SBS-ээр FIFA World Cup 2022ᵀᴹ -ыг яаж үнэгүй сонсох вэ

Катарт болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бүх тоглолтыг SBS радио Австрали даяар шууд дамжуулах болно.

QATAR SOCCER FIFA WORLD CUP 2022

Cameroon's goalkeeper Gael Ondoua (L) and Brazil's Neymar (R) on office buildings in Doha, Qatar. Source: EPA / NOUSHAD THEKKAYIL/EPA/AAP Image

ДАШТ—нд нийт 64 тоглолт болох бөгөөд бүгдийг нь та үнэгүй хүлээн авч сонсох боломжтой.

Яаж сонсох вэ

FIFA World Cup 2022™-д зориулсан тусгай хөтөлбөрүүд SBS Football 1, 2 болон 3-р радио долгионоор цацагдах болно. Та эсвэл SBS Radio аппликейшнийг гар утсан дээрээ татаж аван тоглолтын шууд дамжуулалтыг 12 хэлээр сонсож болно.
  • SBS Football 1 (available now): Тэмцээний бүх тоглолтын англи хэл дээрх шууд тайлбар, Дэлхийн цомын сэдэвт дуу хөгжим
  • SBS Football 2, 3 (11-р сарын 14-нд нээлтээ хийнэ): Өрсөлдөж буй багуудын хэл дээрх шууд тайлбар
  • SBS Arabic24: Араб хэл дээрх бүх тоглолтын шууд тайлбар
Дэлхийн өнцөг булан бүрт суугаа FIFA World Cup™ нэвтрүүлгийн хамтран ажиллагч түнш байгууллагууд тайлбарыг хийж, SBS-ээр дамжуулан Араб, Испани, Португал, Франц, Герман, Голланд, Хорват, Польш, Япон, Солонгос, Перс, Англи хэлээр хүргэх болно.

ДАШТ-ий үеэр SBS Radio 3 -ыг SBS Football 2 болгон өөрчилж, өрсөлдөж буй багуудын эх хэлээр тоглолтыг тайлбарлан хөтлөх болно. Хэрвээ та энэ үед BBC World Service нэвтрүүлгийг үргэлжлүүлэн сонсохыг хүсвэл зочилно уу.

Хөл бөмбөгчдийн сүлд дуунууд

Хөл бөмбөгийн хорхойтнуудын албан ёсны болон албан бус дуунууд, үе үеийн шилдэг бас хамгийн муу дуунуудыг орж сонсоорой.  

FIFA World Cup 2022ᵀᴹ dates and times

  • Group Stage: November 21 - December 3
  • Round of 16: December 4 - 7
  • Quarter-Finals: December 10 - 11
  • Semi-Finals: December 14 - 15
  • 3rd vs 4th playoff: December 18
  • World Cup Final: December 19

Гадаад хэл дээрх дамжуулалтын түнш байгууллагууд: BBC, Radio Nacional de España, Radio France Internationale, BAND, beIN, RTP, ARD, SRF, RNE, Radio Oriental Montevideo, HRT, RFI, NHK, NOS, VRT, Polskie Radio, Seoul Broadcasting System.

Share
Published 7 November 2022 10:32pm
By SBS Radio
Source: SBS


Share this with family and friends