хөөн гаргах гэж байгаа мэтээр ярих нь хамгийн нийтлэг байдаг гэнэ.
Болзооны Scam
Романтик болзоо, уянгын халил бүхий ийм scam өөр хэл, соёлтой хүмүүсийг голчлон залилсан бөгөөд өнгөрсөн онд 100 гаруй хувиар нэмэгдэж, 3,8 сая долларын хохирол учруулжээ. Ийм төрлийн залилан ихэвчлэн 35 доош насныхныг чиглэдэг.
‘Flubot’ – мэссэжний урхи

Source: Getty Images/SEAN GLADWELL
‘Flubot’ гэж нэрлэгддэг утаны мэссэжээр ирдэг scam-той холбоотой гомдол асар их өссөн байна. Android үйлдэлтэй утсанд “Та нэг дуудлага алдсан байна, дараах линк дээр яаралтай дарж, (Voicemail 7.apk) аппликешнийг татаж аван, дуут мэссэжийг сонс” гэсэн утга бүхий мэссэж ирдэг байна. Гэтэл та энэ линкээр нь орж, суулгасан даруйд Flubot таны утас, хэрэглэж байгаа төхөөрөмжид хорлонтой программыг суулгадаг. Энэ нь таны утсан дээр байгаа дугааруудруу дуудлага хийж, мэссэж бичдэг, таны мэдээлэлрүү нэвтэрдэг программ юм. Ингээд та тэдэнд боломж олгосноор таны хувийн, нууц мэдээллийг авч, банкруу тань нэвтрэх боломжтой болно.
Гэхдээ Flubot-оос өөрийгөө хамгаалах маш амархан. Ирсэн мэссэжийг л устгачих. Линкруу хэзээ ч битгий ор, хэзээ ч битгий буцааж залга. Telstra, Optus компаниуд Flubot-ийг устгахаар чармайн ажиллаж байна. Энэ тухай -аас уншиж болно.
Scams and social media

Flubot scam operates by sending a text message with a link which installs malware on the receiving device. Source: Shamsher Kainth
Scam хийдэг хүмүүс Facebook дээр хаяг нээж, тантай найз болон хувийн мэдээллийг чинь цуглуулдаг. Хэрвээ таны хаяг public байдаг бол танихгүй хүмүүс ч таныг харж байдаг. Ялангуяа энэ цар тахлын үед хүмүүс онлайнд “амьдарч”, сошелийн нөлөөлөнд илүү автаж байна. Энэ нь ч элдэв хуурамч хаягаас ирж байгаа аюулд өртөх магадлалыг улам нэмсээр байгаа юм. Сошелд маш олон дагагчтай энтертэйнмэнт ертөнцийн нэгэн төлөөлөгч ярихдаа “Маш олон уран бүтээлчид сошелд надтай холбогддог. Гэхдээ эхлээд зэрвэс харахад хуурамч хаяг гэдгийг нь танихын аргагүй байдаг. Тийм үед санаандгүй хуурамч хаягаар орж, алдаа гаргачих гээд байдаг” гэжээ.
Scam-д өртөхгүй байх энгийн архамууд:
- Scam хийдэг хүмүүс хэн нэгний дүрд хувирч, танруу ямар нэгэн сонин линк явуулдаг. Энэ линкээр хэзээ ч битгий ор, шууд устга.
- Мэйл явуулсан хүний хаягийг үргэлж шалгаж бай.
- Нийтийн Wi-Fi хэрэглэхээс зайлсхий.
- Онлайн худалдаа хийхдээ тухайн сайт нь онлайн аюулгүй байдлын гэрчилгээ /online security certificate/ байгаа эсэхийг шалгаж байгаарай. URL (address bar)-ээс харж болно.
- Тухайн худалдаа хийх гэж байгаа газраа шалгаж, бусад үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийг судлаарай.
- Утсаар банкны болон superannuation гэх мэт хувийн мэдээллийг хэзээ ч битгий өгөөрэй.
- Өөрийн компьютертээ алсаас удирдах зөвшөөрлийг хэнд ч бүү өг.

The ACCC's 'The Little Black Book of Scams' provides information about all the scams. Source: ACCC